Түүхэн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд

Бодит явдлаас сэдэвлэсэн, түүхэн кинонууд нь үзэгчдэд өнгөрсөн үе рүү очих боломжийг олгодог гэдэгтэй та санал нийлэх байх. Гэсэн ч найруулагч, зураглаачид түүхэн кино хийхдээ хэтэрхий хэтэрхий хөнгөн хуумгай хандсанаас байж боломгүй алдаанууд гаргадаг ажээ. Та бидний сэтгэлд хоногшсон дараах бүтээлүүдэд ямар алдаа гаргасныг сонирхуулъя.

Түүхэн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд

1 “Сувдан эрэг” (Pearl Harbor)

XIX зуунд европ хүүхнүүд шилэн оймсгүй явах нь байж боломгүй хэрэг байлаа. Тиймээс өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүд шилэн оймс өмсөлгүйгээр гадагшаа гардаггүй байсан гэнэ. Дайны үед ч мөн адил бүсгүйчүүд шилэн оймс олж авах гэж булаацалддаг байжээ. Гэхдээ энэ кинонд  гардаг гол дүрийн бүсгүйчүүд огт  шилэн оймс өмсөөгүй нь том алдаа болжээ.

“Сувдан эрэг” (Pearl Harbor)

2 “Хатан хаан Элизабетийн алтан үе” (Elizabeth: The Golden Age)

Дээрх кинонд 1585 оны үйл явдлыг харуулдаг. Тухайн үед хатан хаан Элизабет 52 настай байсан бол энэхүү киноны гол дүрд тоглосон жүжигчин Кейт Бланшетт (Cate Blanchett) 36-тай байжээ. Гэхдээ үүнээс илүү хатан хаан Элизабетийг Оросын Догшин Иван хаантай нэр холбогдож байсан тухай кинонд огт дурдаагүй юм.

“Хатан хаан Элизабетийн алтан үе” (Elizabeth: The Golden Age)

3 “Александр” (Alexander)

Александр Македон хааны хайртай морь Буцефал (Bucephalus) түүхэнд нэрээ мөнхөлсөн алдарт хүлэг юм. Тиймээс ч бодит явдлаас сэдэвлэсэн кинонд түүний талаар их гардаг. Гэхдээ кино бүтээгчид хааны хүлгээр “Frizian” үүлдрийн морийг сонгосон нь бурууджээ. Тус үүлдрийн морь XVI зуунд л бий болсон гэнэ. 

“Александр” (Alexander)

4 "Бардам зан ба алагчлал" “Pride and Prejudice”

Английн алдарт реалист үргэлжилсэн үгийн зохиолч Жейн Остин (Jane Austen) “Pride and Prejudice” романдаа гол дүрийн баатар онгон байгальд цагийг их өнгөрөөдөг тухай бичсэн байдаг. Гэхдээ дээрх кинонд энэ бүгдийг харуулахын тулд гол дүрийн жүжигчинд орчин үеийн усны гутал өмсгөжээ.

"Бардам зан ба алагчлал" “Pride and Prejudice”

5 “Салхиар туугдагсад” (Gone with the Wind)

Америкийн кино урлагийн сор бүтээлд тооцогддог ч эл кинонд түүхийг гуйвуулсан ялимгүй алдаа гарсан байдаг. Атланта хотод болсон үйл явдлыг харуулах үед гэрлийн шонг оруулчихсан аж. Харин киноны үйл явдал 1861-1865 оны Америкийн иргэний дайны үеийг харуулдаг. Тэгвэл Томас Эдисон (Thomas Edison) цахилгаан гэрлийг 1879 онд зохион бүтээсэн билээ.

“Салхиар туугдагсад” (Gone with the Wind)

6 “Титаник” (Titanic)

Гол дүрийн баатрууд анх бие биенээ харж, яриа өрнүүлдэг хэсэг байдаг даа. Жек Роуст Америкийн Висконсин мужийн Виссота нууранд загасчилж байснаа ярьдаг. Үнэн хэрэгтээ тус нуурыг 1917 онд хиймлээр бүтээсэн юм. Энэ нь "Титаник" хөлөг онгоц живснээс жилийн дараа гэсэн үг аж.

“Титаник” (Titanic)

7 “Цэрэг Райаныг аварсан нь” (Saving Private Ryan)

Кино дэлхийн II дайны үеийн үйл явдлыг харуулдаг. Кинон дээр ахмад Миллер (Miller) шархдаж мотоцикль налаад хүн буудаж буй хэсэг гардаг шүү дээ. Гэхдээ тэрхүү мотоцикль нь Германы бус ЗХУ-д үйлдвэрлэсэн “Урал М-63” загварынх байсан төдийгүй 1963 онд буюу дэлхийн II дайнаас 20 жилийн дараа бүтээгдсэн байна.

“Цэрэг Райаныг аварсан нь” (Saving Private Ryan)

8 “Хатан зоригтон” (Brave Heart)

Олны сэтгэлд хоногшсон дээрх кино маш олон алдаатай гэдэг. Хамгийн наад зах нь цаг хугацааны алдаатай баримт дэлгэцэн дээр гардаг. Мөн XIII зууны шотландчууд бус, Кельтийн дайчид л нүүрээ ийнхүү цэнхрээр буддаг байжээ. 1305 онд Уоллес (Wallace)-ыг цаазаар авахуулах үед хатан хаан дөнгөж 10 настай жаахан охин байдаг бол кинонд тэднийг хайр сэтгэлийн холбоотой байснаар тусгасан. Түүнчлэн кинонд дайчдын өмссөн шотланд банзал тус үйл явдал болсноос хойш 200 жилийн дараа л бий болсон хувцас гэнэ. 

“Хатан зоригтон” (Brave Heart)

9 “Трой” (Troy)

Бас нэгэн алдаатай кино бол "Трой" юм. Кинонд гардаг алдаанаас зах зухаас нь дурдъя:

  • Трой хотын бүслэлт хэдхэн долоо хоног биш бараг 10 жил үргэлжилсэн юм.

  • Агамемнон, Менелай хоёрын аль нь ч Трой хот руу дайраагүй. Эхний залууг эхнэрээ хуурсан хэргээр цаазалсан бол, хоёр дахь нь нас өндөр болсны улмаас амьсгал хураасан байна.

  • Кинонд гардаг үйл явдлаас бараг 600 жилийн дараа ийм хөлөг онгоц, дайчдын өмссөн хуяг бий болсон байна.

  • Кинонд үхсэн хүний нүдэн дээр зоос тавьж буй тухай гардаг. Гэхдээ бодит байдал дээр тэр үед зоос байгаагүй аж.

Кинонд гардаг хамгийн болхи алдаа бол төмөр бариултай шүхэр гардаг хэсэг юм.

“Трой” (Troy)

10 “Гладиатор” (Gladiator)

Бодит явдлаас сэдэвлэсэн кинонууд дундаас хамгийн их алдаатай кинонд "Гладиатор" тооцогддог юм.

  • Коммод өөрийнхөө эцгийг хөнөөгөөгүй. Мөн тэрээр тулааны талбар дээр нас бараагүй, харин хөлсний алуурчны гарт амиа алджээ.
  • Жүжигчин Рассел Кроу (Russell Crowe)-гийн бүтээсэн дүр генерал цолны нэртэй. Гэхдээ тухайн үед тийм цол байгаагүй бөгөөд хожим XVI зуунд Францад бий болсон цол аж.
  • Германчуудтай дайтах үед овчарк нохой гардаг. Гэхдээ энэ үүлдрийн нохой одоогоос 50 жилийн өмнө л үүссэн гэнэ.

  • Тулаан эхлэх үед “Галла!” буюу “Fire!” гэж буун дуугаар дохио өгдөг. Харин ийн дохио өгөх үзэгдэл сүүлд буюу дундад зууны үед Европт бий болсон юм.

Мөн эл кинонд зураг авалтын багийнхны гаргасан жижиг сажиг алдаа цөөнгүй үзэгддэг. Хүний хөл, гаазтай баллон гэх мэт.

“Гладиатор” (Gladiator)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()