Хүнсний ногоо хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

“Хүнсний ногоо их хэмжээгээр идвэл эрүүл байна” гэж хэлдэг ч махнаас уураг авахгүйгээр удаан явж чадна гэдэгтээ хүмүүс эргэлздэг. Харин саяхан эрдэмтэд ургамлын гаралтай уураг нь булчин, биеийн жин, эд эс нөхөн сэргээх, урт наслахад илүү тустай болохыг баталжээ. Тэгвэл энэ нь амьтны гаралтай уурагнаас юугаараа ялгаатай юм бол? 

Хүнсний ногоо хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Ургамлын гаралтай уураг хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөггүй

  • Хэрчим мах идсэний дараа түүнийг боловсруулахад хамгийн багадаа 4-5 цаг шаардана. Тиймээс зөвхөн хоол боловсруулах эрхтэн төдийгүй нэмэлт эрхтэнүүд ажиллаж эхэлдэг учир махан хоол идсэний дараа нойр хүрэх тохиолдол гардаг. Харин ургамлын гаралтай уураг нь хялбархан шингэдэг учир ходоодонд хүнд ачаалал өгдөггүй байна.
  • Ургамлын гаралтай уурагт шингэдэггүй ч бие организмыг цэвэрлэх зориулалттай эс байдаг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн нь байгалийн аргаар цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг учир бие махбодид хорт бодис хуримтлагдахгүй байхад тустай.

Ургамлын гаралтай уураг хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөггүй

2 Маханд ханасан тос илүү их бий

  • Стейк сонгохгүй байх бас нэг шалтгаан нь өөх тос юм. Стейкний мах тос ихтэй учир сайхан амттай байдаг. Сайхан амтны цаана биед орсон тос нь артерийн судсыг битүүрүүлнэ.
  • Ханасан тос нь тасалгааны температурт маш амархан царцдаг учир судсыг битүүрүүлж, зүрх судасны өвчин тусахад нөлөөлдөг. Тиймээс холестериний түвшин нэмэгддэг байна. Самар, авокадо, зарим төрлийн загасанд махнаас бага ханасан тос агуулагддаг.

Маханд ханасан тос илүү их бий

3 Ургамлын гаралтай уураг их хэмжээний тэжээллэг бодис болон амин хүчлүүд агуулдаг

  • Маханд их хэмжээний тэжээллэг бодис байдаг гэдгийг бид мэднэ. Хэрвээ махыг өдөр бүр идвэл бүх амин хүчил болон А, B5, B6, B7, В12, K амин дэмүүдийг авах боломжтой.
  • Харин мэргэжилтнүүд үзэхдээ их хэмжээний уураг хэрэглэхэд бөөр, элэг өвддөг гэжээ. Учир нь уургийн задрал нь маш хортой бөгөөд энэхүү хорыг мэдээж элэг, бөөр гадагшлуулдаг аж. Хэдий чинээ их уураг байна, төдий чинээ их хорт бодис ялгарна.
  • Тиймээс амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаар сольсон нь зүгээр. Зарим ургамлын гаралтай бүтээгдэхүүн (шош, киноа, гурвалжин будаа, буурцаг) нь эрүүл мэндэд шаардлагатай бүх амин хүчил болон амин дэмийг агуулдаг. Гэхдээ ганцхан шош идээд хэрэгтэй амин дэмээ авч чадахгүй учир хоолныхоо цэсийг өөрчлөх хэрэгтэй.

Ургамлын гаралтай уураг их хэмжээний тэжээллэг бодис болон амин хүчлүүд агуулдаг

4 Гриллдэж шарсан маханд канцорегон буюу хорт хавдар үүсгэгч бодис бий

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар зарим төрлийн маханд хорт хавдар үүсгэгч бодис байдаг гэнэ. Энэ тохиолдолд мэдээж тэжээллэг, эрүүл хоол хүнсэнд багтах нь юу л бол.
  • Эрдэмтэд шулуун гэдэсний хавдар, нойр булчирхайн хавдрыг улаан мах идсэнтэй холбон тайлбарладаг. Үүнээс гадна хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үүнд багтана.
  • Хэдийгээр мах хорт хавдар үүсгэдэг ч хамгийн аймшигт дайсан биш. Жилд 50.000 орчим хүн их хэмжээний улаан махтай хоолны дэглэм барьсны улмаас амиа алддаг. Харин бохир агаараас болж жилд 200.000 орчим хүн, согтууруулах ундаанаас болж 600.000 хүн нас бардаг байна. Мөн тамхинаас болж жилд нэг сая хүн хорвоог орхидог аж.

Гриллдэж шарсан маханд канцорегон буюу хорт хавдар үүсгэгч бодис бий

5 Ургамлын гаралтай уураг хэрэглэснээр жин хасаж болно

  • Илүүдэл жингээ хаяхыг хүссэн хүмүүс ихэнхдээ ургамлын гаралтай уургийн дэглэм барьж эхэлдэг. Ургамлын гаралтай хоол хүнс нь илчлэг багатай, бодисын солилцоог  саармагжуулдаггүй. Тиймээс эрүүл зөв хооллолтын мэргэжилтнүүд жин хассахын тулд шинэ ногооны салат, ногоогоор хийсэн хоол болон буудай идэхийг зөвлөдөг.
  • Хэрвээ төрөл бүрийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж жин хасахаар шийдвэл таны жин байх ёстой хэмжээнээсээ доош буухгүй бөгөөд хэвийн жиндээ ирмэгц зогсоно. Тиймээс эрүүл аргаар жин  хасахыг хүсвэл ургамлын гаралтай дэглэм сонирхоорой.

Ургамлын гаралтай уураг хэрэглэснээр жин хасаж болно

6 Ургамлын гаралтай уураг нь булчингийн жин нэмэхэд сайнаар нөлөөлнө

  • Мах нь эрүүл уургийн эх үүсвэр гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. 19-72 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулсан нэгэн судалгаанд тэдний хэрэглэж буй уургийн хэмжээг тооцоолсон аж. Судлаачид булчингийн жин, эзлэхүүн, хүч гээд бүгдийг нь хэмжсэн байна. Мөн оролцогчдын нас, хүйс, хөдөлгөөний идэвхтэй байдал гээд бүх зүйлийг тооцоолж үзжээ.

Ингээд булчингийн жин нэмэгдэхэд ямар уураг нөлөөлж байгаа нь чухал биш, харин хаанаас уургаа авч байгаа нь чухал болохыг ойлгосон байна. Ургамлын гаралтай уураг нь амархан шингэдэг учир амьтны гаралтай уургаас илүү хурдан нөлөө үзүүлж байжээ. Өдөр бүр шош, самар, бүхэл үр, жимс, хүнсний ногоо хэрэглэх нь булчингийн жинг нэмэгдүүлж, илүүдэл жин хаяхад тустай гэсэн байна.

Ургамлын гаралтай уураг нь булчингийн жин нэмэхэд сайнаар нөлөөлнө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()