Сурталчилгаа (15)
Хаах

Шүдний оогоо хэрхэн шахаж хэрэглэдгээр нь хүний зан аашийг тодорхойлж болно

2018-07-14, 11:27
6,401

Бидний хийж буй үйлдлийн 40 хувь нь ямар нэг ухамсаргүй үйлдэл бус харин дадал зуршил хэмээн сэтгэл судлаачид үздэг. Таны зүгээр нэг үйлдэл хэмээн үздэг үйл хөдлөлүүд үнэндээ амьдралын тань нэгээхэн хэсэг болоод зогсохгүй зан чанар, сэтгэл зүйн байдлыг илэрхийлж байдаг гэнэ. Шүдний оогоо хэрхэн шахаж хэрэглэдэг эсэхээс тань хүртэл таныг дүгнэж болох юм. 

Шүдний оогоо хэрхэн шахаж хэрэглэдгээр нь хүний зан аашийг тодорхойлж болно

Хойноос нь шахах эсвэл нугалах

Хэрвээ та оогоо ингэж хэрэглэдэг бол та маш эмх цэгцтэй хүн бөгөөд өөрийнхөө эд зүйлс, эргэн тойрныхоо хүмүүст анхаарал тавьдаг. Бүхнийг төгс төгөлдөр хийх гэж хичээдэг танд ямарваа нэг зүйлийг дэмий үрэх таалагддаггүй тул байгаа эх үүсвэрээ бүрэн дүүрэн ашигладаг. Шаргуу ажиллаж сурсан учраас ажил үүргээ сайн гүйцэтгэдэг учир хүмүүс танд найддаг аж. Таны амьдрал үргэлж цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай байдаг. 

Хойноос нь шахах эсвэл нугалах

Дунд хэсгээс нь шахах

Та бол ихэнхидээ яаруу сандруу явдаг, идэвхитэй амьдралтай нэгэн. Магадгүй таныг цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай гэж хэлэхгүй ч хэцүү асуудал тулгарсан үед оюун санаагаа төвөлрүүлэн, үүссэн асуудлаа шийдвэрлэх бүрэн ухаантай. Нийтэч, олон найз нөхөдтэйн дээр олны дунд байх дуртай. Та амьдралаа хэрхэн тэнцвэртэй авч явахаа мэддэг, сэтгэл хөдлөлийн хувьд ч бас тогтвортой нэгэн. 

Дунд хэсгээс нь шахах

Дээд хэсгээс нь шахдаг

Та бол маш зөрүүд хүн. Зорилгодоо хүрэхийн тулд юуг ч, яаж ч хийхэд бэлэн байдаг. Сөрөг хандлагаас холуур байж, хүмүүст нэг их итгэл хүлээлгээд байдаггүй бөгөөд зөвхөн өөрөө өөртөө л найдаад сурчихсан. Мөн та өөртөө хайртай, өөрийгөө төвчлөн үздэг. Гэхдээ хэтэрхий хувиа хичээж, бусдыг өөрт ашигтай байдлаар ашиглах гээд байдаг талтай. 

Дээд хэсгээс нь шахдаг

Яг хэвээр нь байлгах

Та ганцаараа байх дуртай, уран бүтээлч хүн. Заримдаа та яг л өөрийнхөө толгойн дотор өөрийн гэсэн ертөнцдөө амьдарч байгаа юм шиг байдаг. Эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн, халамжтай, харилцахад амар хялбар ч нөгөө талаар маш шударга, хэлэх гэснээ шууд хэлчихдэг. Дандаа их зүйл бодож, санаж сэтгэж явдаг. Үүнийгээ бусадтай хуваалцахдаа аз жаргалтай байдаг. 

Яг хэвээр нь байлгах

Хаанаас нь ч хамаагүй шахах

Та ертөнцийг өөр өнгөөр харах чадвартай, уран бүтээлч, бүтээлч сэтгэлгээтэй хүн юм. Гоо сайхныг хаанаас ч олж чадна. Цаг баримтлах гэдэг танд хэцүү санагдаж, төлөвлөгөө гаргах ядаргаатай байж мэдэх ч та бол эерэг бодолтой, нээлттэй сэтгэдэг. 

Хаанаас нь ч хамаагүй шахах

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()