Сурталчилгаа (15)
Хаах

Итгэмээргүй ч энэ бол үнэн!

Шинжлэх ухааны аливаа ололт амжилт нь хүн төрөлхтний амьдралд их бага ямар нэгэн хэмжээгээр ашиг тусаа өгч байдаг. Санаанд оромгүй жижиг нээлтээс өгсүүлээд түүхийг өөрчлөхүйц дорвитой томоохон ололтууд дундаас уншигч та бүхэнд сонирхолтой баримтуудыг нь түүвэрлэн хүргэе. Та бидний өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон олон үйл явдал, үзэгдлүүдийн цаана орших туйлын сонирхолтой үнэнийг агуулсан шинжлэх ухааны эдгээр баримт сониуч зантай эрхэм танд таалагдана гэдэгт итгэж байна.

Итгэмээргүй ч энэ бол үнэн!

  • Хүн өдөрт 0.5 кг хий ялгаруулдаг. Нэг удаа унгахдаа жирийн хүн 0.0371 грамм хий гаргадаг бөгөөд өдөрт дунджаар 14 удаа хийгээ гаргадаг гэх статистик бий.
  • Цагаан баавгайг хэт улаан туяаны аппаратаар илрүүлж болохгүй. Энэ амьтан хэтэрхий зузаан арьс үстэйн дээр биеийн өөхөн давхарга нь нь хасах хэмтэй байдаг. 
  • Наран цэцгээр цацраг идэвхт хаягдлыг цэвэрлэх боломжтой. Зарим цацраг идэвхт хаягдал наран цэцэгт хэрэгтэй икопит хэмээх бодис ялгаруулдаг. Тийм болохоор тэдгээрийг наран цэцгийн бордоо болгон ашиглаж болно. 

  • Сансарт хэхрэх боломжгүй. Дэлхийн татах хүчгүй газар хий дээшилдэггүй учраас хүний ходоодноос ялгарсан хий биеэс гадагшилдаггүй. 
  • Амьтад хүн шиг зүүдэлдэг. Зарим судалгаанаас харахад харх болон шоргоолж унтаж байхдаа хүн шиг өөрсдийн хийсвэр ертөнцөөр аялдаг байна. 
  • Хилэнцэт хорхой хэт ягаан туяанд гэрэлтдэг. Тэдний гадаргуун дээр байдаг үл мэдэгдэх бодис хэт ягаан туяанд гэрэлтдэг. Эрдэмтэд одоог хүртэл энэ бодисын үүргийг олж илрүүлээгүй байна. 

  • Бидний биеийн хоёр эрхтэн үхэх хүртэл өсдөг. Хүний хамар, чихний хэмжээ үхэх хүртэл хэмжээ нь нэмэгдсээр байдаг. 
  • Атомын 99.99999999 хувийг хоосон зай эзэлдэг. Атом нь харьцангуй өргөн талбайг хамарсан электронуудын үүлээр хүрээлэгдсэн жижиг цөмтэй байдаг. Тэгэхээр дэлхий дээрх долоон тэрбум хүний бүх цэвэр атомыг цуглуулах юм бол ердөө нэг ёотонгийн хэмжээтэй болно. 

  • Бөөс сансрын хөлгөөс хурдан. Бөөс найман см-ийн өндөрт нэг миллисекундын дотор хүрч чаддаг нь сансрын хөлгөөс 50 дахин хурдан юм.
  • Ходоодны хүчил сахлын хутгыг ч хайлуулж чадна. Энэхүү хүчил хоёр талдаа иртэй сахлын хутгыг 24 цагийн дотор юу ч үгүй хайлуулах чадвартай.
  • Нялх хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү олон ястай. Шинээр төрсөн хүүхдүүд ойролцоогоор 270 ястай байдаг ч нас нэмэх тусам эдгээр ясны олонх нь хоорондоо нийлж, 25 нас хүрэх үедээ 206 ястай болдог. 

  • Халуун ус хүйтэн уснаас хурдан хөлддөг. Халуун усны бөөмс нь хэт идэвхтэй байдаг учраас хүйтэн уснаас илүү хурдан хөлддөг. 
  • Хүний цус далайн устай ижил шинжтэй. Хүний цус далайн устай адил хэмжээний давс агуулдаг. Бүх амьдрал далайгаас эхтэй гэдгийн баталгаа энэ байх.

  • Гадил жимс нь цацраг идэвхтэй. Энэхүү жимс нь цацраг идэвхт бодис болох калиг өөртөө агуулдаг. Гэхдээ та 10 сая орчим гадил жимс идэж байж цацрагийн хордлого авна. 
  • Зарим гариг дээр алмаазаар бороо ордог. Далайн ван, Тэнгэрийн ван, Бархасбадь, Санчир зэрэг гаригуудын гадаргуу нүүрстөрөгчийг ихээр агуулдаг учраас үе үе алмаазаар бороо ордог байна. 
  • Давс, цуу, устөрөгчийн хэт ислийг устай найруулж гэрэлтдэг шингэн хийж болно. 

33
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()