Хятадад хийж болохгүй хориотой зүйлс

БНХАУ-ын эрх баригчид интернэт болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж байгаа мэдээллийг хатуу хянаж, ард иргэд нь юу үзэж, сонсож буйд цензур тавьдаг. "Google"-ээс эхлэн фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн нийгмийн сүлжээ Хятадын удирдлагуудын хатуу шаардлагаас болоод тус орноос "шахагдсан" гэж хэлж болно. Мэдээж энэ бүгд цаанаа улс төрийн шалтгаантай. Бүхнийг улс төрийн өнцгөөс хардаг Хятад улс дан ганц интернэт ч гэлтгүй хүний санаанд оромгүй зүйлсийг хориглодог. Хятад хийх хориотой санаанд багтамгүй зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. 

Хятадад хийж болохгүй хориотой зүйлс
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Цаг хугацаагаар аялдаг тухай өгүүлэх кино

2011 оны дөрөвдүгээр сараас хойш цагаар хугацаагаар аялсан тухай зөгнөлт кино, телевизийн цуврал гаргахыг Хятадад хориглосон байна. Хятадын Засгийн газар эдгээр кино нь түүхэн бус, феодализм, мухар сүсэг, шашны хойд дүрийг сурталчилдаг, мөн ийм сэдэвтэй зохиолууд Хятадын түүхийг гуйвуулдаг гэж үзжээ. Тус хориг тавигдахаас өмнө цаг хугацаагаар аялдаг кино, телевизийн цувралууд ихэд алдаршаад байжээ. Хятадын уран бүтээлчдийн хийсэн эдгээр кинон дээр ихэвчлэн ирээдүйгээс өнгөрсөн үед ирсэн зохиомол дүрүүд түүхэн хүмүүстэй уулздагаар үйл явдал нь өрнөдөг юм.

Цаг хугацаагаар аялдаг тухай өгүүлэх кино

2 Оддын хов жив

2017 оны зургадугаар сарын 8-нд олны танил хүмүүсийн тухай хов жив нийтэлдэг, Хятадын хэд хэдэн блог, вэбсайт сураггүй алга болсон юм. Тэдгээр вэбсайтыг Хятадын Засгийн газраас хаасан байна. Учир нь эрх баригчид интернэтийн томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзаж, 60 гаруй блог, вэбсайтыг хаахыг тушаасан юм. Хятадын удирдлагууд хов живээр "хөөцөлддөг" блог, вэбсайтуудыг "социалист үнэт зүйлсийг" дэмждэггүйгээс гадна ард олны тархийг угаадаг учраас хаасан гэж мэдэгдсэн юм.

Оддын хов жив

3 Хойд дүр

Хятад улсад хэн нэгний хойд дүрийг зөвшөөрөлгүйгээр тодруулах хориотой. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас зөвшөөрөл авалгүй нас барсан хүнийг дахин төрлөө гэж зарлах хориотой гэсэн үг. Мэдээж хэрэг энэ нь буддистуудад, ялангуяа Төвдийн ард түмний шашин, төрийн удирдагч Дээрхийн гэгээн Далай ламд хандсан цэвэр улс төрийн шийдвэр юм. Төвд 1932 он хүртэл бие даасан улс байсан ч Хятад улс тус орныг эзэлсэн юм. Тэр үед Төвдийн удирдагч байсан  Далай лам Төвдийн нутгаас Энэтхэг рүү зугтаж гарсан. Одоогийн Далай лам аль хэдийнээ хөгширч эхэлснийг харгалзан үзсэний эцэст Хятадууд шинэ эрч хүчтэй Далай лам гарч ирэхээс болгоомжилж байгаа. Харин тэд Далай ламын хойд дүрийг тодруулах ёсыг үгүйсгэх юм бол Төвдийг илүү хурдан уусгах боломжтой болох юм.

Хойд дүр

4 Хип хоп хөгжим

Хип-хоп дууг олон нийтийн сүлжээгээр цацах, мөн хип хоп уран бүтээлчид шивээс хийлгэх нь Хятадад хориотой. Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн газар (ХМРКТГ)-аас хип-хоп уран бүтээлчид Хятадын Коммунист намын сургаалиас гажууд үзэл гаргадаг хэмээн шүүмжилсэн тул уг хоригийг гаргажээ. Тус газар хип хоп дуунууд ёс суртахуунгүй гэж мэдэгдсэн юм. Хориг тавихаас хэдхэн хоногийн өмнө Хятадын хип-хоп уран бүтээлчид болох Ван Хао (тайзны нэр "PG One"), Жоу Ян (тайзны нэр "GAI") нар Коммунист намын үзэл сурталтай нийцэхгүй үгсийг уран бүтээлдээ ашигласан нь даарин дээр давс нэмсэн байна. "PG One" мөн эмэгтэйчүүдийг доромжилж, мансууруулах бодисыг сурталчилсан үг хэллэг байнга хэрэглэдэг гэх шүүмжлэлд өртжээ. 

Хип хоп хөгжим

5 Үг гуйвуулах

Хятадад үг гуйвуулах буюу "хоёрдугаар сувгаар" ярих хориотой. Өөрөөр хэлбэл, Хятадын интернэт, мэдээллийн хэрэгсэл дээр түгээмэл хэрэглэгддэг үг, хэллэгүүдийг үндсэн утгаас нь гажуудуулж ашиглаж болохгүй. Засгийн газар Хятадын хэл соёлыг доромжлох, хүмүүсийг (ялангуяа хүүхдүүдийг) төөрөгдүүлж, "хэл ярианы эмх замбараагүй" байдал үүссэн учраас энэ хоригийг тавьсан гэж мэдэгджээ. Гэхдээ энэ хоригийн гол зорилго нь хятад хэлийг хамгаалахад биш, харин Засгийн газрыг ил далдаар шүүмжилж буй явдлыг зогсооход оршдог аж.

Үг гуйвуулах

6 "Би санал нийлэхгүй байна"

2018 оны гуравдугаар сард Хятадын Үндэсний их хурлаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хуулийн хугацаа нь таван жилээр хоёр удаа сонгогддог байсныг цуцалсан билээ. Энэ нь Си Зиньпинд насан туршдаа Хятад улсыг захирах эрхийг олгосон юм. Засгийн газар энэ шийдвэрийг гаргахаасаа хоёр долоо хоногийн өмнө хуулинд нэг нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Зарим иргэд санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй шүүмжилж, Хятадыг Хойд Солонгостой харьцуулж байв. Учир нь хууль тогтоогчид "Би санал нийлэхгүй байна" гэсэн үг ашиглахыг хориглох хуулийг баталсан юм. Хэрвээ хэн нэгэн Хятадын цахим хуудсан дээр "Би санал нийлэхгүй байна" гэж бичих юм бол автоматаар алдаа заах аж.

"Би санал нийлэхгүй байна"

7 Винни-Пух

Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин Винни-Пухтай харьцуулагдах болсноор хүүхэлдэйн киноны хөөрхий баавгайн зургийг Хятадад олон нийтийн сүлжээнд ашиглахыг хоригложээ. Учир нь Японы Ерөнхий сайд Хятадын удирдагчтай гар барьж байгаа зураг Винни-Пух илжигтэй гар барьж байгаа зурагтай адилхан болохыг анзаарсан саваагүй нэг нөхрөөс болоод Си Зиньпинийг тус хүүхэлдэйн киноны баатартай зүйрлэх болсон юм. 

Винни-Пух

8 Интернэтээр шууд дамжуулах

Шууд интернэтээр дамжуулж байгаа бичлэгийг хянах боломжгүй учраас Хятадад ийм үйлдэл хийх хориотой. Харин Хятадын Засгийн газар үзэл суртлын зөрчилдөөн гаргахгүйн тулд энэ хоригийг тавьсан гэх тайлбар хийсэн юм. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хятадад интернэтээр шууд дамжуулсан нь энэ хоригийг тавих үндэс болжээ. 

Интернэтээр шууд дамжуулах

9 "N" үсэг

Хятадууд хязгааргүйг заахын тулд хоёр үсэг ашигладаг. Тэдгээр нь латин цагаан толгойн "N" болон "Х" үсэгнүүд юм. Си Зиньпиний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаагүй болгосны дараа хятадууд түүнийг "Мөнхийн хаан" гэж дуудахын тулд "N" үсгийг ашиглах болсон учраас энэ хоригийг тавьжээ. Гэхдээ "N" үсэг өөр олон зүйлд ашиглагддаг тул энэхүү хориг удалгүй цуцлагдсан юм. 

"N" үсэг

10 Шашин шүтлэг

Мэдээж хятад иргэдэд шашин шүтэх эрх чөлөө нь нээлттэй. Харин Коммунист намын гишүүд болон тэдний гэр бүлийнхэн ямар ч шашин шүтэж болохгүй, хуулиар хориотой. Мөн Засгийн газар үе үе зарим нэг, Фалун Гунг (Falun Gong) зэрэг шашны урсгалынхныг гэмт бүлэглэл хэмээн буруутгадаг. Үнэндээ Хятадын бодлого боловсруулагчид иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг далдуур боомилох бодлого явуулдаг. Жишээ нь Засгийн газраас лалын шашинтай иргэдийг хаана яаж мөргөл үйлдэхийг нь заадаг. Тэр ч байтугай лалын шашинтай эрчүүд сахал ургуулах, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүж, хүүхдүүддээ лалын шашинтай холбоотой нэр өгөх хориотой. Мөн тус улсад Библийг жилд цөөн тоогоор хэвлэдэг бөгөөд номлогчдыг улсаас томилж, Зул сар мэтийн томоохон баярыг бараг тэмдэглүүлдэггүй аж. Оронд нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр христийн шашинтай иргэдэд хүчээр коммунист үзэл суртлын хичээл заадаг ажээ.

Шашин шүтлэг

12
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()