Сурталчилгаа (15)
Хаах

Үр хүүхдүүддээ өв хөрөнгөө үлдээхээс татгалзсан тэрбумтнууд

Ихэнх тохиолдолд алдартнуудын хүүхдүүд олны анхаарлын төвд байдаг. Мөн маш их өв хөрөнгийг өвлөж авдаг. Харин Билл Гейтс (Bill Gates), Майкл Блүмберг (Michael Bloomberg) зэрэг тэрбумтнууд хүүхдүүддээ өөрсдийн хүч хөдөлмөрөөр эд баялгаа бий болгохыг заадаг бөгөөд тэд өв хөрөнгийнхөө ихэнх хувийг сайн санааны үйлсэд  зориулахаа мэдэгджээ. Тэд яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бол?

Үр хүүхдүүддээ өв хөрөнгөө үлдээхээс татгалзсан тэрбумтнууд

1 Баррон Хилтон хөрөнгийнхөө 97 хувийг хандивлана

Тансаг зэрэглэлийн “Hilton” сүлжээ зочид буудлын эзэн Баррон Хилтон (Barron Hilton) хөрөнгийнхөө 97 хувь буюу 47 тэрбум ам.долларыг бусдад хандивлахаа мэдэгджээ. Конрад Хилтоны сан (Fund of Conrad Hilton)- гаар дамжуулан тэд мөнгөө хандивлах юм байна. Баррон энэ шийдвэрийг Парис Хилтон (Paris Hilton)-ы зохисгүй үйлдэл гэр бүлийнх нь нэр хүндийг унагаснаас болж гаргасан гэнэ. Гэсэн ч Парист чамгүй их хөрөнгө өвлөгдөх нь тодорхой.

Баррон Хилтон хөрөнгийнхөө 97 хувийг хандивлана

2 Майкл Блүмберг 34 тэрбум ам.доллар хандивлажээ

Тэрбумтан Майкл Блүмберг (Michael Bloomberg) мөн адил “Бэлгийн тангараг”-ийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэрээр  34 тэрбум ам.долларыг эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагуудад өгөхөөр гэрээсэлжээ. Хойч үедээ үлдээж болох хамгийн сайхан бэлэг бол сайхан ирээдүй гэж тэр хэлжээ.

Майкл Блүмберг 34 тэрбум ам.доллар хандивлажээ

3 Тэд Тёрнер “Бэлгийн тангараг” гэрээнд мөн нэгджээ

Тэд Тёрнер (Ted Turner) Америкийн “CNN” хэвлэл, мэдээллийн байгууллага, сувгийг үүсгэн байгуулсан юм. Хожим 1990 онд дэлхийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор "Тёрнер" сан (Turner Foundation)-г байгуулсан юм. Дараа нь тэд НҮБ-ын санг эхлүүлж, 2010 онд “Бэлгийн тангараг” гэрээнд ч мөн нэгдсэн юм. Түүнд өдгөө ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар байгаа бөгөөд үлдсэн хөрөнгөө бусад олон санд хандивлажээ. Түүний хүүхдүүд ч аавынхаа шийдвэрийг дэмждэг байна.

Тэд Тёрнер “Бэлгийн тангараг” гэрээнд мөн нэгджээ

4 Элтон Жон хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхгүй

Дуучин Элтон Жон (Elton John) нөхрийн хамтаар хөвгүүддээ мөнгө үлдээхгүй байхаар шийджээ. Тэрээр 53 тэрбум еврог хандивын үйлсэд өгчээ. Хүүхдүүдээ хөдөлмөр, мөнгөний үнэ цэнийг мэддэг болгохыг тэр хүссэн гэнэ. “Хүүхдэд мөнгөн халбага өгч болохгүй, амьдралыг нь нураах болно” гэж Элтон Жон хэлсэн байдаг.

Элтон Жон хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхгүй

5 Билл Гейтс өөрийн гараар мөнгө олох ёстойг хүүхдүүдээ ойлгуулахыг хичээдэг

Билл Гейтс (Bill Gates) Уоррен Баффет (Warren Buffett)-ын хамтаар “Бэлгийн тангараг” (The Giving Pledge) нэртэй гэрээн дор сан байгуулсан байна. Ийм гэрээ зөвхөн саятан, тэрбумтнуудын хооронд л хийгддэг гэнэ. Гишүүд нь гэрээнд гарын үсэг зурснаар бүх эд хөрөнгөө сайн үйлсэд зориулан хандивлах ёстой байдаг юм. Билл болон Мелинда Гейтсийн сан (The Bill & Melinda Gates Foundation)-д ойролцоогоор 78 тэрбум ам.доллар байдаг гэнэ. Билл Гейтс хүүхдүүдээ ажил хийж, өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох нь хэр чухлыг ойлгох ёстой гэж үздэг юм.

Билл Гейтс  өөрийн гараар мөнгө олох ёстойг хүүхдүүдээ ойлгуулахыг хичээдэг

6 Марк Цукерберг 63.5 тэрбум долларыг санд хандивлана

Марк Цукерберг (Mark Zuckerberg) эхнэрийн хамтаар “Бэлгийн тангараг” гэрээнд нэгджээ. "Чан Цукерберг" хөдөлгөөн нь (The Chan Zuckerberg Initiative) эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон салбарын төслийг санхүүжүүлдэг юм. Тэдний хөрөнгийн 99 хувь буюу 63.5 тэрбум долларыг тус санд оруулах бөгөөд үлдсэн мөнгөө хүүхдүүддээ өвлүүлж үлдээх гэнэ.

Марк Цукерберг 63.5 тэрбум долларыг санд хандивлана

7 Жин Симмонс 300 сая ам.доллараа ашгийн бус байгууллагад хандивлажээ

Алдарт “KISS” хамтлагийн басс гитарчин Жин Симмонс (Gene Simmons) өөрийн эд хөрөнгөө хандивт өгөхөөр шийджээ. Хөгжимчин өөрийн 300 сая ам.долларыг ашгийн бус байгууллагад хандивласан гэнэ. Ингэснээр түүний хүүхдүүд эрх чөлөөтэй байж, хүссэнээрээ ажиллаж чадна гэж тэр үзжээ.

Жин Симмонс 300 сая ам.доллараа ашгийн бус байгууллагад хандивлажээ

8 Хүүхдүүд нь сайн төлөвлөгөө гаргавал Эштон санхүүжүүлэхэд бэлэн

Мила Кунис (Mila Kunis) болон Эштон Кутчер (Ashton Kutcher)  нар бүх эд хөрөнгөө хэрэгтэй хүмүүс, байгууллагад хандивласнаар хүүхдүүд нь ухаантай хүн болж болж өсөн эд баялгаа  өөрсдөө бүтээнэ гэж үзжээ. Гэхдээ хүүхдүүд нь сайн бизнес төлөвлөгөө гаргах юм бол Эштон хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэж хэлжээ.

Хүүхдүүд нь сайн төлөвлөгөө гаргавал Эштон санхүүжүүлэхэд бэлэн

9 Стинг хүүхдүүддээ мөнгө үлдээхгүй

Дуучин, хөгжмийн зохиолч Стинг (Sting) өөрийн хүчээр алдрын оргилд хүрч, амжилттай дуучин болж чадсан. Тиймээс хүүхдүүдээ ч мөн адил аавынхаа замналаар яваасай гэж хүссэн байна.  Тэрээр хүүхдүүддээ мөнгө үлдээхгүй, өөрөө бүгдийг нь хэрэглээд, хэрэгтэй нэгэнд нь өгнө гэж хэлдэг гэнэ. Стинг 100 гаруй хүнд хандив өгч байсан аж.

Стинг хүүхдүүддээ мөнгө үлдээхгүй

10 Жэки Чан бүх мөнгө хандивт өгөхөөр шийдвэрлэжээ

Жэки Чан (Jackie Chan) өөрийн төрсөн хүү, мөн дагавар охиндоо эд хөрөнгө үлдээхгүйгээр шийдсэн аж. Анх 2012 онд Жэки өөрийнхөө тал хөрөнгийг буяны үйлсэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан ч бодлоо өөрчилж бүх мөнгөө хандивт өгөхөөр болжээ. Хүүхдүүдэд нь мөнгө хэрэгтэй бол, өөрсдөө хөдөлмөрлөж олох ёстой гэж тэр боддог гэнэ.

Жэки Чан бүх мөнгө хандивт өгөхөөр шийдвэрлэжээ

11 Пьер Омидьяр хөрөнгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна

“eBay” компанийг үүсгэн байгуулсан Пьер Омидьяр (Pierre Omidyar) нийт 8.1 тэрбум ам.доллар цуглуулсан гэнэ. Энэ хөрөнгө нь түүний гэр бүлд хангалттай их мөнгө юм. Мөнгө бол гартаа атгаад суух эд биш бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой гэж Пьер үздэг байна. Тэрээр мөн “Бэлгийн тангараг” гэрээнд нэгдсэн тул бүх эд хөрөнгөө хандивлах аж.

Пьер Омидьяр хөрөнгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна

12 Жорж Лукас боловсролыг дэмжих зорилгоор 4.5 тэрбум ам.доллар хандивлана

“Оддын дайн” киноны найруулснаас хойш Жорж Лукас (George Lucas) хэзээ ч санхүүгийн асуудалтай тулгарч байгаагүй аж. Гэхдээ өөрийнхөө хөрөнгийг дөрвөн хүүхдэдээ өвлүүлэхгүй гэнэ. Тэрээр “Бэлгийн тангараг” гэрээнд нэгдсэн бөгөөд 4.5 тэрбум ам.долларыг боловсролыг дэмжих зорилгоор хандивлах ажээ.

Жорж Лукас боловсролыг дэмжих зорилгоор 4.5 тэрбум ам.доллар хандивлана

13 Гордон Рамзей хүүхдүүддээ эд хөрөнгөө өвлүүлж үлдээхгүй

Ахлах тогооч Гордон Рамзей (Gordon Ramsay) хүүхдүүддээ эд баялаг бол тийм ч чухал зүйл биш гэдгийг ойлгуулахыг хичээдэг гэнэ. Хүн амьдралынхаа туршид мөнгө хөөж амьдрах ёсгүй гэж тэр үздэг юм. Онгоцоор нисэхдээ хүртэл Гордон эхнэрийн хамт нэгдүгээр зэрэглэлээр зорчиж, хүүхдүүд нь энгийн суудалд явдаг. Гордон хүүхдүүддээ эд хөрөнгөө өвлүүлж үлдээхгүй байхаар шийдсэн байна.

Гордон Рамзей хүүхдүүддээ эд хөрөнгөө өвлүүлж үлдээхгүй

Бонус

Эндрю Карнеги (Andrew Carnegie) нэртэй Америкийн үйлдвэр эрхлэгч хүүхдүүддээ өв хөрөнгөө үлдээхээс татгалзаж бусдад хандивласан анхны хүмүүсийн нэг юм.  Тэрээр 1989 онд “Эд баялгийн номлол” (The Gospel of Wealth) нэртэй номоо бичжээ. Уг номондоо "Хүн хэмжээлшгүй баяжаад үхэх юм бол ямар ч нэр хүндгүй хорвоог орхидог" гэсэн утга санааг илэрхийлсэн байна. Яг үнэндээ түүний эд хөрөнгө Рокфеллерийн гэр бүлийн эд баялагтай ойролцоо хэмжээнд байсан ч ийнхүү хамаг мөнгөө хандивласнаар хамгийн баян гэр бүлийн тооноос хасагджээ.

Бонус

48
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()