Сурталчилгаа (15)
Хаах

Таныг аажмаар үхэлд хүргэдэг эдгээр зүйлийг яг одоо гэрээсээ гаргаж хая!

Хүн өвдөхөөрөө юун түрүүнд эмчид үзүүлж, эмийн сангаас эм авдаг. Гэтэл яг үнэндээ бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй зүйлс яг дэргэд байдаг ажээ. Айл бүрт хэрэглэхээ нэн даруй больж, хог дээр гаргаж хаяхаар, эрүүл мэндэд маш хортой зүйлс олон байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй гэнэ. Эдгээр нь чухам юу юм бол? 

Таныг аажмаар үхэлд хүргэдэг эдгээр зүйлийг яг одоо гэрээсээ гаргаж хая!

1 Хуучин гутал

Ихэнх гутлыг 300-450 км алхаад хаях хэрэгтэй байдаг гэнэ. Хэрвээ та өдөр бүр нэг гутлаа өмсөж хол зам туулдаг бол шинэ гутал авахад 50 км л хангалттай аж. Хэдий гутал цэвэрхэн, чанартай харагдаж байсан ч дээрх “хууль” үйлчлэх ёстой. Хуучирч, муудсан гутал хүний хөлийг хамгаалдаггүй. Алхах бүрт хөлийн булчинд даралт өгдөг. Ингэснээр хүний хөл бэртэж гэмтэхдээ амархан болдог байна. Хэрвээ та байнга, алхаж гүйдэггүй л бол нэг гутлаа жил хагас өмсөөд л солих шаардлагатай.

Хуучин гутал

2 Хуванцар сав

Хуванцраар хийсэн бүх зүйлийг шууд хая. Тэгээд хэзээ ч бүү худалдаж ав. Хэрвээ саван дээр “ПК” эсвэл “7” гэсэн тэмдэглэгээ байх юм бол бисфенол гэх химийн элемент агуулсан гэсэн үг. Үйлдвэр, компаниуд сав үйлдвэрлэхдээ бисфенолыг хэрэглэхгүй байхыг хичээдэг. Учир нь хүний биед онц хортой бодис аж.  

Хуучирч, муудсан хуванцар сав ч мөн адил хүний биед хортой юм. Ийм савнуудын химийн найрлага цагийн эрхэнд өөрчлөгдөн хувьсаж байдаг аж. Хуванцар хүний тархи, зан авирт нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Ялангуя хуванцар савыг шарах шүүгээнд хийж халаасны дараа улам хортой болдог гэнэ.

Хуванцар сав

3 Нянгийн эсрэг саван

Угтаа бол нянгийн эсрэг саван нь биднийг нянгаас хамгаалах ёстой. Гэхдээ энэ нь хүний эрүүл мэндэд сайн гэсэн үг биш бөгөөд ийм саван хүний биед хортой триклозан гэх бодис агуулдаг байна. Амьтад дээр хийсэн туршилтаар триклозан нь дааврын тогтвортой үйл ажиллагааг алдагдуулдаг нь илэрчээ. Нянгийн эсрэг саван хэрэглэж буй тохиолдолд таны дархлааны систем баярлахгүй л байх. Оронд нь энгийн савангаар гараа угаавал илүү зохино.

Нянгийн эсрэг саван

4 Хуучин хоол амтлагч

Гал тогоондоо шинэчлэл хийх цаг боллоо. Таны шүүгээндээ хэдэн жил хадгалсан хуучин хоол амтлагч одоо лав ашиглагдахгүй болсон доо. Хоолонд амт ч нэмэхгүй, үнэр ч оруулахгүй. Харин хоолонд хийвэл хор болдог гэдгийг санаарай.

Хуучин хоол амтлагч

5 Агааржуулагч

Бас нэгэн химийн бодис агуулсан хортой эд айл бүрийн угаалгын өрөөнд байдаг болсон. Энэ нь үнэр дарагч агааржуулагч юм. Бас ч зүгээргүй хаа сайгүй цацаж болдог эд. Шүршдэг, шүршдэггүй бүхий л агааржуулагч фталит эфирийн хүчил агуулдаг юм. Ийм элемент агуулсан агааржуулагчийг их хэрэглэх юм бол нөхөн үржихийн системд нөлөөлдөг. Тэр ч байтугай гэдсэнд бүрэлдэх ургийн хөгжилд ч сөрөг үр дагавартай юм. Агаар цэвэршүүлэхийг хүсэж байвал органик арга хэрэглээрэй. Тухайлбал жүржийн хальс, цэцэг тарих гэх мэт.

Агааржуулагч

6 Элсэн чихэр агуулаагүй хийжүүлсэн ундаа

Хэрвээ дэлгүүрийн худалдагч танд элсэн чихэргүй хийжүүлсэн ундаа хэмээн бүтээгдэхүүнээ сурталчилж байвал түүний үгийг бүү сонс. Ер эрүүл биш шүү. Яг л жирийн хийжүүлсэн ундаа шиг ялгаагүй элсэн чихэр ихээр агуулдаг. Дэглэм барьж байгаа хүмүүст уухыг зөвлөдөг шүү дээ. Гэхдээ эрүүл нэртэй ч тэдгээр нь ходоодон дахь хэрэгтэй нянг устгаж орхидог. Ийм ундаа хүний хоол боловсруулах хэвийн системийг алдагдуулдаг. Бүр чихрийн шижин өвчин ч үүсгэж болно.

Элсэн чихэр агуулаагүй хийжүүлсэн ундаа

7 Нүүрний хуучин будаг

Ашиглаагүй удсан болон хуучирсан тослог уруулын будаг, сормуусны будаг нь нянгийн үүр байдаг гэнэ. Учир нь тэдгээрийн багс гуужсан арьсыг арчиж авдаг. Ийнхүү арчихдаа нянгийн үүр болж хувирдаг. Хэсэг хугацааны дараа эргээд түрхэхэд таны гоо сайханд сөрөг нөлөө үзүүлнэ. Будгаа хэр удаан хадгална төдий чинээ нян өсөж үрждэг. Тиймээс ашиглахгүй удсан ч хаяхад хайран санагдсан гоо сайхны бүтээгдэхүүнээ шууд л хогийн сав руу хийгээрэй.

Нүүрний хуучин будаг

8 Нарны хуучин тос

Нарны тос дээрээ хадгалах хугацаатай байдаг. Гэтэл хүмүүс онгойлгоогүй юм чинь гэсэн үүднээс удаан хадгалсан тос түрхдэг. Нарны тосонд нарнаас хамгаалах зориулалттай химийн бодис агуулагддаг. Харин хугацаа нь дуусчихвал үйлчлэхээ больж, нарнаас хамгаалахгүй гэдгийг санаарай.

Нарны хуучин тос

9 Нүдний линз хадгалах сав

Линзний савыг өдөр бүр угааж, цэвэрлэн цэвэрхэн газар тавьж хатааж байх ёстой. Мөн үргэлж шинэ ус хийх хэрэгтэй. Гэхдээ өдөр бүр угааж, цэвэрлэсэн ч таны нүдийг гэмтээж мэднэ. Линзний савны гадаргуу нян, тоос, шороог онцгой байдлаар татдаг. Линзний савыг сард гурван удаа солихгүй бол нүдний халдварт өвчин тусах магадлалтай шүү. Ийм асуудал хэнд хэрэгтэй юм бэ?

Нүдний линз хадгалах сав

10 Хуванцар гамбанз

Хуванцар гамбанзан хутганы мөр гараад эхэлмэгц шууд л арга хэмжээ авах ёстой. Учир нь тэнд нян үүсч эхэлдэг. Гамбанзаа тогтмол угааж, цэвэрлээд ч нэмэргүй нян хуримтлагдсан байдаг. Тиймээс хуванцар гамбанз ашиглаж, худалдан авахаа зогсоо.

Хуванцар гамбанз

Эрүүл мэнддээ анхаардаг монгол хүн та дараах эд зүйлээс татгалзаарай.

73
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()