Сурталчилгаа (15)
Хаах

XX зуунаас өмнөх үеийн япончуудын сексийн амьдрал

2018-07-05, 19:52
12,560

Арлын Япон улс эртний түүхтэй, тун өвөрмөц уламжлалтай орон билээ. 250 жилийн турш дэлхийн хамгийн хаалттай улс байсны дээр дэлхийн соёлоос хязгаарлагдмал байснаас ч болсон уу, зөвхөн япон хүн л ойлгох сексийн хачирхалтай уламжлалтай аж. Ингээд XX зуунаас өмнө япончуудын сексийн уламжлал ямар байсан талаар сонирхоцгооё.

XX зуунаас өмнөх үеийн япончуудын сексийн амьдрал

1 Хориотой үнсэлт

Сексийн тал дээр япончуудын хандлагыг илэрхийлэхийн тулд 1930-аад оны үеийн хачирхалтай уламжлалыг танилцуулъя. Япон руу алдарт уан барималч Родений “Үнсэлт” хэмээх баримлыг авчирсан нь япончуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн ажээ.

Хориотой үнсэлт

Тэдний нүцгэн байдал биш харин үнсэлт нь ийнхүү хүмүүсийг бухимдуулсан гэнэ. Япончуудын дургүйцлийг хүргэхгүйн тулд үзэсгэлэнг зохион байгуулагчид хосуудын хошуугаа нийлүүлж буй хэсгийг далдлахыг хүссэн байна. Мэдээж, уран бүтээлчид баримлын хамгийн гол буюу нүүрэн хэсгийг далдлахыг зөвшөөрөөгүй учир буцааж хураан, япончууд энэхүү баримлыг харж чадаагүй юм.

Ингээд япончууд дэлхий нийтээс өөрсдийгөө тусгаарлах байдал XX  зуунд эцэс болсноор тус улсад Европын соёл иргэншил орж иржээ. Гадаад хэлтэй японы хэлмэрчид өмнө нь огт харж байгаагүй, хориотой зүйлийг орчуулах хэрэгтэй болсон бөгөөд үүний нэг нь мэдээж “үнсэлт” байлаа. Хэдийгээр япон хэлэнд “үнсэлт” гэдэг үг байсан ч энэ нь эротик байдлын илэрхийлэл биш харин зэрлэг, гаж утгыг илэрхийлж байжээ. Жишээлбэл, “Таны уруулнаас үнсэлтийг мэдэрнэ” гэсэн өгүүлбэрийг тэд “Таны уруулыг долооно” хэмээн орчуулж байсан гэнэ. Орчин үед ч гэсэн үнсэлт гэдэг үгийг япончууд ховорхон ашигладаг. 

2 Секс болон шашин шүтлэг

Японы шашин шүтлэг сексийн тал дээр үргэлж нээлттэй байсан боловч үнсэлт мөн л хориотой байсан гэнэ. Японы уламжлалт шашин шүтлэг болох “синтоизм” нь хосуудын дотно харилцааг огтхон ч хориглодоггүй байжээ. Гэхдээ мэдээж эхнэр нөхөрт тус тусад нь тодорхой зөвлөмж өгдөг байсан гэнэ. Жишээлбэл хосууд баруун зүг рүү харж унтах ёстой гэж үздэг байсан бөгөөд Японы эротик зохиолч Ихара Сайкаку унтлагын өрөө нь бохир, эмх замбараагүй байдаг эхнэр нөхрүүдийн талаар тун ч ам муутай байдаг.

XVII зуунд Кунзийн номлол Япон улсад газар авсан юм. Бусад оронд төдийлөн таашааж үздэггүй байсан Буддын шашны номлол хүртэл япончуудын дунд алдартай болсон юм.

Секс болон шашин шүтлэг

3 Гэр бүлийн дотно харилцаа

XVII зууны эхэн үед Японыг шёгун Минамото Токугава нэгтгэсэн байна. Түүний хаанчлал болон дараа дараагийн хаадынх нь үед нийтдээ 250 жилийн турш Япон улс гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан юм. Эхлээд Токугава бүх гадаад иргэнийг Японоос хөөн гаргаж, япончуудад "Хэрвээ эх орноосоо гарах юм бол цаазална" хэмээн  зарлиг буулгасан байна.

Токугава Япон орныг хөл дээр нь босгож, “уламжлалт” зүйлсийг сэргээх зорилготой байсан учир олон зүйлд хориг тавьсны нэг нь эр эмийн дотно харилцаа байсан юм. Тэрээр Кунзийн сургаалыг баримталдаг нэгэн байсан бөгөөд энгийн ард болон хаад ноёд, мөн сайхан сэтгэлтэй болон, хорон санаатай хүмүүс, ер нь л эсрэг тэсрэг хүмүүсийг хоорондоо гэрлэхийг нь хориглосон байна. Мөн хүссэн үедээ дотно харилцаанд орох боломжийг хязгаарласан гэнэ. Хэрвээ хуримын дараа сүйт бүсгүй онгон биш байсан нь тогтоогдвол гэрлэлтийг нь цуцалдаг байсан аж. Эмэгтэй хүүхэд хамгийн багадаа 13, харин эрэгтэй хүүхэд 15тайдаа гэрлэхийг зөвшөөрдөг байжээ.

Язгууртан, дээд угсааны хүмүүс татвар эмтэй байж болох ч энэ тохиолдолд эхнэрээсээ заавал зөвшөөрөл авдаг гэнэ. Хэдийгээр татвар эм Японд төдийлөн түгээмэл байгаагүй ч япончууд эхнэрээсээ гадуур харилцаатай байх нь элбэг. Харин эхнэр нь өөр хэн нэгэнтэй холбоо тогтоогоод баригдсан тохиолдолд газар дээр нь амийг нь хороох эрх эрчүүдэд байсан гэнэ.

Токугава биеэ үнэлэгчдийн тал дээр ч өөрчлөлт хийжээ. Тэрээр биеэ үнэлэгчдийн тусгай гудамжийг нээсэн бөгөөд энэ нь маш өндөр хамгаалалттай, өндөр ханатай газар байсан гэдэг.

Гэр бүлийн дотно харилцаа

4 Биеэ үнэлэгчид

XIII зуунд Японы алдартай зохиолч Ходзё Сигэтоки  ач хүүдээ зориулж “Гокуракудзи багшийн захиас” хэмээх ном бичсэн байна. Уг номонд тэрээр жинхэнэ эр хүн ямар байх хэрэгтэй талаар тайлбарласан байжээ. Жишээлбэл:

“Хэдийгээр биеэ үнэлэгчийг худалдаж авсан ч тэдэнтэй зэрлэг, бүдүүлэг, хүндэтгэлгүй байдлаар харилцах ёсгүй.  Байгаагаараа байж, тэдэнтэй эелдэг харилцах хэрэгтэй. Төдийлөн үзэсгэлэнтэй биш, муу хувцасласан биеэ үнэлэгчийг сонгоорой.  Эрчүүд мэдээж үзэсгэлэнтэй бүсгүйг сонгох учир тааруухан эмэгтэй хамтрагчгүй үлдэх болно. Үүнээс гадна тэр эмэгтэй чиний сэтгэл зүрхэнд үлдэхгүй шүү дээ. Тэр бүсгүй ч гэсэн таашаалыг мэдэрнэ” гэж бичжээ.

Биеэ үнэлэгчид

XVII зууны үед Японы Киото, Осака зэрэг хотод эрэгтэй, эмэгтэй биеэ үнэлэгчид газар авсан. Хамгийн томоохон “Ягаан гудамж”-ны нэг бол Эдогийн эриний Токиогийн Ёсивара гудамж байсан юм. Энэхүү гудамжийг тухайн үеийн удирдагчид хориотой цэнгээний газар болгох зорилготой байгуулсан байна. Ёсивару хүрэхийн тулд завь ашиглах хэрэгтэй байсан бөгөөд тэнд ойролцоогоор 50 орчим өрөө байжээ.

Бүсгүйчүүдийг сонгоход хялбар байсан гэнэ. Жишээлбэл, өндөр үнэ хөлстэй эмэгтэйчүүд босоо тортой өрөөнд байсан бол хямдхан бүсгүйчүүд хөндлөн тортой өрөөнд суудаг байсан гэнэ. Харин хэт өндөр үнэтэй, өндөр зэрэглэлийн бүсгүйчүүд буюу ойранчууд бусдын нүднээс далд байдаг аж.

1893 оны үед энэхүү гудамжинд 9000 орчим эмэгтэй амьдардаг байсан гэнэ. Олон эмэгтэй тэр үед тэмбүү өвчнөөр болон амжилтгүй үр хөндөлтөөс болж амиа алдсан байна. Эцэг эхчүүд 7-12 насны охидыг эмсийн хүрээлэнд зардаг байсан аж. Хэрвээ аз таарвал тэд дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч болох сургалтанд хамрагдана. Ихэнхдээ 5-10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, өртэй охидыг нийтийн эмсийн хүрээлэнд удаан хугацааны турш ажиллуулдаг байжээ.

Заримдаа баян эрчүүд биеэ үнэлэгч бүсгүйг бүр мөсөн худалдан авч, өөрийн эхнэр эсвэл татвар эмээ болгох нь бий. Гэхдээ энэ бол ховор тохиолдол гэнэ. Ихэнхдээ бүсгүйчүүд бэлгийн замын халдварт өвчин тусаж, эсвэл төрөлтийн явцдаа амиа алддаг байжээ. Найман төрлийн биеэ үнэлэгч байсан аж.

5 Самурайчууд ижил хүйстэн байсан

XVIII зууны үед ижил хүйстэн болох явдал ихээхэн газар авч байсан гэнэ. Дээр үед эрэгтэй биеэ үнэлэгчдийн байр сүмийн эргэн тойронд ч байсан аж. Хаад ноёд ижил хүйстнүүдтэй ихээхэн тэмцэж байсан ч биеэ үнэлэгч эрчүүд өөрсдийгөө худалдаачин хэмээн зарлаж, баян айлуудад өөрийн барааг болон өөрийнхөө үйлчилгээг санал болгож байжээ.

Японы ижил хүйстний явдлыг Христийн шашинтнууд эсэргүүцэж байсан гэнэ. Ламтан болон самурай нарын дунд ижил хүйстний бэлгийн харилцаа элбэг тохиолдож байжээ. XVII-XVIII зууны үед ижил хүйстний харилцааг хэвийн үзэгдэл хэмээн үзэж хэн ч анхаарал хандуулдаггүй байсан аж.

Самурайчууд ижил хүйстэн байсан

Хамгийн гол нь тэд нэг нэгэндээ хайртай байх ёстой. Японы самурай асан Ямамото Цунэтомо өөрийн номондоо “Ахлах зөвлөгчгүй өсвөр насны хүү нөхөргүй эмэгтэйтэй адил гэжээ. Бид хэн хэнийхээ зан байдлыг таван жилийн турш ажиглаж, ямар нэгэн муу санаагүй тохиолдолд хариу үзүүлж болно. Хэн нэгний төлөө амиа золиослох гэдэг жинхэнэ эр хүний чанар” хэмээн тэр бичсэн байна.

Дурласан самурайчууд насан туршдаа нэг нэгнээ хайрлах болно гэсэн амлалтыг аман болон бичгэн хэлбэрээр өгдөг байжээ. 1542 оны нэгэн баримт байдаг бөгөөд самурай Такэда Сингэн өөрийн 16 настай дурлалт залуудаа “Би чамтай дотно болохыг хүсэж байна. Хэрвээ би чамайг ямар нэг байдлаар гомдоох, гэмтээх юм бол бурхан надад шийтгэл оноог” хэмээн бичсэн байдаг гэнэ. 

Энэ бол өвөрмөц, үл ойлгогдох ёс заншил, уламжлалтай  Япон орон юм. Хэрвээ та Японы эрт үеийн сексийн амьдралтай танилцахыг хүсэж байвал XVII зууны үед амьдарч байсан зохиолч Ихара Сайкакагийн номыг уншиж үзээрэй. Тэрээр эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал болон ижил хүйстний талаар олон ном бичжээ.

6
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()