Дэлхийн удирдагчдын тухай олны дунд тархсан цуу ярианууд

2018-07-02, 16:19
6,737

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди (John F. Kennedy)-гийн аллагын талаар хүмүүс маш олон таамаг дэвшүүлдэг. Түүнтэй адил дэлхийн олон орны удирдагчдын талаар хачирхалтай, бүр итгэмээргүй цуу яриа тарж, хүмүүс түүнд итгэчихсэн байх нь бий. Тэгвэл улс орнуудын удирдагчдын талаар ихэнх хүмүүсийн хүлээн зөвшөөрч, итгэж явдаг зарим хачирхалтай таамгуудыг хүргэе.

Дэлхийн удирдагчдын тухай олны дунд тархсан цуу ярианууд

1 Владимир Путин Сирид болсон химийн зэвсэгт халдлагыг зохиосон

Владимир Путинг жинхэнэ Мона Лиза, цаг хугацаагаар аялагч, 100 жилийн настай вампир ч гэж үздэг. Харин гадны улс орны улстөрчид  түүнийг Оросын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл (КГБ)-ийн ажилтан гэдэг байна. Ийм үзэл бодолд автсан хүмүүсээс дурдвал Кондолиза Райз (Condoleeza Rice), Колин Повелл (Colin Powell) нар юм. Харин бусад нь Путинг ямар ч нүүрний хувиралгүй хүйтэн цустай алуурчин гэж хардаг байна.

Мөн 2017 оны дөрөвдүгээр сард Сирид болсон химийн зэвсэгт халдлагыг Путин захиалсан гэж бодох болжээ. Хэвлэл мэдээллийнхний анхаарлыг сарниулах зорилгоор ийн халдсан гэж хүмүүс үздэг юм.

Владимир Путин Сирид болсон химийн зэвсэгт халдлагыг зохиосон

2 Ангела Меркель гүрвэл шиг өндөг дардаг

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркель (Angela Merkel)-ийг тойрсон олон цуу яриа байдаг. Түүний талаарх хамгийн үнэмшилтэй сонин онол бол түүнийг Исламын улс бүлэглэлтэй хамтарч ажилладаг гэх үзэл. Ойрх Дорнодын дүрвэгсдийг Европын улс орнууд руу оруулж хохироож байгаа, мөн зориудаар Исламын улс бүлэглэлийг бусад Европын улс орон руу халдлага хийхээр захиалдаг гэсэн цуу яриа байдаг.

Тэр ч бүү хэл түүнийг "Иллюминатти" байгууллагын гишүүн бөгөөд огт хүн биш, хүүхэдтэй болох боломжгүй гэж үздэг юм. Харин гүрвэл шиг өндөг дардаг гэж ярьцгаадаг.

Мүн түүнийг Германы Билефельд нэртэй хуурамч хоттой холбоотой гэдэг. Хүмүүс Билефельд хотыг зориод хэзээ ч олдоггүй гэнэ лээ. Харин Меркель нэг удаа “Би өөрийгөө тэнд байсан гэж төсөөлдөг” гэж хэлж байсан юм.

Ангела Меркель гүрвэл шиг өндөг дардаг

3 Роберт Мугабе өрнөдийн орнуудын удирдагчдын гар хөл

Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабе (Robert Mugabe)-г Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрийн сайн санааны элчээр томилох болсонд олон хүн гайхаж байсан. Гэхдээ долоо хоногийн дараа түүнийг суудлаас нь буулгасан. Харин Мугабегийн ойр орчны хүмүүс Өрнөдийн орнуудыг Роберт Мугабегийн засаглалд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг.

Хамгийн сонирхолтой нь эсрэгээрээ Өрнөдийн орнуудын удирдагчдын гар хөл гэж үздэг байна. Зимбабве улсын эд баялгийг өөртөө шингээж өрнөдийн түншүүдийнхээ ая тухад тааруулж үйл ажиллагаа явуулдаг гэж хүмүүс үздэг юм.

Роберт Мугабе өрнөдийн орнуудын удирдагчдын гар хөл

4 Эмманюэль Макрон Ротшильдын гэр бүлтэй холбоотой

Францын хамгийн залуу Ерөнхийлөгч Эмманюэль  Макрон (Emmanuel Macron) анх 39 настайдаа төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсан. Тэрээр нэг удаа Ротшильдын гэр бүлтэй холбоотой гэх цуу яриа гарснаас хойш өөр олон янзын ярианы сэдэв болсоор ирсэн. Түүнийг Ротшильдын гэр бүл Ерөнхийлөгч болгохоор өсгөсөн гэдэг.

Эмманюэль Макрон Ротшильдын гэр бүлтэй холбоотой

5 II Элизабет харь гаригийн хүн

Диана гүнжийн үхэлд Хатан хаан Элизабет (Elizabeth II)-ийг буруутгадаг. Харин зарим хүн хатан хааныг амьд хүн биш, харин зүгээр л түүний дүрд хувирсан нэгэн гэж үздэг. Бүр дэлхийн хүн биш, харин харь гаригийн хүн ч гэж цуурах нь бий.  

Зарим хүн Элизбет хатныг арван настай байхдаа тарваган тахлаар нас барсан бөгөөд дараа нь өөр хүнээр орлуулсан гэж үздэг юм. Мөн ийм урт насалж буй шалтгаан нь тэрээр саармаг хүйстэй, үхлээс зугтсан нэгэн гэдэг.

II Элизабет харь гаригийн хүн

6 Ким Жон Ун Малайзын алга болсон MH370 нисэх онгоцны хэрэгтэй холбоотой

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун (Kim Jong-Un) бол дэлхийн удирдагч дундаас хамгийн нууцлагдмал нь байх. Тэрээр олон цуу ярианы гол дүр болж байдаг. Жишээ нь түүний төрсөн он, сарыг хэн ч мэддэггүй. Мөн Өрнөдийн их сургуульд сурч байсан эсэх нь нотлогдоогүй. Түүнийг хэдэн жилийн өмнө  хэн ч таньдаггүй, түүний талаар дуулаа ч үгүй байсан бол сүүлийн үед хэвлэл мэдээллийнхний гол баатар болж байгаа.

Гэхдээ түүнийг тойрсон цуу яриа дундаас хамгийн жигтэй нь Малайзын алга болсон MH370 нисэх онгоцны хэрэгтэй холбосон явдал юм. Түүнийг Малайзын зорчигч тээврийн онгоцыг хулгайлж Хойд Солонгосын газар нутгийн нэг хэсэгт нуусан гэж үздэг юм. Гэхдээ одоо хүртэл энэ таамаг үнэн эсэх нь тодорхойгүй байгаа. Тэр ч бүү хэл MH370 онгоцны хувь заяа хааш эргэсэн нь ч нууц хэвээр үлдсэн. 

Ким Жон Ун Малайзын алга болсон MH370 нисэх онгоцны хэрэгтэй холбоотой

7 Барак Обама Америкт төрөөгүй

Америкийн Ерөнхийлөгч асан Барак Обама (Barack Obama)-г тойрсон цуу яриан дундаас хамгийн жигтэй нь түүний төрсний гэрчилгээтэй холбоотой мэдээлэл юм. Түүнийг Америкт төрсөн уугуул иргэн биш гэж олон хүн үздэг. Америкт төрж өсөөгүй хүн Ерөнхийлөгч болох боломжгүй юм.

Мөн Барак Обамаг антихрист (сатаны хүү) гэдэг. Америкийн холбоотон улсуудыг мөхлийн зам руу нь дагуулж явдаг, удахгүй Трампын засаглалыг унагахаар зэхэж байгаа гэж хүртэл ярьцгаадаг байна.

Барак Обама Америкт төрөөгүй

8 Адольф Гитлер дайн дууссаны дараа ч амьд байсан

Түүхийн номонд Адольф Гитлер  (Adolf Hitler)-ийг 1945 онд амиа хорлосон гэж бичсэн байдаг. Харин зарим судлаач дайн дууссаны дараа олон жил Гитлер амьд явсан гэж таамагладаг.

Харин АНУ-ын Тагнуулын ерөнхий газар Гитлерийг дайны дараа Өмнөд Африк руу зугтаж, тэндээ 1955 он хүртэл амьдарсан гэж үздэг. Хуучин ЗХУ-ын цэрэг Колумбад Гитлертэй уулзаж байсан гэж ярьдаг. Гитлерийг Колумбаас Аргентин руу нүүсэн гэх яриа бас бий. 

Адольф Гитлер дайн дууссаны дараа ч амьд байсан

9 Иосеф Сталин Никита Хрушёвт алуулсан

Иосеф Сталин  (Joseph Stalin)-ы үхлийн талаар хоёр жигтэй таамаг байдаг. Эхнийх нь эмч нарт хорлуулж үхсэн. Хоёр дахь нь ЗХУ-ын Ерөнхийлөгч агсан Никита Хрушёв Сталиныг сүхээр цохиж алсан гэдэг. Хачирхалтай байгаа биз?

Иосеф Сталин Никита Хрушёвт алуулсан

10 "Денвер" олон улсын нисэх онгоцны буудлын доор нууц оромж бий

"Денвер" олон улсын нисэх онгоцны буудал олон жил хачирхалтай цуу ярианы бай болсоор ирсэн. Тус онгоцны буудлын дээрээс авсан бүдүүвч зураг хас тэмдэгтэй адилхан харагддаг, мөн нууцлагдмал байдлаар дотоод засал нь чөлөөт өрлөгийн бэлгэдэлтэй төстэй юм. Гэхдээ энэ нь улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй ямар холбоотой гэж хэмээн та гайхаж магадгүй.

"Денвер" нисэх буудлын дор дэлхийн удирдагчдын нууц оромж байдаг гэдэг. Ямар нэгэн том аюул осол болсон тохиолдолд удирдагчид ийшээ ирэх аж.  

"Денвер" олон улсын нисэх онгоцны буудлын доор нууц оромж бий

Танд дараах адармаатай таамгуудаас аль нь хамгийн сонирхолтой бөгөөд жигтэй санагдсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()