Сурталчилгаа (15)
Хаах

Түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартнуудын итгэмээргүй баримтууд

Ихэнх алдартай хүмүүс өөрийн гэсэн онцлогтой байсан бөгөөд заримынх нь талаар маш олон домог хууч яриа хүртэл бий. Жишээлбэл, түүхэн дэх хамгийн царай муутай эмэгтэй гэгддэг Баварийн гүнж Маргарита Маульташ хүмүүсийн хэлдэг шиг тийм ч үзэмжгүй бүсгүй байгаагүй гэнэ шүү. Түүнчлэн Их Британийн хатан хаан адуучиндаа маш их хайртай байсан учир түүнд зориулж дурсгалын хөшөө хүртэл босгосон аж. Ингээд түүхэнд мөнхрөн үлдсэн алдартнуудын талаар сонирхолтой баримтуудыг танд хүргэе.

Түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартнуудын итгэмээргүй баримтууд

1 Гүнж Маргарита Маульташ “Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй" биш

Түүхээс харахад XIV зууны үед амьдарч байсан Баварийн гүнж Маргарита Маульташ (Margarete Maultasch) "Дэлхийн түүхэн дэх хамгийн царай муутай эмэгтэй" гэх тодотголын эзэн байжээ. Үүнийг батлах нотолгоо нь доорх хөрөг зураг юм. Маргаритагийн Маульташ гэх овог нь Германы Maultasche буюу “банш” эсвэл “хэтэвч хэлбэрт ам” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Харин зарим судалгаанаас харахад “маульташ” гэдэг нь түүний үзэмжгүй гадаад төрхийг бус, харин амьдарч байсан өмнөд Тиролийн цамхгийн нэрнээс гаралтай гэжээ. Хөрөг зургийг Фламандын  зураач Квентин Массейс XVI зууны үед зурсан байна.

Гүнж Маргарита Маульташ “Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй" биш

Хэрвээ бид Маргаритагийн өөр зургуудыг харах юм бол үзэсгэлэн төгс төгөлдөр биш ч сайхан галбиртай, энгийн эмэгтэйн төрхийг олж харна. 

Тэгвэл яагаад бүсгүйг дэлхийн хамгийн муухай эмэгтэй гэх болсон юм бол? Тэрээр 11 насандаа хүчээр гэрлэсэн нөхрийгөө адайр зан гаргаж хөөж явуулсныхаа дараа хайртай хүнтэйгээ гэрлэсэн байна. Үүнээс нь болоод түүнийг “Дэлхийн хамгийн муухай эмэгтэй” хэмээн нэрлэсэн аж. 

Өөрийн анхны нөхөр болох Иоган Генрихийг  (зүүн) ан хийгээд ирэхэд нь Маргарита гэртээ оруулаагүй байна. Иоганд Маргарита төдийгүй бусад хамаатан садан нь ч дургүй байсан бололтой хэн ч түүнийг гэртээ оруулаагүй гэнэ.

Уур нь хүрсэн Иоган өөрийн садны хамгийн ахмад настан болох Аквилейний дэмжлэгийг авч, Маргарита болон түүний шинэ нөхөр Людвиг Баварский нарыг урт удаан хугацааны турш тусад нь амьдруулсан төдийгүй гүнжийн талаар таагүй мэдээллийг цацах болжээ.

2 Мария Антуанетта энгийн хүн мэт амьдрахын тулд тосгон барих тушаал гаргажээ

Үргэлж хатан хаан шиг амьдарч, өөрийгөө язгууртан гэдгийг батлах нь Марияд ихээхэн хэцүү байсан учир тэрээр Трианон ордныхоо хажууд өөрийн хүүхэд насыг санагдуулахуйц бяцхан тосгон барьж байгуулах тушаал буулгасан байна. Энэ нь тээрэм, ферм, усан сан, байшингуудтай гэнэ.

Мария Антуанетта энгийн хүн мэт амьдрахын тулд тосгон барих тушаал гаргажээ

Өөрийн хувийн тосгондоо тэрээр хатан хааны дүрээр биш, харин энгийн саальчин эмэгтэй мэт хувцаслаж, өөрийн хайртай хүүхдүүд, найз нөхдийнхөө хамтаар зугаалдаг байсан бөгөөд энэ л газар тэр аз жаргалыг мэдэрдэг байсан гэнэ. Францын агуу их хувьсгалын үеэр Мариягийн тосгон балгас болж хаягдсан боловч хожим сэргээн засварлаж, үзмэр болгосон байна.

3 Авраам Линкольны хэлсэн үгийг сэтгүүлчид бичиж авч амжаагүй

1856 оны тавдугаар сарын 29-нд Иллинойс мужийн Блумингтонд Авраам Линкольн индрээс ард иргэдэд хандаж үг хэлсэн боловч албан ёсоор хэн ч тэмдэглэж авч чадаагүй учир албан бичиг баримтад хавсаргаж үлдээгээгүй, алга болсонд тооцдог байна. Тухайн уулзалтын үеэр тэнд байсан хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн яг л ховсдуулсан мэт ирээдүйн Ерөнхийлөгчийнхөө (Энэ үйл явдлаас таван жилийн дараа тэрээр Ерөнхийлөгч болсон) үгийг сонсож байсан юм.

Авраам Линкольны хэлсэн үгийг сэтгүүлчид бичиж авч амжаагүй

Бас нэгэн өөр хувилбар байдаг бөгөөд энэ нь Линкольны хэлсэн үгийг хэвлэлийнхэн зориуд бичиж аваагүй гэнэ. Учир нь тэрээр боолчлолыг шүүмжилж, боолчлолын эсрэг үзэлтэй байсан аж. Гэхдээ түүний “алга болсон" илтгэлд нь зориулж дурсгалын хөшөө босгосон бөгөөд энэ нь одоо ч байдаг.

4 Хатан хаан Виктория адуучиндаа маш их хайртай байсан гэнэ

Британийн хатан хаан Виктория өөрийн нөхөр Альберттай хэн нэгний шахалтаар биш хайр сэтгэлээрээ гэрлэж, түүнд насан туршдаа хайртай байсан юм. Альберт эрт нас барсан нь Викториягийн хувьд маш хүнд цохилт болсон гэнэ.

Хамгийн сайн найз болох, адуучин Жон Браун түүнийг сэтгэл санаагаар маш сайн дэмжиж байсан учраас хатан хаан энэ хүнд хэцүү үеийг даван туулж чадсан аж. Жон болон түүний найз нөхөд, гэр бүл, хамаатан садан нь Балморал шилтгээнд хатан хаанд үнэнчээр зүтгэдэг байжээ.  Жонтой зугаалж, ярилцах нь Викторияд Альбертийг түр ч болов мартах боломж олгож байсан хэдий ч тэрээр насан туршдаа нөхрийнхөө хойноос эмгэнэн гашуудсан байна.

Хатан хаан Виктория адуучиндаа маш их хайртай байсан гэнэ

Харин тэдний харилцааг хүмүүс мушгин гуйвуулж, зарим нь шоолж, энгийн ард, хатан хааны хооронд найз нөхдийн халуун дулаан харилцаа байх боломжгүй хэмээн үзжээ. Тиймдээ ч зарим иргэд түүнийг “миссис Браун” гэж нэрлэх тохиолдол ч байсан гэнэ.

Хатан хаан хэн ч юу ч гэж хэлж байсан үл тоон Жон Брауныг өндрөөр үнэлж,  нас барсных нь дараа адуучин найздаа зориулж хөшөө хүртэл босгосон байна. Мөн хатан хаан нас барахынхаа өмнө баруун гарт нь Альбертийн хөрөг, зүүн гарт нь Жоны хөргийг бариулж оршуулаарай хэмээн захижээ.

Виктория болон Жон Брауны нөхөрлөлийн талаар 1997 онд кино бүтээсэн бол 20 жилийн дараа “Виктория болон Абдул” нэртэй бас нэгэн бүтээл хийсэн байна. Энэхүү кино нь Виктория болон түүний бас нэгэн үнэнч албат Абдул нарын нөхөрлөлийн талаар өгүүлсэн  юм. 

5 Хөгжмийн зохиолч Арнольд Шёнберг 13-ын тоог 12а гэж нэрлэхийг уриалжээ

Венийн хөгжмийн сургуулийн үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Арнольд Шёнберг 13-ын тооноос маш их айдаг байжээ. Тэрээр 13-ны өдөр хорвоод мэндэлсэн учир энэ тоог муу бэлгэдэлтэй гэж үздэг байсан гэнэ. 

Тиймээс Арнольд Шёнберг 13-ын тоог 12а гэж нэрлэж, сүүлийн уран бүтээлээ ("Moses und Aaron") хэмээн нэрлэсэн нь 13-ын тоо ашиглахгүй байхыг уриалсан аж.

Зураг дээр эхнэр Гертруда, охин Нуриягийнхаа хамт

Хөгжмийн зохиолч Арнольд Шёнберг 13-ын тоог 12а гэж нэрлэхийг уриалжээ

Гэвч Шёнберг 1951 оны долдугаар сарын 13-ны өдөр өөрийн амьсгал хураах цаг болсныг мэдэрч, орноосоо огтхон ч босоогүй байна. Харин эхнэр нь түүнийг энэ утгагүй үйлдлээ зогсоо гэсэн боловч тэр үнэхээр тухайн өдрийн 11.47 цагт хорвоогоос хальжээ.

6 Уинстон Черчилль арслан тэжээдэг байжээ

Британийн Ерөнхий сайд амьтанд маш их хайртай байсан аж. Уинстон Черчилль гэртээ Нельсон болон Жок нэртэй муур, Руфус хэмээх пудель, Додо нэртэй бульдог нохой мөн үхэр, гахай, загас, эрвээхэй, хун гэх мэт олон төрлийн амьтан тэжээдэг байжээ.

Уинстон Черчилль арслан тэжээдэг байжээ

Гэхдээ түүний хамгийн өвөрмөц гэрийн тэжээвэр амьтан нь Рота нэртэй арслан юм. Ерөнхий сайд энэхүү арсланг бүр жижиг байхад нь бэлгэнд авсан бөгөөд хэсэг хугацааны дараа Лондоны амьтны хүрээлэн рүү явуулжээ. Рота амьтны хүрээлэнд очсоноосоо хойш дөрвөн бамбарын аав болж, харин Ерөнхий сайд үе үе түүнийг эргэж, махаар хооллодог байсан гэнэ.

7 Пабло Эскабор АНУ-ын Цагаан ордны өмнө зургаа авахуулжээ

Хар тамхины наймааны "Загалмайлсан эцэг" гэгддэг Пабло Эскобар үргэлж зугтаж амьдраагүй гэнэ. 1981 онд тэрээр албан ёсоор АНУ-ыг зорьж, Вашингтон дахь Цагаан ордны өмнө хүү Хуан Паблогийнхоо хамтаар дараах зургийг авахуулжээ. Энэхүү гэрэл зургийг Паблогийн эхнэр Мария Виктория авсан бөгөөд хожим Хуан Паблогийн “Миний эцгийн нүгэл” хэмээх номонд анх удаа гарсан байна. Хуан Пабло өөрийн нэрийг Себастьян Маррокин хэмээн өөрчилж өдгөө Аргентинд амьдарч буй.

Пабло Эскабор АНУ-ын  Цагаан ордны өмнө зургаа авахуулжээ

8 Стив Жобс усанд орох дургүй байжээ

Хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц чанар байдаг билээ. "Atari" компанид Стив Жобстой хамт ажиллаж байсан нэгэн "Стив цагаан хоолтон учир өөрөөсөө эвгүй үнэр үнэртэнэ гэж боддоггүй байсан. Тиймээс шүршүүрт төдийлөн ордоггүй байсан" гэж ярьжээ. Гэтэл мань эр өөрөө тун буруу ойлголттой байсан аж. Стивээс эвгүй үнэр үнэртэж байна гэсэн ажилтнуудын гомдолтой холбоотойгоор удирдлагууд нь түүнийг оройн ээлжинд шилжүүлсэн байна.

Стив Жобс усанд орох дургүй байжээ

9 Диана гүнж "Chanel" брэндэд дургүй болсон шалтгаан

Загвар зохион бүтээгч Жейсон Брансдон (Jayson Brunsdon)-ы хэлж байгаагаар  Диана гүнж, Чарльзаас салсныхаа дараа өсгийтэй гутал болон "Chanel" брэндийн хувцас өмсөхөө больсон гэнэ. Учир нь энэхүү лого нь итгэлгүй нөхөр болон түүний амраг Камилле Паркер-Боулзыг санагдуулдаг байжээ. 

Диана гүнж "Chanel" брэндэд дургүй болсон шалтгаан

"Coco Chanel"-ийн лого болох СС үсэг нь Диана гүнжийн хувьд Camilla & Charles гэсэн утгыг илэрхийлэх болсон гэнэ. Уг нь тэрээр "Coco Chanel" брэндэд дургүй биш бөгөөд гагцхүү СС үсэг нь л таалагдахгүй байсан бололтой.

10 Жүжигчин Вуди Харрельсоны эцэг захиалгат алуурчин байсан гэнэ

Холливудын алдарт жүжигчин Вуди Харрельсоны эцэг нь зартай гэмт хэрэгтэн Чарльз В.Харрельсон байсан бөгөөд тэрээр улсын шүүгч Жонатан Вудын амийг хороосон хэргээр насан туршдаа хорих ял авсан байна.

Ийнхүү эцгийгээ хоригдсоны дараа Вуди түүнийг эргэж очдог байсан төдийгүй аавыгаа ухаалаг, эрдэмтэй хүн байсан гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Вуди шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дахин давж заалдсан боловч амжилтанд хүрээгүй юм.

Жүжигчин Вуди Харрельсоны эцэг захиалгат алуурчин байсан гэнэ

Чарльз Харрельсон яагаад ч юм өөрийгөө Кеннедигийн үхэлд холбоотой гэж хэлдэг байсан ч хожим өөрийн өгсөн мэдүүлгээсээ татгалзжээ. Гэхдээ одоог хүртэл түүнийг сэжигтнүүдийн нэг хэмээн тооцдог байна.

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()