Та бидний гаргадаг тааварлашгүй үйлдлүүд

2018-07-04, 13:25
3,141

Хүний зан ааш маш адармаатай зүйл шүү дээ. Заримдаа бүр тайлбарлахын аргагүй байх үе ч гарна. Өрөөл бусдын байтугай өөрийнхөө хийж байгаа үйлдлээ ч хэрхэн зөвтгөхөө мэдэхгүй үе бидэнд тохиолддог. Бид яагаад чухал нөхцөл байдалд инээдээ барьж дийлдэггүй вэ? Бүсгүйчүүд яагаад заавал муу залууст татагддаг вэ? 

Та бидний гаргадаг тааварлашгүй үйлдлүүд

1 Хүн ихэвчлэн үдээс хойш худлаа ярьдаг

Хүн бүр л их бага хэмжээгээр худал хэлдэг. Гэхдээ хүмүүс өглөөнөөс илүү үдээс хойш их худлаа ярьдаг гэсэн судалгаа байна. Бидний шударга байдал өдөр тийшээ буурдаг бөгөөд ялангуяа маш үнэнч шударга хүнтэй ярихдаа илүү их худлаа хэлэх магадлалтай гэнэ. 

Гэхдээ сахилгагүй хүмүүс бол цаг хугацааны байдлаас хамааралгүй худлаа ярих хандлагатай байдаг. Шударга, хүнлэг, өөрийгөө захирч чаддаг хүмүүс орой болоход ядарч, шударга байдал нь буурдаг аж. Ийм учраас чухал уулзалтыг өдрийн эхний хагаст зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Хүн ихэвчлэн үдээс хойш худлаа ярьдаг

2 Мэдрэхүй зан аашинд нөлөөлдөг

Мэдрэхүйгээр авч байгаа мэдрэмж бидний зан аашинд нөлөө үзүүлж чадна. Бидний бие чухам юуг мэдэрч байгаа дээр үндэслэн айдас, зоригтой байдал зэрэг сэтгэл хөдлөл илэрч байдаг. Жишээ нь хатуу сандал дээр сууж байгаа хүн ихэвчлэн уян хатан болдог. Харин хүйтэн зүйлд хүрвэл ганцаардмал сэтгэгдэл төрнө. Хатуу ширүүн зүйл мэдрэгдвэл хүмүүс хоорондын адармаатай харилцааг санан дурсдаг байна. 

Хэрвээ та ажлын ярилцлаганд орохоор явж байгаа бол бичиг баримтаа хүнд хавтсанд хийхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Мэдрэхүй зан аашинд нөлөөлдөг

3 Гараа угаах нь эргэлзээг арилгадаг

Гараа угаах нь биеийн болоод сэтгэхүйн "ариун цэвэр" хангагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Бид гараа угааснаар буруу шийдвэрт өөрийгөө буруутгах, ямар нэгэн зүйлд эргэлзэж байсан бол тэр бүхэн цуг угаагдан арилдаг. Ихэнх хүний хувьд шийдвэр гаргахад хүндрэлтэй байдаг учраас маш их эргэлзээ төрдөг. Жишээ нь сувдан товчтой цамц харчихаад авах гэж явахдаа товчгүй цамц хараад шийдвэрээ өөрчлөх тал дээр дахин бодох болдог. 

Мичиганы их сургуулийн сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гараа угаах нь тархиа угааж байгаатай адил гэжээ. 

Гараа угаах нь эргэлзээг арилгадаг

4 Нам гүм байдал таагүй сэтгэгдэл төрүүлнэ

Нам гүм байдал дөрөвхөн секунд үргэлжлэхэд эвгүй санагддаг гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь хүн ямарваа нэг нийгмийн бүлэгт хамаарагдах, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгдэл хүлээн авах онцлог байдалтай холбоотой. Хэрвээ бүх хүн чимээгүй болох юм бол бид өөртөө эргэлзэж, айж эмээх байдал илэрдэг. Харилцан яриа хөгжилтэй инээдтэй үргэлжилж байгаа нь биднийг хэн нэгэнд хэрэгтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. 

Сэтгэл судлаачид хүнтэй ярилцаж байхдаа завсарлага авахгүй байхыг зөвлөдөг. Харин яагаад чимээгүй байгаа талаар нь мэдэх гэж хичээх хэрэгтэй. Магадгүй зарим хүн энэ ярианд дургүй байж болно. Эсвэл зүгээр л найз тань яаруу явж байж мэдэх юм. 

Нам гүм байдал таагүй сэтгэгдэл төрүүлнэ

5 Олон хүн унтаж байхдаа тийчилдэг

Судалгаагаар нийт хүмүүсийн 60-70 хувь нь унтаж байхдаа тийчилдэг гэсэн дүгнэлт гарчээ. Нойр хүргэх үйлчилгээтэй булчингийн чангаралт нь стресс, уур бухимдал, ядаргаа, каффейн, биеийн хүчний ажил хэт их хийх зэргээс болж өдөөгддөг байна. Мөн өөр нэг таамаглал нь булчингийн чангаралт нь хүн унтах дөхөөд ирэхээр мэдрэхүйц буурдаг учраас ийм зүйл тохиолддог гэжээ. 

Үүнийг тайлбарлах бас нэг онол бол хувьслын онол юм. Бидний өвөг дээдэс модон дээр унтдаг байсан бөгөөд тэднийг унагахгүйн тулд мэдрэлийн тогтолцооноос тархи руу дохио илгээдэг байсан гэж таамаглаж байна. Унтахын өмнө тийчигнэх нь хэвийн зүйл бөгөөд илүү бат бөх нойрсохын тулд алхах, ном унших, бясалгал хийх зэргийг туршиж үзээрэй. 

Олон хүн унтаж байхдаа тийчилдэг

6 Цагаа олоогүй инээд

Заримдаа бидэнд инээхээс өөр хийж чадах зүйл байхгүй үе гардаг шүү дээ. Инээд бол хүмүүсийн хувьд сайхан харилцааг бий болгох гэсэн оролдлого байж болно. Харин цагаа олоогүй юм уу, эвгүй байдлаар инээх нь бидний арга мухардсан байдлыг илэрхийлдэг. Осол аваар, оршуулганы дараа хэн нэгэн инээж байвал энэ нь тэд муу хүн гэсэн үг биш бөгөөд ердөө стрессийн нэг төрлийн илрэл юм. Бидний бие инээдний тусламжтайгаар өвчин зовлонгоо гадагшлуулахыг хүсэж байгаа хэрэг. 

Цагаа олоогүй инээд

7 Хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй хүнд дуртай

Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс бухимдуу, догшин, хэрцгий авиртай, ойр дотныхоо хүмүүст санаа зовж мэддэггүй. Гэхдээ л тэд бусдын анхаарлыг татдаг. Кино үзэхээрээ бид сэтгэцийн өвчтэй гол баатруудыг нь өрөвддөг шүү дээ. Заримдаа хүмүүс хуулиас гадуур зүйл хийж, шинэ бүхнийг мэдрэхийг хүсдэг гэнэ. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг араатан амьтантай зүйрлэсэн нэгэн онол байдаг бөгөөд тэд бидний дотоод сэтгэлийн араатантай холбогддог тул жирийн хүн аюул занал мэдэрдэггүй аж. 

Мэдрэл муутай хүмүүсийг таних маш хэцүү. Учир нь тэд өөрсдийгөө маш сайн нууж чаддаг. Гэхдээ бусдыг өрөвдөж хайрлах сэтгэл байдаггүйн учраас эвшээж байгаа хүн хараад эвшээдэггүй бол тэднээс болгоомжлоход илүүдэхгүй. 

Хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй хүнд дуртай

8 Хов жив аюулыг урьдчилан анхааруулдаг

Заримдаа бид өөрсдийнхөө сайн мэдэхгүй хүний талаар муулчихсан сууж байдаг шүү дээ. Эрт дээр үед хов жив маш чухал зүйлд тооцогддог байжээ. Харин сүүлийн үеийн судалгаагаар хов жив нь сонсож буй болон ярьж буй хүмүүст аль алинд нь сайнаар нөлөөлдөг төдийгүй ирээдүйд болзошгүй аюулыг урьдчилан анхааруулдаг гэсэн байна. 

Судлаачдын үзэж байгаагаар хов яриа нь мэдээллийг хүлээж авах нэг төрлийн арга аж. Гэхдээ таны ярьж буй дэл сул яриа хэн нэгний сэтгэлд гүн шарх үлдээж, муугаар нөлөөлөх эсэхийг тунгаан бодоорой. 

Хов жив аюулыг урьдчилан анхааруулдаг

9 Нүдээ хөдөлгөх нь ямар нэг зүйлийг санахад тусалдаг

Бид ямар нэг зүйл санах гэж оролдох үедээ нүдээ нэгэн хэвийн тойргоор хөдөлгөдөг байна. Настай хүмүүс тархинд байгаа мэдээллээ санахын тулд илүү их нүдээ хөдөлгөдөг гэдгийг судлаачид олж мэджээ.

Ямар нэг зүйлийг санах гэж оролдохдоо хүмүүс мэдээллийг барьж авах гэж буй мэт нүдээ яг нэг чиглэлд хөдөлгөдөг гэж зарим судлаач дүгнэдэг ч зарим нь үүнтэй санал нийлдэггүй. Тэд харин анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хараагаа шилжүүлдэг гэсэн байна. Ямартай ч нүдээ хөдөлгөх нь мэдээллийг сэргээхэд тусладаг аж. 

Нүдээ хөдөлгөх нь ямар нэг зүйлийг санахад тусалдаг

10 Хүмүүс ариун цэврийн цаас солихоос татгалздаг

Бид ямар нэг зүйлийг сонирхолтой, чадвар чадамж шалгасан, тодорхой үр дүнд хүрэхийг хүссэн үедээ хийдэг. Чадамж, бие даасан байдал, хамааралтай байдал гэсэн гурван хүчин зүйлийг үндэслэн ямарваа нэг үүрэг даалгаврыг биелүүлэх гэж чармайдаг бол ариун цэврийн цаас дуусчихсан тохиолдолд шинээр солих дуртай хүн бараг байдаггүй аж. 

Хүмүүс ариун цэврийн цаас солихоос татгалздаг

11 Өхөөрдөм байдал хүний сэтгэхүйд нөлөөлдөг

Ихэнх хүн жаахан хүүхдийг маш өхөөрдөм гэж боддог. Хүүхдүүд маш эмзэг байдаг учраас сайн асарч халамжлах хэрэгтэй гэсэн дохиог тухайн хүний тархинаас  хайрлах энэрэх мэдрэмжийн хамт  өгч байдаг. 

Судлаач Конрад Лорензын үзэж буйгаар балчир хүүхдийн том нүд, булцгар хацар, том толгой нь хүний эгдүүг хөдөлгөдөг хамгийн чухал зүйлс гэнэ. 

Өхөөрдөм байдал хүний сэтгэхүйд нөлөөлдөг

12 Гар, хөлийн хуруу үрчийх

Усанд хөхөгдөж үрчийсэн гар нь нойтон болон усан доор байгаа юмыг барихад илүү хялбар байдаг гэж маш олон судалгаа баталсан байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар бидний өвөг дээдэс, эртний хүмүүст голын уснаас хоол тэжээлээ олоход давуу талтай байсан аж. Харин хөлийн хурууны хэсэг нь бороотой үед хальтрахгүй явахад тус дөхөм болж байсан байх. 

Хөл, гарын хурууны үрчлээ нь арьсан доорх цусны судлууд агшиж атиралдсаны илрэл гэнэ. 

Гар, хөлийн хуруу үрчийх

13 Бие арзайдаг нь ямар учиртай вэ?

Онтариогийн Гюлп их сургуулийн сэтгэл судлаач Жеорж Бүбеник бие арзайх нь бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн мэдрэхүй хэмээн тайлбарлажээ. Энэ нь бидэнд ямар нэг давуу талыг бий болгодоггүй. 

Эдгээр жижигхэн товгорууд нь арьсан дээрх үс болгонтой холбогдсон жижиг булчингуудын таталтын улмаас үүсдэг. Хүйтэн цаг агаар болон сэтгэл хөдөлгөсөн нөхцөл байдалд бие арзайх тохиолдол бий. 

Бие арзайдаг нь ямар учиртай вэ?

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()