Нүцгэн унтах нь дараах давуу талуудтай болохыг эрдэмтэд тогтоожээ

Хүмүүсийн зарим нь чармай нүцгэн унтах дуртай байдаг бол зарим нь унтлагын хувцасгүй бол унтаж чаддаггүй. Гэсэн ч хүмүүс хөдөө гадаа, аялал зугаалга гээд хаа ч явсан энэ зуршлаа хаяж чаддаггүй нь зарим тохиолдолд түвэгтэй байдалд оруулах гээд байдаг талтай. Харин шинжлэх ухааны зарим судалгаагаар нүцгэн унтах нь эрүүл мэндэд тустай болохыг баталжээ. Чухам ямар ашиг тустай болох талаар сонирхоцгооё.

Нүцгэн унтах нь дараах давуу талуудтай болохыг эрдэмтэд тогтоожээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Сайн унтаж амарна

Америкийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас харахад гүн нойрондоо автсан үед хүний биеийн температур үргэлж буурч байдаг гэнэ. Харин энэ процессыг дулаан унтлагын хувцас алдагдуулдаг тул дутуу нойртой байх гол шалтгаан болдог. Тиймээс хэрвээ та нойрны асуудалтай бол нүцгэн унтаад үзээрэй.

Сайн унтаж амарна

2 Агааржуулалт

Унтлагын хувцас нь арьсыг амьсгалахад муугаар нөлөөлдөг. Харин бие хөлөрч, хэт их чийгтэй байх нь нян, мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог учир байгалийн аргаар биеэ сэрүүцүүлэх нь зүгээр. Арьс сайн амьсгалах нь бөөр, элэгний үйл ажиллагаа саадгүй явагдахад нөлөөлж, бодисын солилцоог сайжруулж, цусыг бохирдлоос цэвэрлэдэг.

Агааржуулалт

3 Илүү их секс

Хэрвээ та нүцгэн унтвал шөнө хамтрагчтайгаа илүү олон удаа дотно харилцаанд орох болов уу. Эмч Женнифер Ландагийн хэлж байгаагаар дотуур хувцасгүй унтах нь сексийн харилцаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд секс их хийх нь илүү бат бөх харилцааг бий болгодог гэжээ. Эхээс төрсөн биеэрээ унтах нь дотно харилцааг илүү ихээр хүсэх түлхүүр болно. Харин дотно харилцаанд их орох нь эрүүл, бат бөх харилцааны үндэс болно гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Илүү их секс

4 Окситоцин даавар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

Нүцгэн унтсанаар танд нэмэлт окситоцин даавар ялгарах болно. Энэхүү даавар нь стрессийг багасгаж, хавдар үүсэхээс сэргийлж, үрэвсэл үүсэх явцыг зогсоодог. Окситоцин дааврын ачаар хүн илүү тайван байж, бухимдалгүй амьдрах болно.

Окситоцин даавар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

5 Өглөө шүршүүрт орох хэрэггүй болно

Нүцгэн унтсан тохиолдолд та бага хөлрөх учир өглөө цэвэр байдлыг мэдэрнэ. Тиймээс өглөө заавал шүршүүрт орох хэрэгтэй гэсэн бодол төрөхгүй. Орой шүршүүрт орсон учир өглөө зүгээр л нүүрээ угаахад хангалттай. Өөрөөр хэлбэл, нүцгэн унтвал өглөө илүү сэргэг, цэвэр мэдрэмжтэй байх болно.

Өглөө шүршүүрт орох хэрэггүй болно

6 Унтлагын хувцсанд цаг, мөнгө зарцуулах хэрэггүй

Унтлагын хувцас сонгох нь бас нэгэн томоохон асуудал болдог. Үүнээс гадна угаах, цэвэрлэх, индүүдэх гээд цаг зав зарцуулах шаардлагатай болно шүү дээ. Унтлагын хувцас биеийг чөлөөтэй байхад саад учруулдаг. Тиймээс нүцгэн унтах арга замыг сонгоорой.

Унтлагын хувцсанд цаг, мөнгө зарцуулах хэрэггүй

7 Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай

Нүцгэн унтах нь эмэгтэйчүүдийн нууц эрхтэнд маш тустай. Цагаан юм их ялгардаг эмэгтэйчүүд дотуур хувцасгүй унтаж сурах хэрэгтэй. Энэ нь мөөгөнцөр, нян хуримтлагдахаас сэргийлнэ.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай

8 Торгон унтлагын хувцас аюултай

Тиймээ, торгон унтлагын хувцас өмсөх нь биед таатай сайхан мэдрэмж төрүүлдэг ч торгон ор дэрний даавуутай хосолбол харин аюултай. Хэрвээ ор руугаа торгон унтлагын хувцастай үсэрч орвол орноосоо хальтирч унах магадлалтай шүү.

Торгон унтлагын хувцас аюултай

9 Торгон цагаан хэрэглэл сонгох

Торгон унтлагын хувцас сонгохын оронд та  торгон цагаан хэрэглэл аваад үзээрэй. Дээр нь та нүцгэн унтдаг бол торгоны гоё бүхнийг өөрийн биеэр мэдрэх болно.

Торгон цагаан хэрэглэл сонгох

10 Нүцгэн унтах нь жин хасахад тустай

Судалгаанаас харахад, хүнийг унтаж байхад кортизол даавар буурч, харин маргааш өглөө нь дахин нэмэгддэг байна. Энэ нь эрүүл мэндэд шаардлагатай процесс боловч унтлагын хувцас өмссөнөөр энэ үйл явцыг саармагжуулдаг. Ингэснээр их хэмжээний кортизол буюу маш их идэх хүсэл төрүүлдэг дааврыг ялгаруулахад нөлөөлдөг аж. 

Нүцгэн унтах нь жин хасахад тустай

11 Амьдралыг илүү хялбар болгох болно

Эцэст нь нүцгэн унтах нь таны амьдралыг илүү хялбар болгоно. Орой унтахынхаа өмнө унтлагын хувцас өмсөх эсвэл өглөө босож тайлж, цаг алдахыг хэн хүсэх билээ. Цаг, мөнгө, хүчээ хэмнэж унтлагын хувцсаа цааш далд хийж, нүцгэн унтаарай.

Амьдралыг илүү хялбар болгох болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()