Сурталчилгаа (15)
Хаах

Жуулчид яагаад Азид очих дуртай вэ?

Ямар ч маргаангүйгээр Ази тив аялагчдын анхаарлыг хамгийн ихээр татах болсон. Ази руу явах жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Хүмүүс Европын орнууд руу үүргэвчтэй аялал, зугаалгаар явах нь эрс багасчээ.  Харин яагаад аялагчдын цуваа Ази тивийг  чиглэх болсон юм бол?

Жуулчид яагаад Азид очих дуртай вэ?

1 Гайхалтай баяр, наадам

Азийн аль ч орноор зочилсон тэдгээрийн гайхалтай өв, соёлтой танилцах завшаан олддог. Гэхдээ соёлын нэг хэсэг бол баяр наадам юм. Азийн орнуудын ихэнх улсад улирал алгасахгүй зохиогддог баярууд их байдаг. Хятадын цас, мөсний баяр, Обон баяр гэх мэт олон сонирхолтой баярууд байна.

Гайхалтай баяр, наадам

2 Худалдааны зах

Бусад тивд хаа ч байхгүй худалдааны захуудтай та Ази тивийн орнуудад л таарна. Индонез, Хятад, Вьетнам зэрэг олон улс өөрийн өвөрмөц худалдааны захуудаараа алдартай. Бүхнийг нэг дороос гэж ийм газрыг л хэлэх байх. Хоол, хувцас, эд бараа гэх мэт олон зүйлийг та эндээс хямд авч болно.

Худалдааны зах

3 Гайхалтай хоол

Хоол гэснээс Ази руу очих хамгийн том шалтгаан бол гайхалтай хоолны уламжлал. Өрнөдийн олон оронд хятад хороолол, солонгос хоолны газрууд байдаг л байх. Гэхдээ дуртай хоолоо тухайн нутагт нь идэх шиг сайхан мэдрэмжийг та өөр хаанаас ч авч чадахгүй. Ази хүмүүс олон янзын хүнсний бүтээгдэхүүн ашиглаж амттай хоол хийдэг. Пицца идэж залхсан л биз дээ? Тэгвэл Азийн орнуудад арааны шүлс асгарам амтат хоол зооглоорой.

Гайхалтай хоол

4 Хямд үнэ

Ази руу аялах хамгийн гол шалтгааны нэг бол хямд зардал юм. Дэлхийн хамгийн өртөг өндөр улсууд бүгд Өрнөдөд байдаг талаар сонссон байх. Азийн бараг бүх оронд юмнууд нь хямд үнэтэй байдаг. Тухайлбал, зочид буудал, хоол, тээврийн хэрэгсэл гэх мэт. Та хямд зардлаар гайхалтай аялал хиймээр байна уу? Ази тив яг тохирно.

Хямд үнэ

5 Шөнийн амьдрал

Өрнөдийн орнууд дундаас Америкийн Нью-Йорк хот шөнө унтдаггүй гэдгээрээ алдартай. Гэтэл Бээжин, Бангкок, Бейрут, Токио, Сингапурт шөнө нь яг л өдөр мэт олон хүнтэй байдаг. Энэ байдал нь шөнийн зугаатай, сонирхолтой ертөнцөд таныг аваачиж чадна. Аюултай, осолтой байх вий гэж санаа зовох зүйл байхгүй. Идэвхтэй шөнийн амьдралтай болохоор хотын аюулгүй байдлыг сахих цагдаа нар нь ч харуул, хамгаалалтаа чангатгадаг юм.

Шөнийн амьдрал

6 Цаг агаар

Азийн ихэнх орон таатай цаг ууртай. Та гайхаж магадгүй, хамгийн өндөр оргил, хамгийн хүйтэн нийслэл, ширэнгэн ой бүгд Ази тивд байдаг байтал яагаад таатай цаг агаартай гэж? Хэдий тийм ч ихэнх нутаг халуун, дулаан, чийглэг уур амьсгалтай. Хэрвээ дулаан газар биеэ шарахыг хүсвэл Азийг л зорих хэрэгтэй.

Цаг агаар

7 Зам тээвэр, дэд бүтэц

Азийн бас нэгэн биширмээр зүйл нь гайхалтай дэд бүтэц. Жуулчдад хамгийн хүнд даваа бол нэг газраас нөгөө рүү түргэн хугацаанд хүрэх юм. Харин Өрнөдийн орнуудаас илүү Ази тивд дэлхийн хамгийн хурдан тээврийн хэрэгслүүд байдаг. Тухайлбал, Токиод гэрлийн хурдаар явдаг галт тэрэг бий.

Зам тээвэр, дэд бүтэц

8 Гайхалтай амьтад

Зэрлэг амьтан, ургамалд хайртай бол Азийг зорих нь хамгийн зөв алхам.  Ази тивд нэлэнхүйдээ онгон, зэрлэг, өөр хаа ч байхгүй сүрлэг амьтад амьдардаг юм. Хулсны баавгай, мазаалай, орангутан гэх мэт олон сайхан амьтан байдаг юм шүү. Цасны ирвэс гэх мэт улаан номонд багтсан, дэлхийн ховор амьтдыг харах боломжтой.

Гайхалтай амьтад

9 Эртний Ангкор хот

Камбож улсад байдаг Ангкорын хийд нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэхүү эртний хотоор заавал зочлоорой. Бараг 1000 гаруй жилийн өмнө баригдсан гэгддэг энэ ид шидийн гэмээр газрыг энэ насандаа заавал үзэх ёстой.

Эртний Ангкор хот

10 Орчин үеийн архитектур

Эртний хотоор зочилсон бол орчин үеийн дуу алдам барилга, үзвэрийн газруудад очих ёстой. Дубай хотын тэнгэр баганадсан барилга, Сингапурын футуристик барилга гэх мэтчилэн очихгүй бол алдас болох газар Азид олон бий.

Орчин үеийн архитектур

11 Сүрлэг уулс

Дэлхийн хамгийн өндөр оргил зөвхөн Азид л бий. Балбын үзэсгэлэнт Гималайн уулс хоёр, гурван улсыг дамнан оршдог. Эверестийн оргилд гарах мөрөөдөл болсон хүмүүс зөндөө байдаг нь ийм учиртай юм шүү.

Сүрлэг уулс

12 Хятадын Цагаан хэрэм

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятадын Цагаан хэрэм бол Ази тивийн нэг чухал байгууламж билээ. Баригдах болсон шалтгаан, түүх нь ч онцгой энэ газарт та очихгүй бол харамсана. Хэдэн зуун жилийн өмнө барьсан тус хэрэм одоог хүртэл бат бөх хэвээр байна. Чухам энэ л хэрэм хоёр үндэстний түүхийн нууцыг хадгалж буй байх.

Хятадын Цагаан хэрэм

13 Халуун орны арал

Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй арлууд чухам Ази тивийн орнуудад л байдаг. Алдартнууд алгасахгүй очиж, амардаг арлуудаар зайлшгүй нэг удаа ч болов зочлоорой. Зураг дээр Малайзын Пом Пом арал харагдаж байна. Тув тунгалаг далай цэлэлзэн харагдах энэ газар яг л зүүд шиг юм.

Халуун орны арал

14 Японд нэг очсон хүн дахиад зорьдог

Жуулчдын дунд хамгийн алдартай, очих дуртай улс бол Япон юм. Нэг очсон хүн дахин заавал очдог гэнэ лээ. Газар зүйн онцгой байрлалтай, байгалийн үзэсгэлэнт арал улс бол яах аргагүй Япон юм. Фүжи галт уул, хотуудынх нь гайхалтай амьдрал зэргийг та зөвхөн Японоос олж харна.

Японд нэг очсон хүн дахиад зорьдог

15 Тайлагдаагүй эртний нууц

Заримдаа хамгийн гайхалтай зүйлс маш нууцлаг байдаг. Ази тив элэгсэг хүн ард гайхалтай байгалиасаа гадна тайлагдаагүй нууцаар дүүрэн юм. Түүхээр баялаг, нууцлагдмал газраар дүүрэн энэ нутагт та очоод толгойгоо гашилгах байх. Зураг дээр Лаос улсад байрлах Тал газрын бортого нэртэй нууцлаг газар харагдаж байна. Цаанаасаа л хүний анхаарлыг татаж байгаа биз?

Тайлагдаагүй эртний нууц

16 Том худалдааны их дэлгүүр

Азийн худалдааны их дэлгүүрүүд таны төсөөлснөөс ч илүү сэтгэгдэл төрүүлэх болно. Дубай, Сингапур хотууд асар том худалдааны төвүүдээрээ алдартай. Хүмүүсийг ч байлдан дагуулдаг. Та тэндээс бүх брэндийн бараа, хоол авч тоглох, зугаалах газруудтай таарна. Зураг дээр Хятадын "Шинэ зууны дэлхий нийтийн төв" нэртэй худалдааны төв харагдаж байна.  Мөн энэ нь дэлхийн хамгийн том талбайтай худалдааны барилга ажээ.

Том худалдааны их дэлгүүр

17 Энэтхэгт үзэх зүйл дэндүү олон

Ихэнх хүмүүс Энэтхэг улс Азийн нэг хэсэг гэдгийг мартдаг. Энэ яваа насандаа заавал очиж үзэх дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махал зөвхөн энэ улсад л байдаг юм.  Буддын шашин үүссэн эх газар, эртний соёлт нийгмийн гайхамшигтай олдворуудыг та Энэтхэгт л харж болно.

Энэтхэгт үзэх зүйл дэндүү олон

18 Хоорондоо тэс өөр соёл зэрэгцэн оршдог

Азийн бараг бүх улс өөр хоорондоо тэс ондоо соёл, уламжлалтай. Та тэдгээр соёлуудтай танилцаж, хэзээ ч уйдахгүй цагийг өнгөрүүлнэ. Ази хүмүүсийг хоорондоо адилхан гэдэг ч яг дотор нь ороод ирэхээр огт өөр болохыг та анзаарах болно.

Хоорондоо тэс өөр соёл зэрэгцэн оршдог

19 Гайхалтай зүйлээр баян Лаос

Дээрх баримтуудад бид Лаос улсыг хэд хэдэн удаа дурдсан. Гайхалтай зүйлээр баян Лаос орныхон түүх, соёл, өв уламжлалаа маш сайн хадгалж ирсэн үндэстэн билээ. Хятад, Вьетнам, Камбож улсын дунд оршдог Лаос улсыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.

Гайхалтай зүйлээр баян Лаос

20 Эртний Баган хотын гайхамшиг

Мьянмар улсад орших эртний Баган хот яг л кинон дээр гардаг шиг итгэмээргүй өвөрмөц газар юм. Сүм, хийд, суваргаар дүүрэн энэ газарт очсон ихэнх хүний мөрөөдөл биелсэн мэт санагдах байх. Сонирхуулахад, тэнд мянга мянган жилийн өмнө баригдсан олон янзын байгууламжууд бий.

Эртний Баган хотын гайхамшиг

21 Индонез байгалийн өвөрмөц тогтоцтой

Азийн бас нэгэн гайхалтай улс бол Индонез юм. Олон жижиг арлаас бүтсэн, арлууд нь бүгд содон, сонирхолтой тогтоц бүхий байгальтай. Индонез улсын чулуун хөшөө, дурсгал нь өнө эртний түүхтэй гэнэ.

Индонез байгалийн өвөрмөц тогтоцтой

22 Вьетнамын Ха Лонг арлыг заавал үзээрэй

Зүүн өмнөд Ази руу зорчих бүх хүн Вьетнам улсаар дамждаг гэсэн судалгаа байна. Жуулчдын дунд  хамгийн алдартайд тооцогддог энэ улс байгалийн өвөрмөц газраар дүүрэн. Тухайлбал Ха Лонг арал, нүсэр том агуй, ширэнгэн ойг зөвхөн энэ газарт л харна.

Вьетнамын Ха Лонг арлыг заавал үзээрэй

23 Байгалийн гайхамшиг

Хараад хараад ханахгүй, нүд хужирладаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд Азид олон бий. Эйфелийн цамхагийг хүн бүр л харсан байх. Гэхдээ хүний гараар бус, байгаль эхийн урласан гайхамшгийг та Азид л харах боломжтой.

Байгалийн гайхамшиг

24 Үүргэвчтэй аялал хийхэд тохиромжтой

Азийн ихэнх оронд үүргэвчтэй аялал хийхэд тохиромжтой. Хүмүүс нь элэгсэг дотно, сайхан ааштай болохоор танд айх аюул, санаа зовох зүйл байхгүй ээ.

Үүргэвчтэй аялал хийхэд тохиромжтой

25

Ази тивд дэлхийн хамгийн их хүн амтай хот байдаг нь Хятадын Шанхай юм. Та хотын соёл, амьдралтай танилцъя гэвэл өөрөө эрэлхийлэх шаардлагагүй. Хаа ч явсан нүсэр хотууд таныг угтаж авна.  Таны амралт мартагдахгүй сайхан болж өнгөрнө гэдэгт эргэлзэх юм үгүй.

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()