Сурталчилгаа (15)
Хаах

Токиогийн загварлаг залуус

Загварын салбарын ерөнхий чиг хандлага "хайрцагт орсон мэт нэгэн хэвийн уйтгартай, зарим нь хөлнөөсөө толгой хүртэл "Gucci", "Vetements" тэргүүтэй брэндээр хувцаслах болсон энэ үед Токиогийн гудамжин дахь загварлаг залуус цоо шинэ, тэс ондоо уур амьсгал авчирлаа. Тэд хувцсаа хэний ч санаанд оромгүй байдлаар хооронд нь хослуулж, олонд танигдаагүй брэндийг алдартай загваруудтай "уусгадаг".

Токиогийн загварлаг залуус

Тийм ч учраас Токиогийн "street style" буюу гудамжны загварын одууд улирал бүр биднийг гайхашруулсан хэвээр байна. Платформ гутал, неон өнгийн хувцас, сургуулийн дүрэмт хувцсыг санагдуулам комбинзон, элдэв гоёл чимэглэл, мөн олон төрлийн бичиг болон зурагтай хүрэмнүүд энэ хотын загварын өнгө төрхийг илтгэнэ. 

Мөн мэдээж хэрэг үс ба нүүр будалтыг  нь дурдахгүй өнгөрч болохгүй. Богино чёлка, солонгын долоон өнгөтэй үс, хэтрүүлэн түрхсэн хацар өнгөлөгч, төрөл бүрийн өнгөтэй нүдний линз зэрэг нь япон залуусын хувьд хэвийн үзэгдэл болсон этгээд шийдлүүд юм.

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()