Бурхнаас заяасан онцгой бэлэг

2018-06-29, 15:48
3,598

Заримдаа амьдрал үнэхээр тааварлашгүй зүйлсээр дүүрэн байдаг. Мөн төсөөлөө ч үгүй байхад амьдрал биднийг шагнадаг. Тэгвэл дараах хосод бурхан онцгой бэлэг бэлэглэжээ. Ихэр хүүхэдтэй болох боломж 64 саяд ердөө ганц тохиодог гэдэг. Тиймээс ихэр хүүхэдтэй болно гэдэг хэмжээлшгүй хувь тавилан билээ.

Бурхнаас заяасан онцгой бэлэг

Жюли, Хозе (Julie, Jose) хоёр 30 гаруй насандаа гэрлэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ. Гэрлэснийхээ дараах жил хосууд эмчид үзүүлэхэд тэднийг хүүхэдтэй болж чадахгүй байж магадгүй, үр шилжүүлэн суулгах хэрэгтэй гэж  зөвлөжээ.  

Гэтэл ийм мэдээ дуулснаасаа төд удаагүй байтал Жюли жирэмсэн болжээ. Хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байсан хосууд эход харуултал эмч тэдэнд ихрүүдтэй болсон талаар хэлсэн байна. Ийнхүү Жюли, Хозе хоёр ихэр төрөх нь гэж бодож байсан ч дөрвөн ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа мэдээд хэсэг хугацаанд цочролд оржээ.  

Жюлигийн хувьд дөрвөн хүүхэд тээнэ гэдэг амаргүй зүйл байлаа. Түүгээр зогсохгүй дөрвөн ихэр амьд төрөх магадлал дөнгөж 20 хувь байсан гэнэ. Эмч нар аль нэг хүүхдийнх нь эрүүл мэнд муудах юм бол бусад гуравт нь мөн адил нөлөөлж болзошгүй гэж хэлсэн байна. Тиймээс хосууд дөрвөн хүүхдээ төрүүлэхээр шийджээ.

Үүнээс 29 долоо хоногийн дараа Жюли хийсвэрээр төрж, дөрвөн охинтой болсон юм. Бүгд 1361 гр жинтэй байсан бөгөөд  хүүхдүүд нь найман долоо хоног эмнэлгийн ханалтанд байсан гэнэ.

Охидоо нэг нас хүртэл нь эцэг эх нь ялгадаггүй байжээ. Мэдээж дөрвөн балчир хүүхдийг нэгэн зэрэг өсгөхөд ихээхэн хүчин чармайлт шаардана.

Дэлхий дээр түүнтэй адил дөрвөн ихэр  хүүхэд төрүүлсэн 27 ээж байдаг гэнэ. Маш ховор тохиолдол юм шүү.

Охид нь өдгөө том болцгоосон бөгөөд бие биенээсээ холдох дургүй гэсэн шүү. Тэд биенээ маш сайн ойлгодог бөгөөд ихрүүддээ аав ээж нь адилхан хувцас өмсгөж, үсийг нь ч ижилхэн засуулдаг юм байна. Хэдий бүх зүйлээрээ адилхан ч ааш зангийн хувьд хоорондоо ялгаатай аж.  

35
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()