Бидний үнэн гэж итгэдэг түгээмэл буруу ойлголтууд

Бидний үнэн гэж бодож явдаг ч бодит байдалд нийцдэггүй олон зүйл бий. Тиймээс бид эдгээр буруу ойлголтуудыг зарим нэгийг нь зөвөөр ойлгуулах үүднээс дараах жагсаалтуудыг хүргэж байна. 

Бидний үнэн гэж итгэдэг түгээмэл буруу ойлголтууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн нойрондоо аалз залгидаг

Аалз болгоомжтой амьтан учраас хүн рүү тэр бүр ойртохгүй. 1993 онд нэгэн зөгнөлт сэтгүүлд хүн жилд унтаж байх даа найман аалз залгидаг гэж бичсэн нь энэ цуу яриаг төрүүлжээ. 

Хүн нойрондоо аалз залгидаг

2 Бухыг улаан өнгө уурлуулдаг

Үнэндээ бух өнгө ялгадаггүй. Харин өмнө нь дэрвэлзэж байгаа зүйлийг хараад эгдүү нь хүрдэг ажээ. 

Бухыг улаан өнгө уурлуулдаг

3 Ялаа нэг өдрийн настай

Ялаа 24 цаг биш 6-7 долоо хоног насалдаг. Харин ичсэн тохиолдолд өвлийн турш ч амьдрах чадвартай. 

Ялаа нэг өдрийн настай

4 Өдөр бүр шүршүүрт бие угаагч хэрэглэж болно

Шүршүүрт орох болгондоо бие угаагч хэрэглэх нь харин ч арьсанд муугаар нөлөөлдөг. Харин долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой. 

Өдөр бүр шүршүүрт бие угаагч хэрэглэж болно

5 Хүн таван мэдрэхүйтэй

Хүн тав биш тэнцвэр, өвдөлтийн гэх мэт 21 гаруй мэдрэхүйтэй. 

Хүн таван мэдрэхүйтэй

6 Алтан загас гуравхан секундын санах ойтой

Израйлийн эрдэмтдийн хийсэн судлагаагаар алтан загас тав хүртэлх минутын санах ойтой болохыг тогтоожээ. 

Алтан загас гуравхан секундын санах ойтой

7 Хүн хэлнийхээ дөрвөн хэсгээр амт мэдэрдэг

Хүний хэл бүхэлдээ амтыг мэдэрдэг. Хэлний дөрвөн хэсэг гэдэг нь Германы нэгэн эрдэмтний номыг буруу орчуулсанаас үүдэлтэй буруу ойлголт юм. 

Хүн хэлнийхээ дөрвөн хэсгээр амт мэдэрдэг

8 Нохойны долоо жил хүний нэг жилийн настай тэнцэнэ

Нохой хэд наслах нь үүлдэр угсаа, биеийн хэмжээнээс шалтгаалдаг аж.

Нохойны долоо жил хүний нэг жилийн настай тэнцэнэ

9 Хүн эрт үед 30 насалдаг байсан

Эрт үед дундаж наслалт 30 орчим байсан боловч энэ нь бүх хүмүүс 29 насандаа нас барсан гэсэн үг биш юм. Хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байсан учраас дундаж наслалтын тооцоонд нөлөөлсөн байна. 

Хүн эрт үед 30 насалдаг байсан

10 Хоол идсэнээс хойш 30 минутанд усанд сэлж болохгүй

Хоол идсэнийхээ дараа шууд усанд сэлэх юм бол шөрмөс чинь татахгүй. Харин гэдэс чинь эвгүйрхэж магадгүй юм. 

Хоол идсэнээс хойш 30 минутанд усанд сэлж болохгүй

11 Өдөрт заавал найман аяга ус уух хэрэгтэй

Хүн өдөр бүр тодорхой хэмжээний ус уус ёстой ч найм бол арай их тоо. Харин хүн цангасан үедээ л 6 буюу түүнээс дээш аяга ус ууж болно.

Өдөрт заавал найман аяга ус уух хэрэгтэй

12 Нүдний харандаа ямар ч аюулгүй

Эмэгтэй хүн нүдний харандаа хэрэглэх нь нүдэнд ямар ч аюулгүй гэж боддог. Үнэндээ ямар ч харандаа бактери, мөөгөнцөр зэрэг бусад аюултай зүйлээр бохирдох магадлал өндөр байдаг. Тиймээс нэг харандааг гураваас илүү сар хэрэглэхгүй байхыг зөвлөе. 

Нүдний харандаа ямар ч аюулгүй

13 Аянга нэг газраа дахин буудаггүй

Аянга өөрийг нь татсан газар буудаг учраас арван ч удаа нэг газраа буух нь бий.

Аянга нэг газраа дахин буудаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()