Сурталчилгаа (15)
Хаах

Сансар огторгуйн талаар эрдэмтдийн нээсэн сонирхолтой баримтууд

Одон оронд дуртай л биз дээ. Бид сансар огторгуйд ганцаараа биш гэдэгт та итгэдэг үү? Энэхүү асуултад бид одоогоор хариулж чадахгүй ч эрдэмтэд зарим нэгэн сонирхолтой нээлтүүдийг хийсэн байна. Сургуульд зааж байгаагүй одон орны талаарх 25 сонирхолтой баримтыг хүргэе.

Сансар огторгуйн талаар эрдэмтдийн нээсэн сонирхолтой баримтууд

1 Нар таны бодсоноос ч илүү том

Тэнгэрт байгаа нарыг хараад та хэр зэрэг том гэдгийг нь мэдэх боломжгүй. Тиймээс та ингээд бодоорой. НАСА-гийн доктор Алекс Ёонгийн тайлбарлаж буйгаар дэлхийг хувилаад хэд хэдэн саяыг наран дотор багтаах боломжтой гэнэ. Нарны цөм нь 100 тэрбум цөмийн бөмбөгтэй тэнцэх эрчим хүч гаргадаг байна. 

Нар таны бодсоноос ч илүү том

2 Халуун мөс бол бодит

33 гэрлийн жилийн тэртээ "Gliese 436 b" хэмээх гариг байдаг. Энэхүү гариг нь янз бүрийн усны элементээс тогтдог бөгөөд халуун мөсийг үүсгэдэг юм. Өөрөөр хэлбэл, уг гариг дээрх мөс даралтын улмаас хатуу хэвээр байдаг ч гадаргын температур нь 300 цельсийн градус хүртэл халж, шууд уур болгон хувирдаг байна. 

Халуун мөс бол бодит

3 Сансарт байдаг баар

Энэ нь бартендеруудын хувьд мөрөөдөл эсвэл бүр хар дарсан зүүд байх. Сансарт манай нарны гаригийн системээс диаметрээрээ даруй 1000 дахин их хэмжээтэй спирт агуулсан үүл байдаг. Уг спирт нь 400*1024 паянт пиво хийхэд хангалттай хүрэлцэхүйц бөгөөд "ScienceAlert"-ийн тооцооллоор "Дараагийн тэрбум жилийн турш дэлхий дээрх хүн бүрт өдөр бүр 300 мянган паянт пиво хийхэд хүрнэ" гэсэн байна. 

Сансарт байдаг баар

4 Сансарт алхах нь үхрийн мах идэх хүслийг өдөөдөг

Сансрын нисгэгчид сансар огторгуйгаас ирээд тэдний хувцаснаас төмөрний үнэрнээс эхлээд нүүрсэн дээр шарсан махны үнэр хүртэл үнэртэж байгааг анзаардаг байна. Энэ нь сөнөсөн одны полициклекс үнэрт нүүрс устөрөгчдөөс болдог. Уг бодис нь шатаж байгаа нүүрс, мод, газолин, мэдээж нүүрсэн дээр шарсан махнаас үнэртдэг. 

Сансарт алхах нь үхрийн мах идэх хүслийг өдөөдөг

5 Сансрын хог

Дэлхий дээр хог хаягдлын хэмжээ асар их байдаг шиг "BBC News"- гийн мэдээллээр дэлхийн тойроод мөн л их хэмжээний хог эргэлдэж байдаг гэнэ. Сансрын хог хаягдал нь хиймэл дагуулын системд асар хор хөнөөлтэй бөгөөд нэг ширхэг бичгийн хавчаар ч гэсэн үндэстний хэмжээний асуудал учруулдаг. Яг одоогоор сансар дахь хог хаягдлыг цэвэрлэх боломжгүй боловч шинжлэх ухаанчид арга замыг хайсаар байна. 

Сансрын хог

6 Бөөрөлзгөнө болон ром дарс

Мэдээж та сансраас бөөрөлзгөнө түүж чадахгүй. Гэхдээ бөөрөлзгөний амтыг гаргадаг гол бодис болох этилийн форматыг Сүүн замаас нээн илрүүлжээ. Этилийн формат нь ром дарсны найрлаганд бас ордог. 

Бөөрөлзгөнө болон ром дарс

7 Өвөрмөц Тэнгэрийн ван

Тэнгэрийн ван нь хажуу талаараа эргэдэг цорын ганц гариг юм. Энэ талаар судлаачид маш маргаантай онолуудыг дэвшүүлдэг. Зарим онолд томоохон гаригуудын мөргөлдөөнөөс болж Тэнгэрийн ван гариг хазайсан гэж үздэг.

Өвөрмөц Тэнгэрийн ван

8 Од руу харах нь өнгөрсөн рүүгээ харахтай адил

Однууд маш хол байдаг бөгөөд тэдний гэрэл нь дэлхийд хүрэх гэж урт хугацааг туулдаг учраас таны харж байгаа од аль хэдийнэ сөнөсөн байх боломжтой. Жишээ нь, "Pillars of Creation" нь 7000 гэрлийн жилд орших "Eagle Nebula"-ын хэсэг юм. Эдгээр багана мэт тоосонцор, хийн үүлийг 1995 онд "Hubble" телескопоор харж байжээ. Гэхдээ тэд хамгийн багадаа 6000 жилийн өмнө сөнөсөн байна. Тэгэхээр 1995 онд харсан зураг бол "Pillars of Creation" 7000 жилийн өмнө хэрхэн харагддаг байсны илрэл юм. Сайн мэдээ нь эдгээр "сөнөсөн однууд" нь маш ховор тохиолддог учраас бидний тэнгэрт хардаг однууд хэсэг хугацаанд тэндээ байх болно хэмээн одон орон судлаач Фил Плайт (Phil Plyte) дурджээ. 

Од руу харах нь өнгөрсөн рүүгээ харахтай адил

9 Өөр гариг дээр очиж жингээ хасах

Хэрвээ та дэлхий дээр 63 кг жинтэй бол Буд гариг дээр 26 кг жинтэй байх болно. Энэ нь мэдээж таталцлын талбайтай холбоотой. "Таны жин хаана ч байсан ижил байх боловч таталцлын талбайгаас болоод гариг бүр дээр өөр байж болно" гэж судлаачид тайлбарласан байна. Буд гаригийн таталцлын хүч дэлхийнхээс бага учраас жин тань хасагдана. Харин Бархасбадь гариг дээр жин гурав дахин нэмэгддэг. 

Өөр гариг дээр очиж жингээ хасах

10 Сарны чулуу

Ангараг гариг руу явж дурсгалын зүйл авах хэрэггүй.

Сахарын цөл, Антрактид дээрх солирын оддыг шинжлэн үзэхэд зарим чулуу нь Ангарагаас ирсэн байжээ. 

Сарны чулуу

11 Хөөрхий Дэлхий ван

Дэлхий ван гаригийг бид нарны аймгийн гаригаасаа хассан бөгөөд 2006 онд түүнийг одой гариг хэмээжээ. Энэ гариг нь хэмжээгээрээ АНУ-ын талтай тэнцүү бөгөөд бусад нарны аймгийн гаригуудаас хамаагүй жижиг ажээ. 

Хөөрхий Дэлхий ван

12 Урт аялал

Манай нарны аймгийн гаригууд хамгийн сүүлд Сүүн зам орчимд яг одоогийн байрлалд байсан үе нь дэлхий дээр үлэг гүрвэл амьдардаг байсан үед юм. Учир нь дэлхий Сүүн замыг тойрохын тулд 230 сая жил зарцуулдаг. 

Урт аялал

13 Дэлхийн эргэлт удааширч байна

Үлэг гүрвэлийн эрин үед нэг өдөр 23 цагтай байв. Энэ нь дэлхий тэнхлэгээ тойрч эргэхдээ нэг зуун бүрт хоёр миллисекунд алдаж байгаатай холбоотой юм. НАСА-гаас мэдээлснээр Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хугацаа 1820 онд 24 цаг байсан гэнэ. Харин одоо дэлхийн эргэлт 2.5 миллисекундээр удааширчээ. 

Дэлхийн эргэлт удааширч байна

14 Хуурамч байдал

Тэнгэр дэх нар болон сарны хэмжээ нүдэн баримжаагаар харахад ойролцоо мэт санагддаг ч үнэн хэрэгтээ нар сарнаас 400 дахин том төдийгүй сарны байрлалаас 400 дахин хол зайд оршдог. 

Хуурамч байдал

15 Өдрийн сар

Сарны байрлал болон нарны байрлалаас хамааран өдрийн цагаар сарыг харах боломжтой. Энэ тохиолдол нэлээд түгээмэл байдаг. Сарыг харж чадахгүй байх цөөхөн тохиолдлын нэг нь "шинэ" сар буюу сар дэлхийгээс нөгөө зүг рүү харсан байх үе юм.

Өдрийн сар

16 Нарны аймгуудын зураг

Хэрвээ нарны аймгийн гаригийн зургийг хэмжиж зурвал асар их талбай шаардлагатай болно. Сарыг ганцхан пикселиэр хэмжиж, дизайнер Жош Ворд "Нарны аймгуудын зөв зураг" хэмээн дараах зургийг гаргасан байна. 

Нарны аймгуудын зураг

17 Алтан гадас од

Хойд зүгийн Алтан гадас од нь 12 мянган жилийн дараа алга болох магадлалтай. Гэхдээ алга болсон ч гэсэн Олмын гялаан од оронд нь харагдана. Учир нь 26 мянган жилийн давтамжтай тойрох хөдөлгөөнд манай дэлхийн тэнхлэг өөрчлөгдөж, хойд зүгийг өөр од заах болно. 

Алтан гадас од

18 Аниргүй

Хэрвээ та чимээгүй ертөнцийг хүсэж байвал сансарт гараарай. Учир нь бид сансарт ямар нэг дуу чимээ сонсохгүй. Дуу чимээ нь молекулуудын чичиргээгээр тархдаг тул сансарт аниргүй байдаг. 

Аниргүй

19 Хар нүх од "иддэг"

Хар нүх нь оддыг сорж аваад эргүүлэн гаргадаг. Хар нүхэнд сорогдсон од их хэмжээний плазм үүсгэдэг бөгөөд хар нүхний таталцлын хүчээр хуваагдсан однуудын зарим хэсэг нь тэндээ үлдэж, зарим хэсэг нь эргэн сансарт асар хурдтай цацагддаг гэнэ. 

Хар нүх од "иддэг"

20 Зэвэрхий Ангараг

Ангараг дээр ус огтхон ч байхгүй боловч газар болоод тэнгэр нь зэвэрсэн улаан байдаг. Дэлхийн зэв нь ус, төмрийн харилцан үйлчлэлээс бүрддэг бол Ангараг дээрх төмрийн исэл нь магадгүй олон зууны өмнө Ангараг дээр ус байх үед үүсэн тогтсон байх гэж судлаачид таамагладаг. 

Зэвэрхий Ангараг

21 Нулимс ч унахгүй

Сансарт нисэж байхад нулимс ч бай, ус ч бай ямар ч шингэн зүйл газарт унахгүй. Хэрвээ та сансарт уйлбал нүд орчмоор чинь усан бүрхүүл л үүснэ. 

Нулимс ч унахгүй

22 Сансарт байхдаа заавал оймсоо өмсөх

Сансрын нисгэгч нар сансарт байхдаа хөл дээрээ бараг явдаггүй. Энэ нь хөлөнд амрах боломж олгох боловч хөлний арьс зөөлөрч, гуужихад хүргэдэг. Мөн тэд дотуур хувцас, оймсоо тогтмол солих боломжгүй. 

Сансарт байхдаа заавал оймсоо өмсөх

23 Сугар

Сугар гаригийн гадаргуу буцалсан уснаас тав дахин халуун уур амьсгалтай ч тус гариг дээр хүйтэн хэсэг бас бий. Дундаж температур нь хэдийгээр халуун боловч -175 цельсийн градус бүхий, магадгүй нүүрстөрөгчийн давхар ислийн мөс ч байж болох хэсэг бас байдаг аж. Энэхүү хүйтэн хэсэг нь Дэлхий болон Ангараг гаригуудад байдаггүй. 

Сугар

24 Сарны усыг ашиглах боломжтой

Сүүлд хийсэн судалгаагаар саран дээрх усыг ашиглах боломжтой байж магадгүй гэж дүгнэжээ. Учир нь энэхүү ус нь бидний бодож байснаас илүү их хэмжээний "H2O"-г агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Сарны усыг ашиглах боломжтой

25 Манай дэлхий хэр том бэ?

Манай дэлхий хэр том бэ гэдгийг энэ бичлэгээс харвал илүү тодорхой болно. 

23
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()