Сурталчилгаа (15)
Хаах

Дөрвөн настай хүүгийн бүтээл мэргэжилтнүүдийг алмайруулав

Энэтхэг гаралтай дөрвөн настай зураач хүү Адваит Коларкар (Advait Kolarkar)-ийн бүтээлүүд урлаг сонирхогчдын дунд нэрд гараад байна. Хүүгийнхээ авьяасыг эрт нээсэн эцэг эх нь урлагийг өндрөөр үнэлдэг Канад улсад 2016 онд суурьшсан аж. Адваитийн бүтээлүүд өнгөрсөн онд Нью-Йорк хотын алдарт "ArtExpo" үзэсгэлэнд тавигдсан юм. Бяцхан зураачийн гайхалтай зургуудыг танд толилуулъя.

Дөрвөн настай хүүгийн бүтээл мэргэжилтнүүдийг алмайруулав

Хүү ой ч хүрээгүй, найман сартай нялх байхаасаа зурж эхэлсэн аж. Хүүгийнхээ бүтээлийг анх харсан мөчөө ээж нь "Яг л цахилгаан гүйдэлд цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрсөн"  гэж тайлбарлажээ

Мөн хүүгийн аав нь BBC-д өгсөн ярилцлагадаа "Миний хүү ямар өнгийг хаана яаж хэрэглэхээ зөн совингоороо мэдэрдэг"  гэж хэлжээ.

Одоогийн байдлаар Адваитын хамгийн өндөр үнэ хүрсэн зураг нь 55 мянган ам.доллараар үнэлэгдээд байгаа юм.

Адваитын есөн зургийг худалдаж авсан Хелен Бриджио (Helen Bridgio) гэх хүн "Би үзэсгэлэнгийн танхимд орж ирээд нүдэндээ ч итгээгүй. Учир нь түүний зураг дээрх өнгөний зохилдлогоо маш гайхалтай байсан. Тэдгээр зургууд миний анхаарлыг маш их татсан. Хэн ч цаасан дээр будаг түрхэж чадна. Харин өнгө хоорондын зохилдлогоог ингэж сайн ойлгож чадна гэдэг бол гайхамшиг" гэж ярьжээ.

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()