Амьд гарах боломжгүй нөхцөлөөс эсэн мэнд үлдсэн хүмүүс

Амьдрал биднийг үргэлж ямар нэгэн сорилтуудтай учруулдаг бөгөөд заримдаа энэ нь төдийлөн таатай байдаггүй. Жишээлбэл, одоо танд танилцуулах гэж буй хүмүүс амьд гарах ямар ч боломжгүй нөхцөл байдлаас амьдрахын төлөөх тэмцэл,  эр зоригоороо эсэн мэнд мултарч чадсан юм. Тэд эрлэгийн үүдэнд очиход бэлэн байсан ч азаар үхлийг хуурч чаджээ.

Амьд гарах боломжгүй нөхцөлөөс эсэн мэнд үлдсэн хүмүүс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Харрисон Окене (30 метрийн гүнд 62 цагийн турш)

2013 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Нигерийн ойролцоо Атлантын далайд усан онгоц сүйрчээ. Аврах багийнхан онгоцны зорчигчдыг тэр дор нь шуурхай эрэн хайх боломжгүй байсан гэнэ. Учир нь Африк даяар хүчтэй далайн шуурга болж байжээ. Хоёр хоног хагасын дараа шумбагчид хохирогчдын цогцсыг хайж байтал усан дотор өөдөөс нь нэг залуу сэлж ирэхэд тэд ихээхэн гайхсан аж.

Харрисон Окене (30 метрийн гүнд 62 цагийн турш)

Амьд гарсан азтай залуу бол Харрисон Окене гэгч энэ эр юм. Тэрээр 30 метрийн гүнд 62 цагийг өнгөрүүлсэн байна. Харрисоныг төхөөрөмжийн өрөөнд байх үед далайн шуурга болж, усан онгоцыг ус нөмрөн авсан аж. Жижигхэн онгоц маш хурдан живж эхэлсэн бөгөөд Харрисон усан онгоцон дахь “агаарын халаас”-ыг олж тэнд орж сууснаар амьд үлдсэн аж. Ингээд түүнийг аврагчид олжээ.

Харрисоны хэлж байгаагаар энэ бол түүний амьдралдаа туулсан хамгийн аймшигтай зүйл гэжээ. Тас харанхуй орчинд нас барсан нөхдийнх нь цогцсыг авахаар ирж буй загасны чимээг тэр сонссон гэнэ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг Харрисон "Дахин төрсөн өдөр" хэмээн тэмдэглэдэг болжээ. Харин энэ залуу дахин далайд гарах уу гэдэг нь эргэлзээтэй.

2 Рожер Чапмен болон Рожер Маллисон (480 метрийн гүнд 76 цаг)

Дээрхтэй яг адил нэгэн үйл явдал 1973 оны наймдугаар  сарын 29-нд болсон бөгөөд далайн ёроолоос Рожер Чапмен болон Рожер Маллисон нар аврагчдын урдаас хөвөн гарч иржээ.

 

Рожер Чапмен болон Рожер Маллисон (480 метрийн гүнд 76 цаг)

Эдгээр залуус "Пайсис III" хэмээх шумбагч онгоцонд гацсан байна. Уг шумбагч онгоц 480 метрийн гүнд Ирландын далайн эрэг орчим живсэн ажээ. 76 цагийн турш шумбагч онгоцон дотор байсан тэднийг “Жон Кабот” болон "Пайсис" ,"Пайсис II" шумбагч онгоцны багийнхан хамтарсан эрэн хайх үйл ажиллагаа явуулсны эцэст олжээ.

3 Пун Лим (133 өдрийн турш аврах завин дээр)

25 настай Пун Лим Британийн "Merchant" худалдааны хөлөг онгоцны ажилтан байсан бөгөөд 1942 оны арваннэгдүгээр сард уг хөлөг онгоц руу Германы сөнөөх хүчин дайрсан байна. Хөлөг онгоц руу галлах үед Пун хөлөг онгоцноос үсэрч, хоёр цагийн дараа аврах завь олсон аж. Тэнд дуут дохио, гар чийдэн, бага хэмжээтэй цэвэр ус, хуурай жигнэмэг л байсан гэнэ. Тэрээр хоолоо хэмнэж, өдөрт хоёр жигнэмэг, зургаан балга ус ууж байжээ.
Ийнхүү хэмнэж идвэл жигнэмэгнийх нь нөөц нэг сард хүрэх байжээ. Гурван долоо хоногийн дараа Пун Лим анхны хөлөг онгоцоо харсан боловч уг онгоцны багийнхан түүнийг анзаараагүй байна. Түүний араас дахин хэд хэдэн хөлөг онгоц явсан ч Пун Лимийг мөн л олж харалгүй өнгөрчээ. Аргаа барсан Пун Лим гар аргаар загасны дэгээ хийж, загас барьдаг болсон байна. Тэрээр хөдөлгөөнтэй байхын тулд өдөрт хоёр удаа  аврах онгоцыг тойрч сэлдэг байсан ч аварга загасны анхаарлыг татахгүйн тулд сэлэхээ больсон аж.

131 хоногийн дараа Пун Лим, Атлантийн далайг гаталж, усны өнгө өөрчлөгдөж, далайн замаг байхыг анзаарчээ. Хоёр хоногийн дараа Амазон голын аманд ирсэн болохоо мэдэж, хэсэг  хугацааны дараа түүнийг завийг хэн нэгэн олж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Пун Лим (133 өдрийн турш аврах завин дээр)

4 Наташа Косорукова (Тайгад өнгөрүүлсэн 36 хоног)

1981 оны зургадугаар сарын 5-нд Эрик Алексеевийн явган аяллын багийнхан Якутын тайгад аялал хийж, орой нь хүмүүсээ бүртгэхэд багийн гишүүн болох Наташа Косорукова байгаагүй аж. Маргааш өглөө нь ч тэр ирээгүй гэнэ. Бүсгүйг тал тал тийш явж хайн буун дуугаар дохио өгсөн ч ямар ч хариу өгөөгүй аж. Хэдийгээр багийн гишүүд бүсгүйг гэртээ харьсан байх магадлалтай гэж үзэж байсан ч Наташагийн бүх зүйл аяллын багийнханд үлдсэн байжээ.

Тайгаас 50 км-т орших аврах ангийнханд энэ талаар мэдээлж, нисдэг тэргээр, явганаар түүнийг хайсан ч хэн ч олж чадсангүй.  Бүсгүйн ул мөрийг хамгийн анх зургадугаар сарын 24-нд илрүүлж, түүнийг буудалласан газраасаа эсрэг зүг рүү явсан болохыг тогтоожээ.

Долдугаар сарын 8-нд эрэн хайх үйл ажиллагааг зогсоох гэж байсан ч Наташаг амьд байх магадлалтай гэсэн ул мөр илэрсэн байна. Ингээд үүний дагуу хайсаар аврах багийнхан долдугаар сарын 10-нд бүсгүйг олжээ. Тэрээр зуслангаас 75 км-ийн цаанаас 36 дахь хоног дээрээ олдсон байна. Энэ хугацаанд Наташа тайгад төөрсөөр 200 км зам туулсан байжээ. Бүсгүй голын урсгал дагуу биш, харин сөрж явснаар хайгуулын үйл ажиллагааг илүү хүндрүүлсэн байна.
Алга болсон Наташагийн цүнхэд хатаасан талх буюу сухар, чүдэнз, томруулдаг шил байсан бөгөөд эрүүл бие, дулаан цаг агаарын байдал бүсгүйг амьд гарахад тусалсан бололтой.

Наташа Косорукова (Тайгад өнгөрүүлсэн 36 хоног)

5 Лариса Савицкая (5220 метрийн өндрөөс унасны дараа дөрөв хоног ойд байжээ)

1981 оны наймдугаар сарын 24-нд 20 настай Лариса Савицкая нөхрийнхөө хамтаар АН-24 онгоцоор зорчиж явсан бөгөөд 5220 метрийн өндөрт уг онгож Ту-116 дэлбэлэгч онгоцтой мөргөлдсөн аж. Мөргөлдөлтийн үед АН-24 онгоц хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд Лариса онгоцны сүүл хэсэгт байсан учир суудал руугаа мөлхөж, аюулгүйн бүс зүүж амжсан байна.

Осол болсон газраас аврагчид хүнд гэмтэл авсан Ларисаг олжээ. Түүний нөхөр болон бусад зорчигчид бүгд нас барсан аж. Харин нисэхийн байгууллагынхан нөхөн төлбөр болгож бүсгүйд ердөө 75 рубль л өгсөн байна. Ослоос амьд үлдсэн бүсгүйн талаар анхны мэдээлэл “Советский спорт” сонинд дөрвөн жилийн дараа хэвлэгдсэн бөгөөд Ларисаг гар аргаар хийсэн нисэх төхөөрөмж ашигласнаар амьд үлдсэн гэж үзжээ.

Хэдийгээр бүсгүй их хэмжээний гэмтэл, шарх авсан ч шокийн байдалтай байсан учир гурав хоногийн турш өвчин, хүйтэн, өлсгөлөн мэдрэхгүй байсан аж. Азаар дөрөв хоногийн дараа аврах багийнхан ирж Ларисаг аварсан байна. Энэ үед тэрээр ухаан алдсан байдалтай байсан гэнэ. Ингээд тэр эмнэлэгт ухаан оржээ. Азтай бүсгүй юм аа.

Лариса Савицкая (5220 метрийн өндрөөс унасны дараа дөрөв хоног ойд байжээ)

6 Жорж Ду Присн (Висконсины агуйд өнгөрүүлсэн 13 хоног)

Агуй судлаач Жорж Ду Присн Америкийн Висконсин мужид агуй судлахаар очсон байна. 1983 оны ээлжит судалгааныхаа үеэр Жорж хальтирч газар доорх устай агуй руу унажээ. Аврах багийнхан түүнийг алга болсноос хойш дөрөв хоногийн дараа эрэн хайх үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Амьд гарахыг хүссэн Ду бүх хүчээ шавхжээ. Түүнд гар чийдэн, цэвэр ус болон эвхэгддэг хутга л байсан гэнэ. Гар чийдэн, хутганы ачаар Ду загас барьж байжээ. Өөрийн ноосон цамцыг хөвж, утасны үзүүрийг сарьсан багваахайн хөлд уяж  тэрээр дээш нисгэсэн  байна.  Утас уяатай байгааг тосгоныхон харж, Жоржийг аварсан ажээ.

Жорж Ду Присн  (Висконсины агуйд өнгөрүүлсэн 13 хоног)

7 Георг Хайнцл (Уурхайн нурангид 10 хоногийг өнгөрүүлжээ)

1998 оны долдугаар сард уурхайчин Георг Хайнцл Австрийн Лассинг тосгоны уурхайд ээлжээ хүлээлгэж өгч байсан гэнэ. Харамсалтай нь түүнийг дээш гарахаас өмнө уурхай нурж, түүнийг 63 метрийн гүнд түгжсэн байна. 10 цагийн дараа Георгийг бусад уурхайчин хайхаар орсон боловч шинэ нурангид дарагдаж амиа алджээ. Аврах багийн хайлтын үйл ажиллагаа 10 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд уйгагүй ажилласныхаа ачаар Хайнцлыг олсон байна. Энэ хугацаанд Георг багахан хэмжээний усыг ес хоногт хүргэж, тас харанхуй орчинд байсан гэнэ.

Георг Хайнцл (Уурхайн нурангид 10 хоногийг өнгөрүүлжээ)

8 Уругвайн регбигийн гишүүд (Андын нуруунд 72 цаг болжээ)

Уругвайн регбигийн багийн тамирчид болон тэдний гэр бүлийнхний явж байсан 571 дугаартай онгоц Андын нуруунд осолдсон нь түүхэн дэх хамгийн аймшигтай осолд тооцогддог. Энэ ослын тухай хожим хэд хэдэн кино хийсэн байдаг. Онгоц газардах үед ихэнх зорчигч амиа алдаж, найман хүн онгоц дэлбэрэх үеэр нас баржээ. Мөн гурван хүн хүнд гэмтлээсээ болж амьсгал хураасан гэнэ. Харин онгоцны зорчигчдоос амьд үлдсэн 16 хүн  багахан хэмжээний нөөцтэйгөөр далайн түвшнээс 3500 метрийн өндөр цаст Андын нуруунд үлдсэн байна. Даарахгүйн тулд нас барагсдынхаа хувцсыг тайлж авч давхарласан төдийгүй өлсөхийн эрхэнд нас барсан нөхдийнхөө махыг идэж байсан гэнэ. 

Онгоцны сүйрлийн талаар хэн ч мэдэхгүй байсан учир онгоцны зорчигчид болох Нандо Паррадо, Роберто Канесса нар 72 цагийн турш алхан Чилийн нэгэн фермерийнд очиж тусламж дуудсан байнаэ. Аймшигт ослын талаар “Андад болсон гайхамшиг”, эсвэл Фрэнк Маршалын “Alive” киноноос үзэж болно.  

Уругвайн регбигийн гишүүд  (Андын нуруунд 72 цаг болжээ)

28
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()