Сурталчилгаа (15)
Хаах

Үзэсгэлэн гоо "Тэнгэрийн элч" нар

"Уучлаарай, та яг л тэнгэрээс бууж ирсэн элч мэт санагдаж байна" гэдэг үг дараах бүсгүйчүүдэд яг зохино. Тэд бол зүгээр ч нэг онгоцоор нисэж, зугаалах дуртай бус, бусдын амь насыг хариуцдаг шилдэг нисгэгч эмэгтэйчүүд юм. Агаарын хүлгийг заавал эрчүүд жолоодох ёстой гэсэн дүрэм байхгүй. Турьхан биетэй, үзэсгэлэн гоо төгс бүрдсэн онгоцны нисгэгч бүсгүйчүүдийг танд танилцуулъя.

Үзэсгэлэн гоо "Тэнгэрийн элч" нар

1 Луана Торрес (Luana Torres), Бразил

Өдгөө 28 настай Луана нисгэгч мэргэжилтэй. Түүний ах, бэр эгч хоёр нь ч мөн адил нисдэг тэрэгний нисгэгч ажээ. Луана үргэлж ах, эгч хоёртойгоо адилхан мэргэжилтэй болохыг хүсдэг байсан гэнэ.

Луана Торрес (Luana Torres), Бразил

2 Мишель Гурис (Michelle Guris), Нидерланд

Нидерландын Амстердам хотод амьдардаг Мишель 19 настайдаа нисэхийн сургуульд элсэн оржээ. Харин 2013 онд агаарын тээврийн авиа компанид нисгэгчээр ажиллаж эхэлсэн гэнэ. Тэрээр одоо Испанийн “АльбаСтар” нисэхийн компанид ажилладаг бөгөөд “Боинг-737” онгоц жолооддог байна.

Мишель Гурис (Michelle Guris), Нидерланд

3 Эва Клэр (Eva Clare), Нидерланд

Нидерланд улсад төрж өссөн ч нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэхээр тэрээр Сингапурыг анх зорьж байжээ. Эва Клэр өдгөө "Боинг-747” онгоцыг жолооддог гэнэ. Түүний хобби нь серфинг бөгөөд асар хүчтэй давалгаан дээр гулгах  дуртай юм байна.

Эва Клэр (Eva Clare), Нидерланд

4 Линди Катс (Lindy Kats), Нидерланд

Линди Нидерландад төрж өссөн ч одоо Италид амьдардаг байна. Линди “Боинг-717” онгоцыг жолооддог байна. Мөн Youtube хуудас дээр аяллын бичлэг хийдэг аж.

Линди Катс (Lindy Kats), Нидерланд

5 Турк гаралтай Эсер Аксан Эрдоган (Eser Aksan Erdogan)

Эсер одоо 32 настай бөгөөд нидерланд- туркийн эрлийз аж. Эсер туркийн “Pegasus” нисэх онгоцны компанид ажиллаж, “Боинг-737” онгоцыг жолооддог гэнэ. Түүний нөхөр мөн адил нисгэгч, гэхдээ хосууд хоёр өөр нисэх компанид ажилладаг байна.  

Турк гаралтай Эсер Аксан Эрдоган (Eser Aksan Erdogan)

6 Кимберли (Kimberly), Бельги

Хэдийгээр тэрээр инстаграм хуудсандаа маш олон дагагчтай ч хувийн амьдралаа чанд нууцалдаг бололтой. Бид түүний ямар онгоц жолооддогийг нь мэдэхгүй ч үзэсгэлэнтэй бүсгүй гэдгийг нь л харин харж байна.

Кимберли (Kimberly), Бельги

7 Хелен ван Дам (Helen van Dam), Нидерланд гаралтай

Хелен “Norwegian” нэртэй агаарын тээврийн компанид хоёрдугаар нисгэгчээр ажилладаг юм. Тэрээр Нидерландаас Испани руу нисгэгч болохоор ирсэн гэнэ.

Хелен ван Дам (Helen van Dam), Нидерланд гаралтай

8 Малин Рюдквист (Malin Rydqvis), Швед

Швед гаралтай Малин бүсгүй хэсэг хугацаанд Хорват улсад амьдарч байжээ. Одоо тэрээр 29 настай бөгөөд “Боинг-737” онгоцыг жолооддог. Түүний хобби йогоор хичээллэх гэнэ. 

Малин Рюдквист (Malin Rydqvis), Швед

9 Мария Фагерстрем (Maria Fagerstrom), Швед

Мария Шведэд төрж өссөн ч Испани руу нүүсэн байна. 25 настай цоглог энэ бүсгүй тэнгэрт дүүлэн нисэхийг багаасаа мөрөөджээ. Марияг анх хараад онгоцны нисгэгч гэж барагтай бол таахааргүй.

Мария Фагерстрем (Maria Fagerstrom), Швед

10 Мария Петтерссон (Maria Pettersson), Швед

Италид амьдардаг энэ швед бүсгүйг хэн ч онгоцны нисгэгч гэж таамаглахгүй биз ээ. Тэрээр “Ryanair” онгоцны компанид ажилладаг юм байна.

Мария Петтерссон (Maria Pettersson), Швед

11 Мадлен Шнайдер-Вайфенбах (Madeline), Герман

Мадлен 12 настайгаасаа онгоцны нисгэгч болох зорилго өөртөө тавьжээ. Ийнхүү мөрөөдлөө биелүүлж, нисгэгчийн сургууль төгссөн тэрээр аз жаргалтайгаар ажлаа хийдэг гэсэн. Түүний хувьд нисэхээс илүү сайхан зүйл үгүй гэнэ.

Мадлен Шнайдер-Вайфенбах (Madeline), Герман

22
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()