Сурталчилгаа (15)
Хаах

Орос бүсгүй эх орон нэгтнүүдээ ингэж өмөөрчээ

2018-07-10, 12:56
8,911

Оросын Казань хотод амьдардаг нэгэн бүсгүй гадаадын жуулчид өөрийнх нь эх орны талаар ямар бодолтой явдгийг аялах хугацаандаа ажиглан олж мэджээ. Түүний дуулснаар оросуудын тухай гадаад хүмүүсийн бодол дийлэнхдээ ташаа байдаг гэнэ. Тийм ч учраас өөрийн эх орны үнэн бодит мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байна. 

Орос бүсгүй эх орон нэгтнүүдээ ингэж өмөөрчээ

1 Орост үргэлж хүйтэн байдаг

Гадаадын ихэнх иргэдийн хувьд Орос бол үргэлжийн мөнх мөс цасанд дарагдсан улс шиг санагддаг гэнэ. Зун хүртэл хүйтэн байдаг гэж хүмүүс итгэдэг учраас Оросын өмнөд хэсэгт ургадаг дал модыг хараад гайхан цочирдоно. Сибирьт хүртэл зундаа маш халуун болж байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой. 

Техасаас Москвад зургадугаар сард ирсэн бизнесмэн залуу үстэй хүрэм, малгай өмссөн байсан. Ингээд зогсохгүй ан хийх буу хүртэл авчирсан байсан нь баавгайтай таарч магадгүй гэж бодсоных юмсанж. 

Би гадаад найзууддаа манай улс зарим хэсгээрээ хүйтэн ширүүн уур амьсгалтай ч маш том газар нутагтай учраас байгаль цаг уурын байдал хот хотод өөр байдаг талаар тайлбарладаг. Заримдаа бүр "Газрын зураг хараарай" гэж хэлдэг шүү.

Орост үргэлж хүйтэн байдаг

2 Орос маш аюултай

Орост зочилсон жуулчдын ихэнх нь манай орныг аюултай гэж ярьдаг. Гэр бүл, найз нөхдөөсөө анхааруулах мессеж их сонссон хүмүүс Орост ирээд үнэндээ гайхдаг. Учир нь Орос тэдний хэлсэн шиг тийм ч аймаар улс биш байж таардаг. 

Магадгүй энэ бүхэн 1990-ээд оны цаг төр тогтворгүй байх үеийн гэмт хэргийн нөхцөл байдалтай хамааралтай байх. Гэхдээ тэр үеийн асуудлууд нэгэнт ард үлдсэн. Мэдээж улс орон бүрт аюултай, аюулгүй бүс байдаг. Гэхдээ манай оронд лав Лондон шиг "Явж болохгүй газар" байдаггүй гэдгийг би бүрэн итгэлтэй хэлж чадна. 

Орос маш аюултай

3 Оросууд архи их уудаг

Харамсалтай нь согтууруулах ундаанд донтсон хүмүүс хотын зарим хэсэгт байдаг ч хүн бүр архичин гэсэн үг биш. Манай орны залуучууд эрүүл амьдралын хэв маягийг сонгож биеийн тамираар хичээллэж, дугуй унаж, өөрсдөдөө ихээхэн анхаардаг болж байгаад баяртай байна. 

Оросууд архийг их хэмжээгээр уудаг гэдэг нь худлаа. Бид архины хэрэглээний түвшингээрээ дэлхийн улсуудын дөрөвдүгээрт бичигддэг. Мэдээж тийм ч бахархаад байх зүйл биш ч гадны ихэнх хүмүүс биднийг энэ жагсаалтыг тэргүүлдэг гэж боддог. Мөн гадаадын жуулчид Орост хамгийн алдартай уух зүйл нь водка гэж ярьдаг. Гэвч үнэндээ манай оросууд архинаас илүү цайнд дуртай. 

Оросууд архи их уудаг

4 Хотын гудамжаар баавгай явдаг

Оросоос илүү АНУ, Канадын зарим мужид л гудамжинд баавгайтай таарч мэднэ. Ямар ч тохиолдолд та Оросын гудамжинд баавгай явж байхыг олж харахгүй. Амьтад хүнээс айдаг, баавгай ч мөн адил. Тэд заримдаа их сониуч байдаг. Ялангуяа нас залуу баавгайнууд идэх зүйл хайж хаа нэг тосгонд орж ирдэг ч хүний бараанаар шууд л зугтана. 

Зарим хүн оросууд хүрэн баавгайгаа гэрийн тэжээвэр амьтан шиг гаршуулдаг гэж ярьдаг ч энэ бол худлаа. Гэхдээ тосгоны хүмүүс ганцаараа үлдэж хоцорсон баавгайн бамбаруушийг өргөж авах тохиолдол байдаг. Ийм тохиолдолд ч баавгайнууд хүнтэй нэг дээвэр дор амьдардаггүй. Түүнийг тусдаа байранд байлгадаг. Яг л Степан баавгайн эзэд түүнд байшин барьж өгсөн шиг. 

Хотын гудамжаар баавгай явдаг

5 Гадаад иргэдэд дургүй

Зарим хүн гадаад хүмүүст дургүй байдаг. Гэхдээ улс орон бүрт ийм хүмүүс байдаггүй гэж үү? Харсан хүн бүр рүүгээ инээх зуршил орос хүнд байдаггүй учраас ууртай, уйтгартай хүмүүс шиг санагдаж магад. Эсвэл гадаад хэл ойлгодоггүйгээс хариу ч өгөхгүй тэр чигтээ яваад өгчихдөгөөс болоод ийм дүгнэлт хийсэн ч байж болно. 

Үнэндээ бид бусад орны хүмүүстэй харилцаа холбоо тогтоохдоо дуртай байдаг. Ерөнхийдөө залуу хүмүүс англиар ярьж чаддаг. 

Манай оронд ирсэн жуулчид орос хүмүүсийн найрсаг, зочломтгой занг онцлон ярьдаг. Ийм учраас та хэдхэн хүний туршлага дээр үндэслэн иймэрхүү дүгнэлт хийх гэж бүү яараарай. 

Гадаад иргэдэд дургүй

6 Огт инээмсэглэдэггүй

Бид ч гэсэн инээмсэглэлгүй яахав. Гэхдээ бид дотны хүмүүс рүүгээ л найрсгаар инээдэг. Зүгээр нэг гудамжинд таарсан хүн рүү биш. Орос ардын зүйр цэцэн үгэнд "Чанга инээд хоосон тархины илэрхийлэл" гэсэн үг байдаг. Энэ нь инээд бүхэнд утга агуулга байх ёстой гэсэн үг юм. 

Хамгийн гол нь бидний инээд чин сэтгэлийнх. Бид хэн нэгэнд харуулах гэж хуурамчаар инээдэггүй. Тийм ч учраас хэрвээ тан руу орос хүн инээмсэглэвэл та түүнд маш их таалагдсаны илрэл бөгөөд жирийн эелдэг үйлдэл биш гэсэн үг юм шүү. 

Огт инээмсэглэдэггүй

7 Орос бол коммунист улс

Хэрвээ та тэнэг хүн шиг харагдахыг хүсэхгүй бол ингэж чанга хэлэх хэрэггүй. Манай орны коммунист намын дарангуйлал 1991 онд нуран унасан. Хэдийгээр коммунист нам одоо байдаг ч энэ нь Орос коммунист орон гэсэн үг биш юм. Тиймээс энэ талаар тоглоом хийгээд хэрэггүй л болов уу. 

Орос бол коммунист улс

8 Орос бүсгүйчүүд өндөр, цайвар үс, цагаан арьстай

Орос улсын нутаг дэвсгэр дээр 190 гаруй үндэстэн ястан амьдардаг гэдгийг мэдээд та гайхаж магадгүй. Тийм болохоор янз бүрийн зүс царай, бие хаатай хүмүүстэй Орост таарах боломжтой. 

Манай хотод болсон хөгжилтэй түүхийг танд өгүүлье. Аргентинаас хэсэг жуулчид орос бүсгүйчүүдтэй уулзахаар ирсэн ч сэтгэл гундуухан нутаг буцсан байна. Учир нь тэд загвар өмсөгч шиг өндөр сайхан биетэй, шар үстэй, халуухан бүсгүйчүүд угтаж авна гэж төсөөлжээ. Харин бодит байдал дээр намхан, бор үстэй, байдаг л бие хаатай бүсгүйчүүд энд тэндгүй байсан гэдэг. Харамсалтай нь гадаад иргэд яг л ингэж боддог.

Орос бүсгүйчүүд өндөр, цайвар үс, цагаан арьстай

9 Гадаад нөхөртэй болохыг хүсдэг учраас тэднийг өөрийн болгох амархан

Хоёр өөр орны хүмүүс биедээ дурлахад ямар ч асуудал байхгүй л дээ. Гэхдээ би л хувьдаа болзооны хуудсуудаар хэсүүчилж орос эхнэр хайдаг хүмүүсээс хол явдаг. Эх орондоо эхнэр олж чадахгүй байгаа хүмүүс Орос болон бусад зүүн зүгийн орнуудаар эхнэр хайдаг талаар сонсож байсан байх. Ийм цуурхал сонссон эрчүүд манай оронд ирээд эмэгтэйчүүдийн эрхийн талаар нэг ч сонсоогүй, нөхрийнхөө үгнээс гардаггүй тийм эхнэр олно гэж итгэдэг. 

Үнэндээ орос эмэгтэйчүүд ч гэсэн гэр бүлтэй болж, үр хүүхдээ эрхлүүлэхийг хүсдэг. Гэхдээ эрчүүдийн талаар өөрсдийн гэсэн үнэлэмжтэй. Хэрвээ та хэн нэгэн бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэж байвал түүнийг хүндлэх хэрэгтэй. Орос ч бай, үгүй ч бай. 

Гадаад нөхөртэй болохыг хүсдэг учраас тэднийг өөрийн болгох амархан

10 Орос бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй нь

Ихэнх орос бүсгүйчүүд гадаад байдалдаа онцгой анхаардаг. Зарим нь нүүрээ будахгүй л бол гэрээсээ гардаггүй. Гэхдээ гадаадад амьдардаг байсан миний анзаарснаар өөр орны бүсгүйчүүд нүүрээ будаагүй байтугай унтлагын хувцастай байсан ч дэлгүүр гарч л байдаг.

Миний бодлоор "Орос гоо үзэсгэлэн" бол гадаад төрхөндөө анхаарах ёстой гэсэн зуршилд бий. Би л хувьдаа өдөр бүр оффис хувцас өмсөж, өндөр өсгийттэй ажилдаа явдаг охидыг хүндэлдэг. Би залхуурал, тав тухтай байдлаасаа бодоод ингэж явж чаддаггүй. Гэхдээ үсээ үргэлж цэвэрхэн байлгах гэж хичээдэг. 

Ерөнхийдөө дүгнэхэд, гоо сайхан гэдэг бол хүн хүний хувийн бодлоос хамаарна. Зарим нь орос охидыг дур булаам гэж боддоггүй. Гэхдээ миний таарсан хүмүүс ихэвчлэн өөрийн орны охидыг харьцуулж үзээд орос охидыг хөөрхөн гэж боддогоо хэлдэг.  Би харин тэдэнд "Хөршийн тань хашааны өвс үргэлж өөрийнхөөс чинь илүү ногоон санагдана. Үүнд хоёр шалтгаан бий. Нэг бол та буруу харж, нэг бол та услахаа мартаж" гэж хэлдэг юм даа. 

Орос бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй нь

41
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()