Сурталчилгаа (15)
Хаах

Америк хөлбөмбөгчний гэр бүлдээ барьсан гайхалтай сюрприз

2018-07-09, 16:40
5,459

Хүний амжилт дан ганц тэр хүний хөлс хүч, хөдөлмөрийн үр дүн байдаггүй. Тэр хүнд урам зориг өгдөг, санаа тавьдаг, сэтгэлээ зориулдаг хүмүүсийн ч бас амжилт ард нь байдаг. Нэгэн гайхалтай тамирчин залуугийн хайр шингэсэн үйлдэл цахим ертөнцөд олныг шуугиулаад байна. Тэр чухам юу хийсэн болоод хүмүүсийн бахархал хайрыг төрүүлээд буй юм бол? 

Америк хөлбөмбөгчний гэр бүлдээ барьсан гайхалтай сюрприз

Маркис Гүүдвин (Marquise Goodwin) анх 2012 онд уртын харайлтын төрөлд зуны олимпийн наадамд оролцож байсан бөгөөд дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг чадварлаг тамирчдын тоонд багтдаг байсан юм.

Харин 2012 оноос хойш Маркис уртын харайлтын тамирчны замналдаа цэг тавьж, америк хөлбөмбөг рүү урважээ. Энэ нь түүний хувьд зүгээр ч нэг сонирхол байгаагүй юм. Мэргэжлийн багт мэргэжлийн тамирчин байхыг тэр хүсэж илүү шаргуу хичээллэсэн нь ч үр дүнгээ өгчээ.  

2017 онд Маркис "Сан Франциско 49" (San Francisco 49ers) багт орж, гурван жилийн хугацаатай 20 сая ам.долларын гэрээ хийжээ.

Түүний дүү тархины саажилттай нэгэн бөгөөд тэргэнцэр дээр суудаг гэнэ. Гэрээний мөнгөө авсан Маркис хамгийн түрүүнд ээж дүү хоёртоо сюрприз барихаар шийдэж, машиндаа суулган нүдийг нь боож нэгэн байрны гадаа авчирчээ.

Маркис сэтгэл хөдөлгөм энэхүү баярт мөчөө гар утсаараа бичлэг хийн инстаграм хуудсандаа оруулсан юм.

Маркисийн гэр бүлийнхэндээ барьж буй бэлэг нь шинэ байшин байлаа. Ээж нь хүүдээ хязгааргүй их баярлаж буйгаа хэлж, баярын нулимс унагаж буй эл бичлэг олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн юм.

Маркис ээж, дүү хоёрынхоо сайн сайхны төлөө тэмцэж амьдардаг, цаашид ч тийм байх болно гэж энэ үеэр хэлсэн юм. Түүний амжилтын ард ээж, дүү хоёрынх нь сэтгэл, урам байсан гэнэ.  

“Хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй байх нь их том даваа. Дүү минь "Эрүүл болоод гадаа гарч хүүхдүүдтэй тогломоор байна" гэж хэлэхэд л зүрх зүсэгддэг байсан. Анх дүүг минь төрөхөд эмч нар түүнийг зургаан сар л амьд явна гэсэн. Гэхдээ дүү минь одоог хүртэл тэсэж, тэмцэж ирсэн. Би дүү шигээ хүчтэй хүн болохыг хүссэн” гэж Маркис  хэлсэн юм.  

67
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()