Сурталчилгаа (15)
Хаах

Далайн эрэг дээр амарч байх үедээ хийж болохгүй зүйлс

Зуны аагим халуунд хүн болгон л цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд нимгэн хувцаслаж гол горхи, далайн эргийг зорьдог шүү дээ. Харин бүсгүйчүүдийн хувьд далайн эрэг дээр өмсөх хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд зарим тохиолдолд алдартнуудын өмссөн хувцсыг дуурайх тохиолдол нэлээд бий. Хэдийгээр бага зэрэг эффект ашиглаад сайхан зурагтай болох боломжтой боловч энэ нь бодит байдал дээр төдийлөн таатай байдаггүй. Тиймээс далайн эрэг дээр амарч байгаа үедээ дараах хувцаснуудыг гэртээ үлдээгээрэй хэмээн зөвлөе.

Далайн эрэг дээр амарч байх үедээ хийж болохгүй зүйлс

1 Гэрэлтсэн усны хувцас

Хайртай хүнтэйгээ хамт олны нүднээс далд орчинд далайн эргээр зугаалж, хамтдаа усанд сэлэх нь таатай шүү дээ. Харин гэрэлтсэн хувцастай далайн эргээр зугаалах тийм ч таатай биш. Эс тэгвээс олны анхаарал танд хандах ч төдийлөн таатай сэтгэгдэл төрүүлэхгүй.

Гэрэлтсэн усны хувцас

2 Жижигдсэн усны хувцас

Хэрвээ таны усны хувцас багадсан бол гэртээ үлдээсэн нь дээр. Олон төрлийн зүйлд санаа зовохгүйн тулд багадсан усны хувцас сонгох хэрэггүй. Ялангуяа онлайн худалдан авалт хийх хэрэггүй. Харин дэлгүүрээр зугаалж, өөрт тохирсон хувцсыг сонгоорой.

Жижигдсэн усны хувцас

3 Өндөр өсгийтэй гутал болон платформ

Хүн бүр хөлөө урт харагдуулахыг эрмэлздэг хэдий ч далайн эрэг дээр энэ төрлийн гутлыг өмсөх нь танд тухгүй байх болов уу. Далайн эрэг дээр амарч буй хүмүүс хүртэл "Энэ хүүхэн удахгүй бүдэрч унах вий" гэсэн харцаар харах болно.

Өндөр өсгийтэй гутал болон платформ

4 Хүйс хүртэл оноотой усны хувцас

Сүүлийн хэдэн жилийн турш энэхүү загвар нэлээд газар аваад байгаа билээ. Гэхдээ энэ төрлийн загварын усны хувцсыг сонгохын өмнө өөрийнхөө бие галбирыг судлах хэрэгтэй. Стилистуудын хэлж байгаагаар хиймэл хөхтэй эсвэл огт хөхгүй бүсгүйчүүдэд энэхүү усны хувцас илүү тохиромжтой гэнэ. Харин бусад төрлийн эмэгтэйчүүдэд тийм ч тохирохгүй байх.

Хүйс хүртэл оноотой усны хувцас

5 Хэт их гоёл чимэглэл

Инстаграм хэрэглэгчид ихэнхидээ далайн эргээр зугаалахдаа их хэмжээний гоёл чимэглэлийг зүүж зургаа татуулсан мэт харагддаг. Мэдээж зурган дээр энэхүү хувцаслалт сайхан харагдаж болох ч энэ төрлийн хэв маягтайгаар усанд орох нь богино хугацааны туршид живэх нөхцлийг бүрдүүлнэ.

Хэт их гоёл чимэглэл

6 Парео

Олон хүмүүс далайн эрэг дээр нүцгэлж явах дургүй байдаг. Гэхдээ таны бие галбирыг нуусан парео загвар орчин үед тийм  ч загварлаг харагддаггүй. Харин үүний оронд та усны хувцасныхаа дээгүүр гэрэлтдэг даашинзыг өмсөж болно. Энэ нь илүү загварлаг, тансаг харагддаг.

Парео

7 Хотын хэв маягтай цүнх

Эрчүүд хүртэл энэхүү алдааг олж хардаг гэнэ шүү. Бүсгүйчүүд бид хэнд хамаатай юм бэ гэж ярих хэдий ч та далайн эрэг дээр өөрийн цүнхээ алдах магадлалтай. Түүний оронд энгийн зуны цүнхийг сонгосон нь дээр. Энэ нь нөхцөл байдалд илүү тохиромжтой харагдаж таны сэтгэл санаа ч тайван байх болно.

Хотын хэв маягтай цүнх

8 Өндөр суудалтай усны хувцас

Өндөр суудал нь эрчүүдийн хувьд ээж, эмээгийнх нь өмсдөг хувцасюг санагдуулдаг гэнэ. Гэхдээ та өөрийн үл ялиг гэдсийг нуухыг хүсэж байвал өндөр суудалтай усны хувцсандаа онцгой хэв маягийг нэмээрэй.

Өндөр суудалтай усны хувцас

9 Бензтэй усны хувцас

Далайн эрэг дээр хэт задгай, өөртөө тохироогүй усны хувцас өмсвөл  далайн эрэг дээр амарч байгаа бусад хүүхэд болон настангуудыг үргээхэд хүргэх биз.

Бензтэй усны хувцас

10 Хэт их нүүр будалт

Далайн эрэг дээр очоод энгэсэг түрхэх нь тийм ч зөв сонголт биш болов уу.  Тиймээс арьсаа аль болохоор цэвэр агаараар амьсгалуулахыг танд зөвлөж байна. Үнэхээр будаггүй байж чадахгүй бол усны хамгаалалттай сормуусны будгаар нүдээ будах эсвэл контур ашиглаж болно. Будаггүй байсан ч дутагдлаа камерын тусламжтайгаар дарж болно шүү дээ.

Хэт их нүүр будалт

13
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()