Сурталчилгаа (15)
Хаах

Түүхэн дэх хамгийн золгүй байдлаар амиа алдсан 10 хүн

Санаандгүй байдлаар амиа алдсан хүмүүсийн талаар та дуулж байсан уу? Хүний амь маш хэврэг зүйл аж. Өөрийн болгоомжгүй байдал, гэнэн зангаас болоод цаг бусаар хорвоог орхино гэдэг дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү? Хамгийн хачирхалтай тохиолдлоор амиа алдсан хүмүүсийн түүхийг сонирхоцгооё. Болгоомж хэзээд илүүдэхгүй гэдгийг эдгээр түүх батлах болов уу?

Түүхэн дэх хамгийн золгүй байдлаар амиа алдсан 10 хүн

1 Луганск хотын захирагчийн харамсалтай үхэл

ОХУ-ын Луганск хотын захирагч, нэр нь тодорхойгүй нэгэн эрхэм боксёр үүлдрийн нохойгоо салхилуулахаар гадагш гарчээ. Луганскийн дадлагажигч цагдаа яг тэр үед найз бүсгүйчүүдтэйгээ салхилж явж таарсан бөгөөд нохойдоо хошуувч зүүлгээгүй байгааг нь хармагцаа хүүхнүүдийн өмнө өөрийгөө мундаг цагдаа болгон харуулахыг хүсчээ. Тэгээд хотын захирагч гэдгийг нь ч анзааралгүй дөхөж очин, нохойг хэрхэн гадуур авч явах, аюулгүй байдлыг хэрхэн сахих ёстой талаар зааж эхэлсэн байна.

Харин хотын захирагч олон юм ярилгүй цагдаагийн өөдөөс РГД-5 тэсрэх бөмбөг шууд гаргаж ирсэн хэмээн гэрчүүд хэлж байгаа аж. Тэрээр огтхон ч наргиагүй байсан учир тэсрэх бөмбөгний түгжээг тайлж, цагдаа руу шууд шиджээ. Харин нохой сургуультай байсан нь энэ үйл явдлыг харамсалтайгаар төгсгөхөд хүргэсэн байна. Нохой шидсэн тэсрэх бөмбөгний араас харайн эзэндээ авчирч өгсөн бөгөөд, газар дээрээ нас барсан бол хотын захирагч түргэний машин дотор амьсгал хураажээ. Цагдаа бага зэрэг гэмтэл авч, харин найз эмэгтэйчүүд нь огтхон ч бэртээгүй байна.

Луганск хотын захирагчийн харамсалтай үхэл

2 Сохор номинтой учраа олсон нь

Германы нэгэн иргэн сохор номинтой учраа олохын тулд газар доогуур цахилгаан утас гүйлгэсэн байна. Үүнийхээ дараа тэрээр ямар эх үүсвэрээс цахилгаан авч, энэ амьтныг бүрмөсөн үгүй хийх вэ гэж толгойгоо гашилгажээ. Энгийн 220 вольт түүнд хангалтгүй санагдсан учир тэрээр түүнээс ч их хүчин чадал бүхий цахилгаан хүчдэл ашиглахаар шийдсэн байна. Тэгэхдээ тухайн газар дээр өөрөө явна гэдгийг огтхон ч тооцоогүй бололтой. Сохор номинтой юу тохиолдсон нь хэнд ч тодорхой биш үлдсэн ч харин өнөөх эр харамсалтайгаар хорвоог орхижээ.

Сохор номинтой учраа олсон нь

3 Цахилгааны утас руу морь харсан нөхөр

Санамсар болгоомжгүй байдлаасаа болж цахилгаанд цохиулах нь иргэдэд түгээмэл тохиолддог зүйл билээ. Харин Францын нэгэн иргэн тогонд залгагдаагүй гэдгийг нь батлах гэж цахилгааны утас руу морь харсан байна. Харамсалтай нь, цахилгааны утас холбогдсон байсан бөгөөд тэрээр газар дээрээ амиа алджээ.

Цахилгааны утас руу морь харсан нөхөр

4 Хэн нь хамгийн зоригтой вэ?

АНУ-ын Иллинойс мужийн Вальпараис хотын иргэн Патрик Стифф шөнө дунд халамцуу найзуудтайгаа “Хэн нь хамгийн зоригтой вэ” гэсэн тоглоом тоглож байсан гэнэ. Тэд ирж буй галт тэрэгний урд нэг нэгээрээ гарч зогсож байсан бөгөөд галт тэрэгтэй хамгийн ойр зогсож чадсан хүн тэмцээний ялагч болох байжээ. Тэмцээнд Патрик ялсан боловч амиа алдсан юм. Тоглогчийг галт тэрэгний машинист анзаараагүй учир зогсох оролдлого ч хийгээгүй аж. Гэхдээ энэ бол мэдээж тэр залуусын буруу. Тиймээс машинистад ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй байна.

Хэн нь хамгийн зоригтой вэ?

5 Ходоодондоо гурван литр архи юүлж амиа алджээ

Техасын иргэн Майкл Уорнер согтууруулах ундаанд дуртай нэгэн байжээ. Гэхдээ тэр хоолойны архаг өвчтэйн улмаас архиар бургуй тавьдаг байсан гэнэ. Нэгэн үдэшлэгийн үеэр Майкл 1.5 литрийн хоёр шил архийг ходоодондоо шууд юүлсэн нь аминд нь хүрчээ.

Майклд задлан шинжилгээ хийхэд цусан дахь согтууруулах ундааны хэмжээ байх ёстойгоос зургаа дахин их гарсан бөгөөд энэ нь амьсгал хураах хангалттай шалтгаан болжээ. Бургуйг эхнэр нь хийж өгдөг байсан учир түүнийг буруутгасан боловч хангалттай хэмжээний нотлох баримт байгаагүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Согтууруулах ундаанд донтох нь нас барах бас нэгэн шалтгаан болдог гэнэ.

Ходоодондоо гурван литр архи юүлж амиа алджээ

6 Гахайтайгаа үзэлцсэн эр

Мексикийн фермер 60 настай  Мигель Аная Пабло нэг өдөр халамцуу гэртээ иржээ. Байнга уурыг нь хүргэж байдаг гахайтайгаа учраа олохоор шийдэж, мань эр шууд л дайрсан байна. Мэдээж Мигель эрүүл биш байсан учир гахайнд ялагдаж амиа алдсан юм. Биеэ хамгаалсан гахай эзнийхээ гурван хурууг болон бэлэг эрхтнийг хазчихсан гэнэ. Ингээд Мигель цус нь бохирдсоноос болж эмнэлэгт нас баржээ.

Гахайтайгаа үзэлцсэн эр

7 Машинаа засах гэсэн биш...

Мичиганы иргэн Жеймс Барнс машинаа засах гэж байгаад санамсаргүй амиа алджээ. Тэрээр тухайн үед машиныхаа доор орж хэвтсэн байсан бөгөөд хаа нэгтэйгээс гарч буй чимээний учрыг олохын тулд машиныг бага зэрэг хөдөлгөх хэрэгтэй хэмээн найздаа хэлжээ. Түүний найз жолооны ард сууж үл ялиг урагш хөдөлсөн боловч Жеймс карданы голд орооцолдож газар дээрээ нас барсан гэнэ.

Машинаа засах гэсэн биш...

8 Ангаахай аврахаар ороод зургаан хүн амиа алджээ

Египетийн Назлат Имара тосгонд худагт унасан ангаахайг аврах гэж ороод хэд хэдэн хүн амиа алдсан байна. Эхлээд 18 настай залуу ангаахайг аврахаар худаг руу орсон боловч живж амиа алдсан гэнэ. Ингээд хүүгийн араас эгч, хоёр ах, тосгоны хоёр иргэн орж, бүгд живж үхжээ. Энэхүү харамсалтай үхлийн шалтгаан нь газар доорх усны хүчтэй урсгалаас болсон бөгөөд тэдгээр хүмүүс үүнийг давах ямар ч бэлтгэлгүй байсан аж. Нас барагсдын цогцсыг түүнээс нэлээд зайтай худгаас олжээ.  Ганцхан өнөөх ангаахай л амьд гарчээ.

Ангаахай аврахаар ороод зургаан хүн амиа алджээ

9 Азтай бас азгүй эр

Лос-Анжелесийн нэгэн иргэн гэрийнхээ дээвэр дээр ямар нэг юм засварлаж байсан гэнэ. Мэдээж түүнд хувийн хамгаалах хэрэгсэл байгаагүй учир өөрийгөө уяагаар ороож, нөгөө үзүүрийг нь машиныхаа ард талын гупертэй холбожээ. Хэсэг хугацааны дараа энэ талаар огт мэдээгүй байсан эхнэр нь жолооны ард сууж, нөхрөө чирсээр дэлгүүрээр баахан явсан байна. Азаар эмч нар залуугийн амийг аварчээ.

Ингээд залууг эсэн  мэнд ирснийг нь тохиолдуулж тэд гэртээ үдэшлэг зохиосон гэнэ. Зочдыг хүлээж байх зуураа эхнэр нь тамхины асаагуурыг бензинээр цэнэглэсэн бөгөөд энэ үед бензин суултуур руу дуссан аж. Нөхөр нь удалгүй залуу тамхи асаан ариун цэврийн өрөөнд орж ирсэн байна. Тэрээр сонин гартаа барьж, тамхиныхаа ишийг суултуур руу хийхэд гал авалцаж залуу шатаж эхэлжээ. Харамсалтай нь энэ удаа эмч нар амийг нь аварч чадаагүй аж. 

Азтай бас азгүй эр

10 Толгойгоо хөрөөдсөн гажиг залуу

Польшийн жирийн нэг тариачин Кшиштоф саяхан гоонь эрийн баяр тэмдэглэсэн гэнэ. Тэд найзуудынхаа хамтаар үдшийг гайхалтай сайхан өнгөрүүлжээ. Оройхон хэрд халамцуу залуус нүцгэлж, чоно мэт ульж байсан аж. Дараа нь хөлдөөсөн манжинтай сав олж, бие бие рүүгээ шидэж тоглосон гэнэ. Гэтэл хаа нэгтээгээс цахилгаан хөрөө гараад иржээ. Найзуудын нэг нь өөрийгөө зоригтой гэдгийг батлахын тулд хөлийнхөө тавхайг хөрөөдөж орхижээ. Үүнийг харсан Кшиштоф түүнээс илүү гэдгээ батлахаар цахилгаан хөрөөгөөр толгойгоо хөрөөдөн амиа алджээ. Мөрдөн байцаалтын явцад найзууд нь Кшиштофыг хүүхэд байхдаа маш эмэгтэйлэг байсан, харин нас барахдаа эр хүн шиг зан гаргалаа" гэж мэдүүлсэн аж.

Толгойгоо хөрөөдсөн гажиг залуу

11
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()