Насанд хүрээгүй охидтой зугаацдаг байсан Туркийн номлогч баривчлагджээ

Туркийн иргэн, шашны нэвтрүүлгийн хөтлөгч, номлогч Аднан Октар 1990-ээд оноос гэнэт хөрөнгөжсөн нэгэн. Тэрбээр тансаг харшдаа олон сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлэн амьдардаг бөгөөд тэдний хэнтэй нь ч гэрлэхийг хүсдэггүй, зөвхөн янаг амрагийн харилцаатай байжээ. Өдгөө 62 настай энэ нөхрийг хар тамхи, хүний наймаа зэрэг хууль бус үйлдлээр баяжсан нэгэн гэж хууль сахиулагчид сэжиглэдэг. Тиймээс 1990-ээд онд дээрх зүйл ангиудаар яллах гэсэн боловч хангалттай эд мөрийн баримт олдоогүй учраас сулласан аж. 

Насанд хүрээгүй охидтой зугаацдаг байсан Туркийн номлогч баривчлагджээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Харин түүнийг 11-17 насны охидыг садар самуунд уруу татдаг нь байсныг нотлох эд мөрийн баримт хууль сахиулагчдын гарт саяхан оржээ. Аднан хувийн онгоцоороо зугтахыг завдсан ч цагдаа нар амжиж баривчилжээ. Өдгөө Туркийн цагдаа нар түүнийг хүний наймаа, хүчингийн хэрэг, хар тамхи зэрэг 235 хохирогчтой хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

16
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()