Сурталчилгаа (15)
Хаах

Ер бусын чадвартай 11 хүн

2018-07-17, 17:45
10,396

Санаанд багтамгүй хүч чадалтай хүмүүс зөвхөн үлгэр домог, хүүхэлдэйн кинонд л гардаггүй аж. Эгэл жирийн хэрнээ супер хүчтэй хүмүүс амьдрал дээр цөөнгүй байдаг гэнэ. Хачирхалтай нь тэдний энэ гайхалтай чадвар давуу тал болохоосоо илүү тэдэнд "толгойн өвчин" болдог гэвэл та гайхаж байна уу. Харин яагаад ийм юм бол? Та дараах хүмүүсийн түүхийг уншаад ойлгоно биз ээ.

Ер бусын чадвартай 11 хүн

1 Огт өвдөлт мэдэрдэггүй охин

Оливия Франсворт (Olivia Farnsworth) гэх англи охин өдгөө дөнгөж найман настай. Тэрээр маш ховор төрлийн хромосомын өвчтэй бөгөөд өвдөлт мэдэрдэггүй, өлсдөггүй, ядардаггүй дэлхийн цорын ганц хүн гэнэ. Мөн ямар ч аюулыг мэдэрдэггүй юм байна.

Энэ нь өвчин гэхээсээ илүү бурхнаас түүнд өгсөн гайхалтай бэлэг мэт. Оливия машинд дайруулаад амьд гарчээ. Хурдтай явсан машин охины цээжийг мөргөсний улмаас тэрээр хол шидэгджээ. Эцэг эх нь охиноо алдчихлаа гэж бодон ухаангүй айсан ч Оливия зүв зүгээр л босож ирээд ээж рүүгээ гараараа далласан гэнэ. Түүний амьд үлдсэн цор ганц шалтгаан нь юунаас ч айж цочирддоггүй явдал юм.  Машинд дайруулаад тэр ямар ч өвдөлт мэдрээгүй аж. Жирийн хүн байсан бол аль хэдийнэ амь тавьсан байх.

Гэхдээ Оливиягийн энэ байдал нь бусад хүний хувьд хачин жигтэй санагддаг. Учир нь тэр хэзээ ч ядардаггүй, унтдаггүй, бас өлсдөггүй. Ээж нь түүнийг амин дэмийн дутагдалд орохоос сэргийлж, хүчээр хоол өгч, нойрны эм уулгадаг гэнэ. Охин нэг удаа уруулаа хэгз хазсан ч ямар ч өвдөлт мэдрээгүй байна. 

Огт өвдөлт мэдэрдэггүй охин

2 Хурц ой санамжтай эмэгтэй

Жилл Прайс (Jill Price) гэх америк эмэгтэй юуг ч мартдаггүй гэнэ. Түүний амьдралд юу тохиолдож байсан талаарх бүх ой дурсамжаа цаг өдөртэй нь нүдэнд харагдтал ярьж чаддаг байна. Түүний ой санамжинд ухрааж болдог  камер суурилуулсан мэт.

Үнэхээр догь сонсогдож магадгүй. Гэхдээ бүх дурсамжаа ямагт санаж явах нь үнэхээр залхуутай, ядармаар гэж Жилл хэлсэн юм.

Түүний ой санамж маш сайн болохоор эргэн тойрондоо анхаарлаа хандуулж чаддаггүй аж. Цаг ямагт ямар нэгэн дурсамжууд түүний толгойд эргэлдэж байдаг болохоор энэ нь түүнийг шинэ зүйл сурахад нь саад болдог гэнэ. Мөн түүний ой ухаан хэрэгтэй зүйлийг тогтоох гэхээсээ илүү зөвхөн өөрт тохиолдсон үйл явдлыг л санадаг. Түүнээс биш сургуульд заасан хичээл, уншсан ном зэрэг нь ой тойнд нь үлдээгүй байна. Тэгэхээр жирийн хүний ой тогтоолтоос ч муу мэт санагдана.

Хурц ой санамжтай эмэгтэй

3 Бат бөх ястай гэр бүл

1994 онд Жон хэмээх нэгэн эр маш машины томоохон осолд оржээ. Бараг хүн амьд гарах боломжгүй энэ аймшигтай ослоос тэр огтхон ч гэмтээгүй байна. Түүний ганц ч яс хугараагүй байсан тул эмч нар өвчний түүхийг нь шалгаж үзэхэд гэр бүлийнх нь нэг ч гишүүн ясаа хугалж байгаагүй нь тогтоогджээ.

Холливудынхан түүний амьдралаас сэдэвлэсэн “Unbreakable” нэртэй кино бүтээсэн байдаг. Маш бат бөх ястай супер баатар гэж түүнийг л хэлнэ. Жирийн хүнийхээс найм дахин бат бөх ястай гэж Жоны талаар тэмдэглэсэн байна. Харин түүний нэг сул тал бол тэрээр усанд сэлж чадахааргүй маш хүнд жинтэй гэнэ.

Ийм төрлийн эмгэгтэй хүмүүс амьдралынхаа сүүлийн жилүүдийг там шиг өнгөрүүлдэг аж. Тэдний бат бөх яс нь толгой, үе мөчний байнгын  өвдөлт үүсгэдэг байна.

Бат бөх ястай гэр бүл

4 100 сая өнгө ялгаж хардаг эмэгтэй

Энгийн хүний нүдний эвэрлэг бүрхүүл гурван давхар байдаг бөгөөд долоон сая өнгө ялгаж харах чадвартай байдаг гэнэ. Хүний олж харж чаддаггүй зарим өнгийг маш цөөхөн амьтад л ялгадаг аж. Харин өөрийгөө “cDa29” гэж нэрлэдэг нэгэн эмэгтэй 100 сая өнгө ялгаж хардаг дэлхийн цор ганц хүн юм.

Түүний нүдний эвэрлэг бүрхүүл дөрвөн давхар юм байна. Тиймээс солонго хараад долоо байтугай сая өнгийг ялгаж чаддаг гэнэ. Энгийн хүн төсөөлмөөргүй олон өнгө хардаг гэсэн үг л дээ.

Харин нүдээ нээмэгц маш олон өнгө харагддаг болохоор тэр жирийн хүн шиг бусадтай харилцах боломжгүй байдаг. Анх өөрийгөө өнгө ялгах чадваргүй хүн гэж боддог байсан ч эмч нарт хандсаныхаа дараа “tetrachromatic” хараатай гэдгээ тэр ойлгожээ.

Нийт эмэгтэйчүүдийн 2-3 хувь нь ийм төрлийн хараатай гэж судлаачид таамагладаг. Харин эрчүүдийн ихэнх нь тийм ч олон өнгө ялгадаггүй юм байна. 

100 сая өнгө ялгаж хардаг эмэгтэй

5 Онцгой сунадаг арьстай залуу

Гэрри Тёрнер (Garry Turner) гэгч америк эр яг л хүүхэлдэйн киноны баатар шиг сунадаг арьстай. Тэрээр “Ehlers-Danlos syndrome” гэх синдромтой төржээ. Энэ нь түүнийг арьсаа яг л резин шиг сунгахад тусалдаг юм. Гэхдээ тэр амьдралынхаа хором мөч бүрт өвдөлт мэдэрдэг гэнэ.  Өглөө сэрснээсээ хойш орой эм ууж унтах хүртлээ арьс нь шатаж байгаа мэт өвддөг юм байна. Тэрээр хором мөчийг өвдөлтгүй өнгөрүүлэхийн тулд морфинтой лент наадаг аж.  

Түүний сунамтгай арьс нь гемофилээр өвчлөхөд нь нөлөөлсөн байна. Энэ нь хэрэв түүний арьс зүсэгдсэн тохиолдолд эргэж төлжихгүй, зогсоо зайгүй цус алдах магадлалтай өвчний нэг төрөл юм.  

Гэрри маш их эм тариа, хэрэглэдэг тул ухаан улдаж унах нь элбэг бөгөөд заримдаа 40 цаг ухаангүй хэвтдэг гэнэ. Энэ байдал нь түүнийг сургуульд сурахад хүндрэл учруулжээ. Тиймээс тэрээр одоо циркийн үзүүлбэр үзүүлдэг юм байна.

Онцгой сунадаг арьстай залуу

6 Ер бусын үзэсгэлэнтэй эмэгтэй

Жүжигчин Элизабет Тейлор (Elizabeth Taylor) маш үзэсгэлэн төгс эмэгтэй байсан аж. Түүний төрөлхийн цэнхэр-нил ягаан өнгийн нүд, өтгөн сормуус нь “FOXC2” генийн хувирлын үр дүн гэнэ. Ийм гентэй хүн үлэмж их сормуустай, онцгой өнгийн хүүхэн хараатай байдаг гэнэ.

Элизабет Тейлор энэхүү содон төрхөөрөө залуусын харцыг булааж, мөн олон сайхан дүр бүтээж чадсан. Гэхдээ зөвхөн түүнд л ийм аз тохиосон юм. Учир нь ийм генийн хувиралтай хүмүүсийн сормуус дотогшоо ургаж, байнга нулимс нь гоожиход хүргэдэг. Хэрвээ эмчлэхгүй орхивол нүдийг нь гэмтээж, харааг нь муутгаж, сохрох ч магадлалтай юм.

Мөн түүгээр зогсохгүй генийн энэхүү хувирал нь зүрхний өвчтэй болгох магадлалтай. FOXC2-оор өвчилсөн эмэгтэйчүүд зүрхний шигдээс тусах магадлал өндөр байдаг. Алдарт жүжигчин маань ч зүрхний шигдээсээр нас баржээ.

Ер бусын үзэсгэлэнтэй эмэгтэй

7 ДОХ-ын дархлаатай залуу

Стив Крон (Steve Crohn) гэгч америк залуу тайлагдашгүй генийн хувиралтай юм. Огт ойлгомжгүй хэдий ч тэрээр ДОХ-ын дархлаатай болох нь тогтоогджээ.

Стив ижил хүйстэн бөгөөд ДОХ тусах эрсдэл өндөртэй амьдралын хэв маягтай аж. Тэрээр дэлхий дээрх ховорхон азтай хүмүүсийн нэг байх. Учир нь ДОХ-оор өвчилсөн хүмүүс ямар ч авралгүйгээр хорвоог орхидог.

Найз нөхөд нь энэ өвчнөөр нас барахад тэр л ганцаараа амьд үлджээ. Тиймээс эмнэлэг хэсэн өөрийгөө яагаад үхэхгүй байгаа талаар асууж байв. Хожим түүнийг ховор генийн мутацтай гэдгийг эмч нар тогтоожээ. Судлаачид Стивийн цусыг ашиглан ДОХ-ын эмчилгээ, вакцин зэргийг гаргаж авах гээд чадаагүй байна.

Стив эргэн тойрны хүмүүсээ үхэж байхыг харж чадаагүйн улмаас 66 насандаа амиа хорложээ.

ДОХ-ын дархлаатай залуу

8 Сонор эмэгтэй

Английн иргэн Жастин Мичель (Justine Mitchell) 39 насандаа хэвийн бус гэмээр тун сонор болжээ. Тэрээр “дээд давтамжийн суваг сонсох” нэртэй эмгэгтэй бөгөөд энэ нь түүнийг бүх юмыг өсгөгчтэй мэт сонсоход хүргэжээ.  

Тэрээр энэхүү чадвараа “амьдралыг зовлонтой” болгосон гэж хэлдэг. Митчелийн сонсгол хэт сайн тул бүх дуу чимээ түүнийг зовоодог гэнэ. Тэрээр өөрийнхөө зүрхний цохилтыг яг л бөмбөртэй зүйрлүүлдэг. Өөрийнх нь дуу хоолой хүртэл толгойд нь цуурай мэт сонсогддог ажээ. 

Хожим тэрээр ийм байдалтай амьдарч чадахгүйгээ мэдээд маш хүнд тархины хагалгаанд орсон байна. 

Сонор эмэгтэй

9 Хурц оюун ухаантай залуу

Даниель Таммет (Daniel Tammet) нэртэй англи залуу жирийн хүнээс илүү ухаантай гэнэ.  Тэрээр хэнээс ч илүү хурдан гадаад хэл сурч, тоо бодох чадвартай. Тухайлбал, исланд хэлийг долоохон хоног үзээд яг л төрөлх хэл шигээ ярьж чаддаг байна.

Гэхдээ Даниель “Asperger” гэх ховор төрлийн синдромтой юм. Энэ нь түүнийг логик сэтгэлгээгээр аливаад хандаж ойлгоход хүргэдэг гэнэ.

Хачирхалтай нь такси дуудлага өгөх, компьютероор кино үзэх, алгебрийн тэгшитгэл бодох гэх мэт энгийн зүйлс түүнд ойлгомжгүй байдаг аж. Мөн тэрээр маш анхаарал муутай болохоор машин барьж чаддаггүй. Мөн Таммет ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдрэхдээ муу болохоор инээж, баярлаж чаддаггүй сул талтай.

Хурц оюун ухаантай залуу

10 Юунаас ч айдаггүй хүн

Жорди Серник (Jordy Cernik) нэртэй Английн иргэн юунаас ч айдаггүй. Түүнд айх ямар ч шаардлага гардаггүй байна. Тэрээр күшиний хам шинж өвчнөө эмчлэхээр хоёр удаа хагалгаа хийлгэжээ. Энэ үедээ тэрээр адреналин ялгаруулдаг булчирхайгаа авахуулсан юм. Түүнээс хойш огт айдас мэдрэхээ огт больжээ.

Ямар ч айдасгүй амьдрах нь нэг бодлын гоё ч юм шиг. Онгоцноос шүхрээр үсрээд ч айхгүй, сандрахыг бүр огт мэдрэхгүй. Тиймээс ч тэр шүхрээр буух дуртай бөгөөд энэ хоббигоо ашиглан бусдад хандив цуглуулж өгдөг байна.

Гэхдээ түүний амьдрал айдас, сандралгүйгээр маш уйтгартай болсон гэнэ. Айдас мэдрэхгүй байлаа гээд юу ч мэдрэхгүй гэсэн үг биш. Тэрээр цаг үргэлж өвчин мэдэрдэг. Одоо хэр нь тэр күшиний хам шинжээр өвчилсөн хэвээр бөгөөд энэ нь түүнийг хэврэг үе мөчтэй болгосон юм. Мөн адреналин ялгаруулах боломжгүй болсон учир өвчин намдаагч эм уусан ч түүнд нөлөөлдөггүй ажээ.

Юунаас ч айдаггүй хүн

11 Өөрийгөө эмчилж буй лам

2015 онд тосоор дүүргэсэн тогоонд суугаад өөрийгөө эмчилж байгаа Тайланд ламын бичлэг "Youtube"-д тавигдаж, олон нийтийг цочроож байсан юм. Лам юу ч болоогүй мэт тайван сууж байсан билээ. Зарим хүн үүнийг гайхамшиг гэлцэж байсан бол зарим нь түүнд үл итгэж, тос нь халаагүй байсан, тогооны ёроолд халахаас сэргийлсэн зүйл наасан гэхчилэн олон таамаг дэвшүүлсэн юм. Харамсалтай нь энэ ламтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл ховор юм билээ.

Өөрийгөө эмчилж буй лам

БОНУС

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()