Хэрвээ хүн төрөлхтөн Ангараг гариг дээр амьдарвал юу болох вэ?

Амьдралдаа ганц удаа ч болов сансарт нисээд үзчих юмсан гэж та бодож байсан уу? Тэгвэл сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн техник төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бид Ангараг гариг дээр амьдарч болох юм гэсэн цуурхал хүч түрэн гарч ирсэн билээ. Гэхдээ энэ мэдээг уншсаны дараа "Улаан гариг" руу сайн дураараа явах хүн олдохгүй л болов уу. 

Хэрвээ хүн төрөлхтөн Ангараг гариг дээр амьдарвал юу болох вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Цацраг туяа

"Icarus" сэтгүүлийн мэдээллээр Ангараг руу нэгээс дээш удаа явах нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэжээ. Сансрын нисгэгч Ангараг руу яваад, буцаж ирэх нэг явалтандаа сансрын нисгэгч нарт зөвшөөрөгдсөн цацраг идэвхит туяаны нийт хэмжээний 60 хувийг аль хэдийнэ авчихсан байна. Дунджаар, Ангараг руу нэг жилийн хугацаанд аялахад сансрын нисгэгч 0.7 зиверт буюу 73 рентген туяаны цацрагийг хүлээж авна. Харин Олон улсын сансрын станцад 0.3 зиверт байдаг бол, дэлхий дээр 2.4 млзиверт цацраг буудаг. 

Сарны тойргыг судлаачид сансрын цацраг туяа илрүүлэгчийг ашиглан хийсэн судалгаагаар сансар дахь цацраг туяаны дийлэнх нь галактик, нарны туяаны үлдэгдлээс үүсдэг гэдгийг тогтоожээ. 

Цацраг туяа

2 Бичил биетүүд

2010-2011 онд Ангараг руу хийсэн туршилтын нислэгийн үр дүнд эрдэмтэд хөлөг доторх бичил биетүүд маш аюултай болохыг олж тогтоожээ. Судалгаагаар энэхүү туршилтын үеэр зарим микробууд устаагүй харин ч бүр олширч байгааг олж нээсэн байна. Хэдийгээр тоо толгой нь хэвийн хэмжээнээс хэтрээгүй ч тэднийг илүү их үржиж өсөхөөс сэргийлж байсан зүйл нь онгоцны цэвэр цэмцгэр байдал байсан байх гэж үзжээ. 

Уг судалгааны үр дүнд эрдэмтэд нисгэгчдийн дархлааг муутгаж, өвчин үүсгэгч бактериуд антибиотикт тэсвэртэй болсон байгааг нээн илрүүлсэн юм. Энэ нь цацраг идэвхт туяанаас ч аюултай байж магадгүй. 

Бичил биетүүд

3 Ирээдүйн хотууд

Нислэг амжилттай болж Улаан гариг дээр буусан гэж бодоцгооё. Одоо л жинхэнэ хэцүү зүйл эхэлж байна. Та эхлээд байшин барьж, орогнох газар олох хэрэгтэй. Барьсан байшин тань харин "Оддын дайн" дээр гардаг шиг ирээдүйгээс ирсэн загвартай байхгүй л болов уу. Хүчил төрөгч, хоол хүнсний асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Үүгээр зогсохгүй ямар ч осол эндэгдэл үхлээр дуусах магадлалтай.

Ирээдүйн хотууд

4 Өнгөрсөндөө "Баяртай" гэж хэлээрэй

Өнгөрсөндөө баяртай гэж хэлээд л Дэлхийгээс Ангараг руу нисэн тэндээ шинэ амьдрал зохиож болно гэж та бодож байвал Элон Маск таны урмыг хугалах байх. Ердөөсөө амархан байхгүй. "Та байгаа бүх мөнгөө цуглуулаад, бүх зүйлээ зарах хэрэгтэй" гэж тэрээр хэлжээ. Мөн дээр нь нислэг үйлдэхээс өмнө маш хатуу чанга сургуулилтанд хамрагдана. 

Яг одоогоор Ангараг руу аялах нь нэг хүний 10 тэрбум ам.доллар бөгөөд хэрвээ Ангараг дээр амьдрал бүтээхийг хүсвэл энэ үнийг 200 мянган ам.доллар болгох хэрэгтэй. Ямар хүн хамаг юмаа зарж, бүх мөнгөө өгөөд Ангарагт очиж үхэх гэж явах юм бэ? 

Өнгөрсөндөө "Баяртай" гэж хэлээрэй

5 Агаарын температур

Ангараг дээрх дундаж температур -63°C бөгөөд сийрэг агаар мандлаас болж өдөр тутмын цаг агаарын өөрчлөлт маш огцом байх боломжтой. Хамгийн сайхан цаг агаар гэхэд өдрийн цагаар  20°C байх бол экватор орчимд өвлийн орой -125°С байдаг. Харин хойд туйлд -143°C гэхээр "Улаан гаригийн" уур амьсгал туйлын цаг уураас илүү хүнд хэцүү юм. 

Мэдээж НАСА-гаас иймэрхүү цаг агаарт сансрын нисгэгчдийг хэрхэн дулаацуулах мэдээлэл, зааварчилгааг гаргасан бөгөөд энэ нь илүүдэл дулааныг ашиглан хүнийг хүйтнээс хамгаалах дулааны менежментийг зохион бүтээсэн байна. Гэхдээ эдгээр систем нь вакум орчинд л ажилладаг учраас Ангараг гаригийн уур амьсгалд таарах шинэ арга эрэлхийлэх хэрэгтэй аж.

Агаарын температур

6 Эрүүл мэндийн эрсдэл

Хөөрч эхэлснээс 10 секундын дараа та ухаан алдах магадлалтай гэж астрофизикч, инженер, физикч, "The Limit" номын зохиолч Кевин Фонг (Kevin Fong) хэлжээ. Харин дараагиин 10 минутанд сансрын нисгэгчийн дотор муухайрч эхэлнэ. Удаан хугацаанд сансарт байх дархлааны тогтолцоонд сөрөг нөлөөтэй. Цусны цагаан эсийн халдварын эсрэг үзүүлэх үйлчилгээ дэлхий дээр байдгаасаа буурдаг. Үүнийг дагаад сансарт удаан байх тусам өвчин тусах магадлал ихэснэ. Цоо эрүүл хүн ч гэсэн дархлааны тогтолцоогоо алдсанаар амиа алдах боломжтой. 

Эрүүл мэндийн эрсдэл

7 Талх, бяслаг

Ангараг руу амьтан явуулах нь их зардалтайгаас гадна асуудалтай учраас тэнд очсон хүмүүс эхлээд өөрсдөө хоол хүнсээ ургуулах хэрэгтэй болох нь. Ангараг нэг багийнхан хиймэл гэрэл ашиглан,  80 кв метр хүлэмжинд ногоо тарих бөгөөд  Ангарагийн хөрснөөс гаргаж авсан усаар усалж, хөлгийн гишүүдийн бий болгосон нүүрс төрөгчийн давхар ислээр бордох төлөвлөгөөг боловсруулжээ. 

Харин сансрын инженер Сидней До энэхүү төлөвлөгөөнд алдаа байгааг анзаарч "дөрвөн хүний бий болгосон нүүрс хүчлийн давхар исэл нь ногоог бүрэн ургахад хангалттай бус. Тарьсан ногоо тариа нь 12-18 өдрийн дотор үхнэ" гэсэн байна. 

Эрдэмтэд Канадын хойд хэсэгт Ангараг гаригийн уур амьсгалыг дуурайлган бүтээж, туршилт явуулжээ. Энд тусах нарны гэрэл нь Ангараг дээрх нөхцөл байдалтай ойролцоо байсан бөгөөд улаан лооль, лууван зэргийг ургуулах боломжтой. Гэхдээ Ангараг дээр ногоо тарихад нэг асуудал тулгарахыг олж илрүүлжээ. Ногоо тарьснаар хүчил төрөгч дутагдаж, гал гарах эрсдэл ихэснэ. Үүнээс сэргийлэхийн тулд хүчил төрөгчийг байгалийн хийгээр буюу нитрогенээр шингэлэх хэрэгтэй. Харин нитроген Ангараг дээр байхгүй.  

Талх, бяслаг

8 Тоос шороо

Ангарагийн гадаргуугийн ойролцоо агаар мандлын давхаргууд нь их хэмжээний тоостой байдаг. Тоос тоосонцор нь уушгинд орвол, үхэлд хүргэх аюултай. 

НАСА-гаас саран дээрх энэ төрлийн асуудлыг шийдэх гэж "дамжуулагч будаг" гэх шинэ технологийг нээсэн байна. 

Тоос шороо

9 Тусгаарлалт

Аялалд хамрагдсанаар та хамгийн багадаа зургаан сарын турш онгоцонд явах болно. Хөлгийн багийн тустай гишүүн болохын тулд сайтар ажиллах хэрэгтэй. 

Магадгүй тэдний нэгэнтэй таарч тохирохгүй бол онгоцноосоо буугаад явчихаж болохгүй хэцүү байдалд орно. Дэлхий дээрх бүх зүйлийг үзэн яддаг нэгэн биш л бол Ангараг руу явах аялал танд хэцүү байх болов уу. 

Тусгаарлалт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()