Сурталчилгаа (15)
Хаах

Долдугаар сарын зурхайгаа уншаарай!

2018-07-03, 17:20
8,777

Зуны зугаатай өдрүүд үргэлжилж, аялал зугаалгаар явахад таатай долдугаар сар хэдийнэ гарлаа. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм аа, нэг л мэдэхэд наадам, тэгээд удалгүй намар болох нь. Харин долдугаар сард таны зурхай юу өгүүлэх бол? Гэр бүл, хайр дурлал, мөнгө санхүүгийн тань асуудал ямар байхыг илтгэсэн долдугаар сарын өрнийн зурхайгаа хүлээн авна уу. Энэ сард таныг аз ивээх болтугай. 

Долдугаар сарын зурхайгаа уншаарай!

1 Хэн нэгэнд дурлавал эрч хүчээ алдана

Гэр бүл, хувийн аюулгүй байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Та зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн цаг хугацаа зарцуулсан. Таны дотоод хүн их шаналж, зовж байна.

Хэн нэгэнд гүнзгий дурлаж, эсвэл хэн нэгэнтэй сээтгэнэж эрч хүчээ алдана. Гэсэн ч эргэн тойрныхондоо дутахгүй анхаарал хандуулахаа бүү мартаарай. Олон нийттэй идэвхтэй харилцаагаа үргэлжлүүлнэ. Хайртай, дотны хүмүүстээ хайр халамжаа харамгүй түгээ.

Дөрөвдүгээр сараас хойш хэн нэгэн сайхан санал хүлээн авсан уу? Гарсан боломжийг цаг алдалгүй шүүрч авах хэрэгтэй шүү. Карьер, найз нөхөд, мөрөөдлөө биелүүлэхээс өмнө өөр дээрээ түрүүлж дүгнэлт хийх хэрэгтэй юм.

Хэн нэгэнд дурлавал эрч хүчээ алдана

2 Гэр бүлийнхэнтэйгээ маргалдахаас сэргийл

Өдөр бүр таны эргэн тойронд олон үйл явдал болж өнгөрч байна. Ярьж, бичиж, суралцах нь хамгийн чухал. Өндөр мэдлэг эзэмшиж, өөрийгөө сайн хүн болгох тал дээр та нэлээдгүй их хугацаа зарцуулж ажиллалаа.

Хүмүүстэй олон яриа өрнүүлнэ. Зарим нь таны дурсамжийг сэргээнэ. Гэр бүлийн гишүүдтэй үл ойлголцолд орж, маргалдахаас сэргийлээрэй. Аль болох амар тайван байхыг хичээгээрэй. Буд гариг буцсанаар гэр орноо эмхэлж, шинэ байр руу нүүхэд тохиромжтой цаг танд гарч ирнэ.

Санхүүгийн асуудал харьцангуй тогтвортой байна. Үзэсгэлэнтэй газруудаар аялж зугаалахад ч тохиромжтой.

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдахаас сэргийл

3 Сэтгэл хангалуун байх нь

Та хэсэг хугацаанд мөнгө хурааж, эд хөрөнгө цуглуулахад анхаарсан. Гэхдээ эд зүйлээс илүү үнэтэй зүйл бий. Таны өдөр тутмын бусадтай харилцах харилцаа эрс нэмэгдэнэ.

Гэхдээ энэ бол таны байгалиас заяасан авьяас. Хүмүүс тантай харилцах дуртай байдаг. Сугар гариг таны төөрөг замаар өнгөрч байна. Тиймээс та улам л сэтгэл хангалуун, найрсаг, сэтгэл татам хэвээр байна.

Юу хүсэж байна, түүнийхээ төлөө сайн тэмцээрэй. Наймдугаар сарын эхээр хүссэн зүйлдээ хүрэх боломжтой.

Сэтгэл хангалуун байх нь

4 Хайртай хүмүүстээ анхаарал хандуул

Өхөөрдөм, энэрэнгүй, танд төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ сараас эхлэн та өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй. Хосын харилцаа, хайр дурлалд автахад та их ойрхон байна. Энэ сард та өөрийн материаллаг, оюуны болон сэтгэл санааны хамгийн үнэ цэнтэй зүйлүүддээ анхаарлаа хандуулаарай. Танаас мөнгө, эд зүйлс зээлэх хүмүүс дугаарлах нь байна. Харин хайртай хүмүүст тань таны анхаарал дутагдаж байна.

Бусдад сайхан сэтгэл гаргаж, тусалбал танд тустай. Сэтгэл хөдлөлөөрөө асуудлыг шийдвэрлэж, уурлаж, бусдыг гомдоохоос сэргийлээрэй. Сарын сүүлээр таны сэтгэл санаа тогтворгүй байх болно.

Хайртай хүмүүстээ анхаарал хандуул

5 Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх цаг гарна

Хүчирхэг арслан та сэтгэлийн хаттай байж чаддаг уу? Гэхдээ бүх таагүй зүйлс сарын дундаас арилна. Энэ сард та найз нөхөдтэйгөө сайхан наргиж цэнгэх цаг гарах нь. Олон нийттэй харилцах харилцаа ч мөн адил идэвхтэй байна.

Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч сурах гэж ихэнх арслангууд хичээсэн. Онгироо, сагсуу зангаа дарахад суралцаарай.

Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх цаг гарна

6 Хүмүүст хэлэх гэсэн зүйлээ хэл

Өөртөө итгэлтэй, нарийн, хянуур охин та хүмүүстэй харилцах харилцаагаа хөгжүүлж, зорилгодоо ч мөн хүрнэ гэнэ. Хэнтэй харилцаж байгаагаар тань таныг хэн гэдгийг мэдэж болно. Та тэдэнтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ сайн тунгааж бодоорой. Өөрийгөө тайвшруулж, бясалгал хийж сөрөг энергитэй хүмүүсээс харилцаагаа таслаарай.  

Хүмүүст хэлэх гэсэн зүйлээ хэл. Сэтгэлээ нээхгүй, нууцтай явбал эргээд түүндээ ороогдоно. Хувийн амьдралд, бизнесийн ашигтай саналууд гарч ирнэ.  

Хүмүүст хэлэх гэсэн зүйлээ хэл

7 Өөртөө анхаарал хандуулах цаг ирлээ

Өнгөрсөн хэдэн сар таны хувьд хүндхэн өнгөрсөн байх. Харин одоо өөртөө анхаарал хандуулах цаг ирлээ. Таны нэр хүнд өсөн нэмэгдэнэ.

Найзууд дунд тань таны бүтээлч санаа, сайхан сэтгэлийг үнэлэх болно. Есдүгээр сарыг дуустал сахиусан тэнгэр таны мөрөн дээр сууж байна. Хэдий өөртөө цаг зав гаргах ёстой ч гэр бүл, аюулгүй байдал нэн түрүүнд гэдгийг анхаараарай. Дараагаар нь хайр сэтгэлийн асуудал, наргиж цэнгэх нь орно.

Өөртөө анхаарал хандуулах цаг ирлээ

8 Ялихгүй асуудлаас зай бариарай

Өөрийгөө эрс өөрчлөхөд таатай сар. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүх талаас нь хөгжүүлж, эрс өөрчлөлт хий.

Амьдралын утга учрыг та ойлгохоор хичээж байгаа. Харин энэ сард аялахад тохиромжтой. Ажил дээр тань ямар нэгэн асуудал үүсч байвал тухай бүрт нь шийдэхгүй бол илүү том асуудал үүснэ. Асуудлыг ашигтайгаар шийдэж та нэр хүндээ өсгөөрэй. Ялихгүй асуудлаас зай бариарай. Зөвхөн ажил дээр ч бус гэр бүлийнхэнтэйгээ ам мурийвал, асуудлыг буцааж залруулахад хэцүү байх болно.

Ялихгүй асуудлаас зай бариарай

9 Хол аялах боломж гарна

Бусдаас байнга хараат, өрөөл нэгнээс тусламж бага хүсэхийг хичээ. Та бол өөртөө итгэлтэй, бие даасан хүн гэдгээ санаарай. Тиймээс сэргэ, асуудлыг өөрийн гараар шийдвэрлэхийг зорь.

Хосуудын харилцаа сайжирна. Гэрлэх нэгэн ч байх болов уу. Хуулийн асуудал мөн адил эцэст нь нэг юм шийдэгдэнэ. Аялж зугаалахдаа аюулгүй байдалд анхаарал хандуулаарай. Ажлын шугамаар томилолтоор хол аялах боломж гарч ирнэ.  

Хол аялах боломж гарна

10 Шинэ зүйл эхлэхэд тохиромжтой

Хайр дурлал, нөхөрлөлийн асуудал гарч ирж болзошгүй. Өөрийнхөө үйлдлийг цэгнэж сурвал, асуудал тэгтлээ томрохгүй. Дотоод хүнтэйгээ сайн яриа өрнүүлээрэй.

Матруудын хувьд энэ сар шинэ зүйл эхлэхэд тохиромжтой. Харин ажил үйлс энэ сард бүтэмжтэй байна. Гэхдээ гэнэтийн зүйл тохиолдох магадлалтай. Тиймээс бүх зүйлд бэлэн байх шаардлагатай.

Шинэ зүйл эхлэхэд тохиромжтой

11 Шинэ хайр дурлалтай учирч магадгүй

Юм хийж бүтээдэг сар тохиож байна. Шинийг сурч, ертөнцтэй илүү сайн танилц. Мөн эрүүл мэнддээ ч анхаарал хандуулахаа бүү мартаарай.  Өдөр бүр дасгал сургуулилалт хийж, биеэ хөнгөл.

Таны амьдралд шинэ найз нөхөд, шинэ танилууд бий болно. Шинэ хайр дурлалтай учирч магадгүй. Наргиж, хөгжилдөх боломж танд элбэг гарч ирнэ. Таны хувьд их хөгжөөн цэнгээнтэй зун болж өнгөрөх нь дээ.

Гэхдээ хүмүүстэй ямар нэгэн асуудалд орвол эрүүл ухаанаар шийдэх хэрэгтэй. Эс бөгөөс асуудлыг залруулахад хэцүү болж магадгүй.

Шинэ хайр дурлалтай учирч магадгүй

12 Бүх зүйлд бэлэн байхыг зөвлөе

Таны хайр дурлалтай учирдаг улирал бол зун яах аргагүй мөн. Та удаан хугацааны туршид шинийг сэтгэж, олон зүйлийн гарцыг хайж ирсэн. Мэдээж таны хүч хөдөлмөр талаар болохгүй.

Таны өдөр тутмын жирийн амьдрал эгэл жирийн байхаа болих цаг иржээ. Бүх зүйлд бэлэн байхыг зөвлөе. Эрүүл мэнддээ онц анхаарал тавь. Гэр бүлийн уур амьсгалаа халуун дулаан хэвээр нь хадгалахыг зориорой.  

Бүх зүйлд бэлэн байхыг зөвлөе

13
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()