Зөвхөн Азид л харж болох ер бусын зүйлс

Бүх улс орон өөрийн гэсэн өвөрмөц онцлог, сонин жигтэй зүйлстэй. Өөрсдийнх нь хувьд байдаг л нэг жирийн зүйл мэт боловч бусад улсын хувьд ер бусын санагдах жишээтэй. Хүмүүс гадаадын улс орноор аялах бүрдээ их бага хэмжээгээр харийн соёлын "шок"-нд ордог гэдэг. Тэгвэл Ази тивд анх зочилсон хүмүүсийн нүд нь орой дээрээ гардаг гэнэ лээ. Чухам яагаад юм бол?

Зөвхөн Азид л харж болох ер бусын зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурамч шүдний аппарат

Хойд Америкт хүүхдүүд шүдний аппарат зүүх үнэн голоосоо дургүй байдаг. Харин эсрэгээрээ Зүүн Хойд Азид өсвөр насныхан загварлаг, баян тансаг харагдахын тулд хуурамч шүдний аппарат зүүдэг юм.

Хуурамч шүдний аппарат

2 Дөрвөлжин нохой

Хэдэн жилийн өмнөөс Тайвань болон Японд хүмүүс нохойныхоо үсийг янз бүрээр засуулдаг болсон. Тоглоомон дотор амьд амьтан орчихсон мэт харагдах боловч дөрвөлжин үсний засалттай ийм ноход хаа нэгтэй явж байх нь энгийн үзэгдэл болжээ. Зөвхөн пудельд л зохимоор санагдах энэ үсний засалтыг бүх үүлдрийн нохдод хийдэг гэнэ.

Дөрвөлжин  нохой

3 Суултуураас хооллох

Тайваньд “Орчин үеийн суултуур” нэртэй зоогийн газар байдаг. Харин тус газрын дотоод заслыг тэр чигтээ суултуураар чимэглэсэн нь гол онцлог юм. Хүмүүсийн суух сандал нь жинхэнэ суултуур бол аяга таваг нь мөн адил суултуурын хэлбэртэй. Тус зоогийн газар тун ашигтай ажилласан тул эзэн нь Хонконг, Хятадад нийт 12 салбар хоолны газраа нээжээ.

Суултуураас хооллох

4 Робот ресторан

Японы Токио хотын Шинжүки дүүрэгт 2012 онд Робот ресторан нээгджээ. Тус хоолны түргэн хэмнэлт хөгжим дуугарч, лазер гэрэл анивчиж, үлэг гүрвэлийн робот хүртэл гарч ирж хүмүүсийг баясгадаг гэнэ. Робот зоогийн газраар зочилсон хүмүүс яг л ирээдүйдээ зочилсон мэт санагддаг аж. Мөн 90 минутын роботын үзүүлбэртэй ажээ.

Робот ресторан

5 Сүнсний гэрлэлт

Египет, Мексик, Грект нас барагсдаа сүүлчийн замд нь үдэх нарийн ёслол үйлддэг. Харин Хятад, Сингапурт ганц бие талийгаачдаа хань ижлийг нь олж өгдөг юм. Сүнсний гэрлэлт хийх олон арга байдаг. Заримдаа сүнсийг амьд хүнтэй гэрлүүлдэг бол зарим тохиолдолд нас барсан хоёрыг нэг булшинд хийж гэрлүүлдэг байна.

Сүнсний гэрлэлт

6 Панда нохой

Ази хүмүүсийн дунд алдартай бас нэгэн чиг хандлага бол нохойгоо өөр амьтан шиг харагдуулах явдал юм. Нохойг цэмцийлгэж үсийг нь засаж, будан сэнсдэж, ирвэс, бар, тэмээ, анааш, тахь шиг болгодог байна. Харин хятадууд нохойгоо панда баавгай шиг харагдуулах дуртай гэнэ.

Панда нохой

7 Нүүрний хувцас

Зүүн Хойд Азийн ихэнх оронд толигор цагаан арьстай байх нь үзэсгэлэнтэйд тооцогддог. Тиймээс хүмүүс цагаан арьстай болохын тулд олон арга ашигладаг гэнэ. Наранд борлохгүй байх хамгийн энгийн арга нь энэ хүмүүс шиг маск зүүх явдал аж. Яг л аймшгийн киноны нэг хэсэг мэт харагдаж байгаа ч тэд ийм баг толгойдоо углаж наран шарлагын газар ордог юм байна.

Нүүрний хувцас

8 Зүрхтэй чёлк

Өмнөд Солонгосын охид сүүлийн үед зүрхтэй чёлкоор гангарах болжээ.  Чёлк тавих нь тийм ч муугүй үсний засалт биш гэдгийг хүн бүр мэднэ дээ. Гэхдээ өрнөдийн орны залуусаас ялгаатай нь Солонгос охид чёлк тавьж үсээ янзлах дуртай. Харин чёлкоо дундуур нь хувааж, үсний индүүгээр дотогш эргүүлж ороогоод л зүрхэн хэлбэртэй чёлктой болно.

Зүрхтэй чёлк

9 Мууран чих

Алдартай дуучин Ариана Грандэ (Ariana Grande)  мууран чихтэй үсний даруулга өдөр тутам зүүдэг байсан. Энэ нь тийм ч хачин жигтэй зүйл биш. Харин Японы “Neurowear” компани тархины долгионоор хариу үйлдэл үзүүлдэг амьтны чихтэй үсний даруулга үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл "чих"-нийх нь үйл хөдлөлийг хараад тухайн хүний толгойд юу болж байгааг мэдэх боломжтой гэнэ. 

Мууран чих

10 Буурцагны соёотой үсний даруулга

Сүүлийн үед Хятадын өсвөр үеийнхэн үсэндээ буурцагны соёотой гоёл зүүх болжээ. Энэ нь Хятадын “Pleasant Goat and the Big Bad Wolf” нэртэй хүүхэлдэйнээс гаралтай ажээ. Өрнөдийн орны хүүхдүүд үсэндээ хэзээ ч ийм гоёл зүүхгүй боловч энэ чиг хандлага үнэхээр өвөрмөц юм аа.

Буурцагны соёотой үсний даруулга

11 Матран зайрмаг

Филиппин улсад дэлхий дээрх хамгийн жигтэй зайрмаг зардаг байх. Тэнд матрын өндгийг амттантай хольж, зайрмаг хийдэг гэнэ. Ойролцоох амьтны хүрээлэнгээс матрын өндгөө авдаг ажээ.

Матран зайрмаг

12 Гоймонгийн музей

Гоймонгийн музей гэж сонсохоор итгэмээргүй сонсогдож байгаа биз. Японы Осака хотод байрлах энэ музейд түргэн хоолны нэг төрөл болох бэлэн гоймонгийн үүсэл, хөгжил, үүнийг хэрхэн хийдэг талаар бүх төрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, видео бичлэг бий.

Гоймонгийн музей

13 Чихмэл баавгайн музей

Чихмэл баавгайд зориулж музей нээнэ гэдэг байж болмооргүй мэт. Хүүхдийн тоглоом өөрийн гэсэн музейтэй байж болно гэж үү. Хамгийн анхны чихмэл баавгайн музей Англид нээгдэж байсан боловч Хятад, Тайланд, Малайз, Япон, Солонгос улсад бүгдэд нь чихмэл баавгайн музей байдаг. 

Чихмэл баавгайн музей

14 Могойн гаралтай сархад

Азийн олон оронд могойн гаралтай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сайн гэлцдэг. Үе мөч, нурууны өвчин, үс уналт зэргийг эмчлэх ид шидийн мэт үйлчилдэг аж. Азиуд могойг архинд хийж даршилж уух нь эрүүл мэндэд сайн гэдэг.

Могойн гаралтай сархад

15 Гэр зочид буудал

Зураг дээр харж байгаачлан ердөө ор л тавьсан, дөрвөлжин хайрцаг мэт зочид буудлаар жуулчид өргөнөөр хоноглодог байна. Японы Осака хотод 1970 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ зочид буудал нь өдгөө Хятад, Сингапур, Малайз, Вьетнам, Тайвань, Индонез, Энэтхэг, Тайландад бий. Энгийн нэгэн том ортой, жижиг өрөөтэй зочид буудлууд Орос, Англи, Бразилд ч мэр сэр байдаг болжээ.

Гэр зочид буудал

16 Олон нийтийн газар унтах

Зүүн Азийн иргэд хаа сайгүй л энд тэнд унтаж байгаа харагддаг. Нийтийн тээврийн зогсоол, амьтны хүрээлэн, хичээл, сургууль, ажил дээр, номын санд, тэр ч бүү хэл гудамжны хаа нэгтээ нойрсож байдаг. Судлаачид үүнийг хүүхэд ахуй байхаасаа өдөр унтаж сурсантай холбож тайлбарладаг.

Олон нийтийн газар унтах

17 Амны хаалт

Зүүн Азид өвдөөгүй хэрнээ амны хаалт зүүсэн хүмүүс элбэг тааралдана. 2002 онд амьсгалын цочмог халтай хам шинж, 2006 онд шувууны ханиад тус тус дэлгэрснээс хойш амны хаалт Ази тивд их дэлгэрчээ. Гэхдээ Ази охидын хувьд энэ нь загварлаг харагдуулдаг нэг гоёо болсон.

Амны хаалт

18 Эмгэн хумсны маск

Эмгэн хумс нүүрэн дээрээ тавиад мөлхүүлнэ гэхээр онцгүй сонсогдож магадгүй. Гэхдээ Зүүн Хойд Азийн гоо сайхны газруудад энэ нь жирийн үйлчилгээ болсон. Дэлхий дээрх хамгийн чанартай гоо сайхны үйлчилгээгээрээ гайхагддаг Зүүн Азийнхны хувьд эмгэн хумс нь нүүрийг толигор болгож, чийгшүүлж, шим тэжээл өгдөг амьд биет юм.

Эмгэн хумсны маск

19 Хөөсөн маск

Сүүлийн үед дэлхий нийтээрээ Азийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй цаг алдалгүй танилцаж, өдөр тутамдаа ашигладаг болжээ. Өнгөрсөн жилээс солонгос гаралтай хөөсөн маск олон хүний анхаарлыг татаж эхэлсэн. Нүүрийг чийгшүүлж, цэвэршүүлэх зорилготой энэ маскийг нүүрэндээ түрхсэнээс хэсэг хугацааны дараа хөөсөрч, үүл шиг харагддаг юм.

Хөөсөн маск

20 Покемон тоглоомын төв

Япон бол аниме хүүхэлдэйн киноны баатрын төв билээ. "Покемон" тоглоомын төв Японы өнцөг булан бүрт байдаг. Дотроо тоглоом, гоёл чимэглэл, хувцас, хоол унд худалдаалдаг. Энэ төвүүд нь үргэлж хөл тавих зайгүй, дүүрэн хүнтэй байдаг гэнэ.

Покемон тоглоомын төв

21 Гудамжны шарсан хоол

Хятад, Камбож зэрэг улс гудамжны хачин жигтэй хоолоороо алдартай. Өрнөдийнхний хувьд эдгээр хоол нь аймшигтай харагдах боловч жуулчид амталж үзэхээс буцдаггүй. Амталж шарсан царцаа, далайн од, могой, жаран хөлт, хилэнцэт хорхойноос авахуулаад зарахгүй, шарахгүй эд гэж үгүй.

Гудамжны шарсан хоол

22 Цагаан будааны талбайн уран зураг

Олон янзын будааг ашиглан өвсөн дээр ийн зураг зурж болдог. Япон улсад зочилбол иймэрхүү зурагтай нэг биш нэлээд таарах байх. Хамгийн гайхалтай нь өнгө будаг холилдсон ч тариаланчид ургацаа хурааж, зарсаар байдаг.

Цагаан будааны талбайн уран зураг

23 Царцааны тулаан

Хятадын хамгийн эртний нэгэн уламжлалт наадгай бол царцааны тулаан юм. Хүмүүс царцаагаа тулаанд сургаж, хооронд нь зодолдуулж, бооцоо тавьдаг гэнэ. Бооцоо тавьж амьтдыг тулалдуулах нь уг нь хууль бус. Гэхдээ царцааны тулаан түүнээс өөр гэнэ. Жил бүр Хятадад Үндэсний царцааны тулааны аварга шалгаруулах тэмцээн зохиогддог.

Царцааны тулаан

24 Галуун цагдаа

Хятадын Шинжаан мужид хууль сахиулах байгууллагынхан галууг янз бүрээр ажил үүрэгтээ ашигладаг. Өрнөдийн оронд нохой, морийг хууль сахиулах ажиллагаанд оролцуулдаг. Харин Хятадад галуу нохойноос илүү ур чадвартай амьтанд тооцогддог. Тэд маш гярхай, ууртай догшин, сонор, чанга дуутай амьтад гэнэ.

Галуун цагдаа

25 Чигчий хурууны хумсаа урт ургуулдаг

Хятад, Индонез улсад чигчий хурууны хумс урт байх нь баян тансаг байдлын илэрхийлэл болдог. Язгууртан гэр бүлийн гишүүд ажил хийдэггүй, хумсаа ургуулж хээнцэр нэгэн гэдгээ харуулдаг. Хэдий өнөөдөр энэ хандлага үеэ өнгөрөөсөн мэт санагдах боловч чигчий хурууны хумсаа урт ургуулдаг хүмүүс цөөнгүй байдаг.

Чигчий хурууны хумсаа урт ургуулдаг

26 Ариун цэврийн өрөөний шаахай

Японд гэр дотроо гутал огт өмсөж болохгүй. Япон айлд зочлохоор болбол үүдэнд нь гутлаа заавал тайлах шаардлагатай. Гэхдээ угаалгын өрөө орохоор болбол зориулалтын шаахай углах хэрэгтэй болдог.

Ариун цэврийн өрөөний шаахай

27 Энэтхэгийн галт тэрэгний зам

Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог улсын хувьд ямар ч нийтийн тээвэр ямагт маш их чихэлдсэн байх нь мэдээж. Гэхдээ таны төсөөлснөөс хамаагүй олон хүн галт тэргээр зорчдог. Галт тэрэгний дээр гарч зогсоно, хажуунаас нь зүүгдэнэ. Сүүлийн жилүүдэд галт тэргэн дээр гарч зогсохыг хориглосон. Учир нь ингэж зорчсоноор олон хүн харамсалтайгаар нас бардаг ажээ.

Энэтхэгийн галт тэрэгний зам

28 Барилгын эгдүүтэй хашлага

Баригдаж буй барилгын хажуугаар хэн л өнгөрөх дуртай байх вэ. Харин Япон улс иргэдэд бага боловч таатай мэдрэмж төрүүлэх үүднээс эгдүүтэй хашлага зохион бүтээжээ. Улбар шар, цагаан өнгө хосолсон конус хэлбэртэй хаалтууд тавихын оронд та ногоон мэлхийн хажуугаар зөрөхдөө магадгүй инээд алдах байх.

Барилгын эгдүүтэй хашлага

29 Илбэнхтэй кафе

БНСУ-ын Сөүл хотод илбэнхтэй кафе байдаг. Орж үйлчлүүлсэн хүн бүр илбэнх ямар хөөрхөн амьтан болохыг таньж мэддэг. Өрнөдийн орнуудад илбэнхийг заваан, зальтай, хулгайч амьтан гэж үздэг. Гэхдээ эгдүүтэй нэгэн амьтантай кафед та зөвхөн Азид л орох боломжтой.

Илбэнхтэй кафе

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()