Сурталчилгаа (15)
Хаах

Хувь заяа хөөрхий охинд хатуу хандсан ч...

2018-07-10, 12:52
9,478

Цянь Хуньян (Qian Hongyan) охин 2000 онд дөрвөн настай байхдаа автын осолд орж хоёр хөлөө тайруулжээ. Энэ явдал балчир охины амьдралын хар толбо болж үлдсэн байна. Гэхдээ Цянь охин огтхон ч шантарч бууж өгсөнгүй, мөрөөдлийнхөө төлөө шүд зуун зүтгэжээ. Охин Хятадын зүүн хойд Юньнань мужид төржээ. Цянь охины эцэг эх нь дунджаас доогуур орлоготой тул хиймэл хөл хийлгэх талаар ярих байтугай санасны ч гарз байв. Гэр бүлийнхэн нь түүнийг ээлжлэн тэвэрч явдаг байсан аж.

Хувь заяа хөөрхий охинд хатуу хандсан ч...

Гэвч охин өөрөө бие даан явах хүсэлтэй байгаагаа гэр бүлийнхэндээ хэлж, ач охиныхоо төлөө аргаа барахдаа өвөө нь сулхан хийтэй сагсан бөмбөг дээр бэхэлж тогтоогоод хоёр гарт нь барилгын шавар өнгөлөгч мод бариулан “За охин минь, бидний хийж чадах зүйл ердөө л энэ байна даа” гэж хэлээд санаа алдсан байна. Охин гуньж гутарсангүй, харин ч маш их баярлаж, үеийнхээ хүүхдүүдтэй гадаа тоглож, тэр ч байтугай сургуульд явж эхэлжээ. Сургуульдаа тэрбээр онц сурч, маш олон найзтай болжээ.

Онц сурдаг хөгжлийн бэрхшээлтэй охины тухай 2005 онд олон нийт мэдсэнээр Бээжингийн нөхөн сэргээх төвийн санхүүжилтээр түүнд хиймэл хөл хийлгэж өгчээ. Тухайн үед хиймэл хөл дээрээ анх удаа тогтон явж байгаа талаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэж байв.

2008 оны паралимпийн усанд сэлэлтийн тэмцээнийг зурагтаар үзсэнээсээ хойш Цянь охин энэ спортоор хичээллэхийг хүсэж, паралимпийн аварга болох зорилго өөртөө тавьжээ. Үүнээс яг хоёр жилийн дараа "сагсан бөмбөг"-тэй охин бүх Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын усанд сэлэлтийн аварга болсон байна.

2012 оны Лондоны паралимпийн тэмцээнд орж чадалгүй хасагдсан ч 2014 онд Бүх Хятадын усадн сэлэлтийн хошой аварга болжээ. 2016 онд түүний мөрөөдөл биелж Рио Де Жанейрогийн паралимпид Хятадын шигшээ багт орж чаджээ. Тухайн олимпод медальт байранд шалгарч чадаагүй ч гэсэн одоо тэрбээр дөнгөж 20-хон настай. Цаашид олон ч олимпод оролцож, медаль хүртэх нь гарцаагүй гэж дэлхий даяараа итгэж байна.

Чөлөөт цагаа Цянь өөрийн хайртай гэр бүлтэйгээ хамт өнгөрөөхийг маш их хүсдэг. Яагаад гэвэл гэр бүл нь түүнд энэ их итгэл найдварыг хайрласан гэж үздэг байна. “Урам хугарснаас яс хугар” гэж үг энэ түүхэнд биеллээ олжээ.

69
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()