Сурталчилгаа (15)
Хаах

Интернэтэд шуугиан тарьсан зургуудын бодит үнэн

2018-07-18, 17:20
16,734

Сүүлийн үед хүмүүс цахим ертөнцөд харсан зүйлдээ итгэж хэт туйлшрах болсон. Гэхдээ харсан, сонссон болгондоо итгээд байвал эцэс сүүлд нь үнэн, худлыг ч ялгахаа болино шүү дээ. Тэгвэл бид танд интернэтэд шуугиан тарьж байсан худал сенсаацуудыг жинхэнэ бодит баримттай нь хамтад нь дэлгэж байна.

Интернэтэд шуугиан тарьсан зургуудын бодит үнэн

1 Ираны шейх Кажарын гүнж гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байсан

XX зууны эхэн үед амьдарч байсан Ираны шейх Кажар (Qajar)-ын гүнж Анис аль Доляхын талаар та дуулсан л байх. Түүнийг "100 жилийн өмнө гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байсан төдийгүй 13 залуу түүнээс болж амиа хорлосон" гэх баримт твиттерээр тархаж, хүмүүсийг худал үнэн хэмээн талцуулж байсан. Гэхдээ дээрх баримт яг ч үнэн биш.

Тийм гүнж үнэхээр байсан гэж үү? Тийм, бас үгүй. Үнэн хэрэгтээ зураг дээрх эмэгтэйг Тадж аль-Дола (Taj al-Dawlah) гэдэг байсан. Мөн тэрээр Каджар овгийн гүнж биш, харин тус овгоос гаралтай Насер ад-Дин Шахагийн эхнэр байсан юм. Түүний зургийг хараад хүмүүс эмэгтэй хүний дүрд тоглож байгаа эрэгтэй хүн байх гэж таамагладаг.

Ираны шейх Кажарын гүнж гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байсан

Харин доорх зургийн зүүн талд байгаа хүн бол Тадж аль-Долагийн охин Исмат аль-Дола юм. Ээж охин хоёр тийм ч сайхан төрхтэй байгаагүй бололтой. Тиймээс 13 хүн түүнээс болж амиа хорлосон гэдэг нь худлаа мэдээлэл болж таарах нь.

Харин зургийн баруун гар талд байгаа эмэгтэй бол Исмат аль-Долагийн авга эгч юм. Түүний нэрийг  Тадж аль-Салтане гэдэг. Тэрээр Ираны алдарт зураач, зохиолч гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн аж. Тэгэхээр бид гурван өөр хүнийг нэг хүн гэж бодож явж дээ.

2 Никола Тесла усанд сэлэлтийн хичээл заадаг байсан

Алдарт зохион бүтээгч Никола Тесла (Nikola Tesla)-г 1900 онд Нью- Йорк хотод усанд хэрхэн сэлэх талаар хичээл заадаг байсан гэх баримтыг мөн л жиргээчид гаргаж ирсэн. Гэхдээ зураг дээрх залуу Никола Тесла биш юм. Доорх зургийг 1898 онд авсан бөгөөд тухайн үед Тесла 42 настай байсан юм. Харин зураг дээрх залуу яавч 42 настай биш. Теслад үнэндээ ийм ажил хийх хэрэг байсан гэж үү?

Никола Тесла усанд сэлэлтийн хичээл заадаг байсан

3 Өнгөт арьстныг клуб рүү оруулдаггүй байсан учраас энэ хувцсыг өмссөн

Алдарт “Оддын дайн” цуврал киноны эсрэг талын дүр болох Дарт Вейдер (Darth Vader)-т өнгөт арьстай жүжигчин Жеймс Эрл Жонс (James Earl Jones) дуу оруулсан юм. Доорх зургийг 1979 онд Лондон хотод авсан гэдэг. Харин тухайн үед Лондонд өнгөт арьстай хүн шөнийн клуб орж болдоггүй байсан тул Жеймс Эрл өөрийн дуу оруулсан дүрийнхээ хувцсыг өмсөж Лондон хотын гудамжаар алхсан гэж нэг нөхөр мэдэмхийрч бичжээ.

Гэхдээ Жеймс хэзээ ч Дарт Вейдерийн хувцсыг өмсөж байгаагүй гэнэ. Мөн зураг дээрх хувцас жинхэнэ нь ч биш ажээ. Зүгээр л киноны дүрийн хувцсыг өмссөн нэгэн залуу байсан юм.

Өнгөт арьстныг клуб рүү оруулдаггүй  байсан учраас энэ хувцсыг өмссөн

4 Аварга том шар зөгий

Зургийн доор “Энэ зөгийд хатгуулбал яг л хадаасанд зоолгуулж байгаа мэт мэдрэмж төрнө. Японд энэ зөгийн хатгуулж жилд 40 хүн нас бардаг” гэж бичсэн байна. Гэхдээ дэлхий дээрх хамгийн том зөгий ч зураг дээрх шиг том хэмжээтэй биш аж. Мөн зураг дээрх зөгий ч бодит бус юм. Зөгийниы 3D моделийг Японы Мушибучи (Mushibuchi) зохион бүтээгч хийсэн нь энэ аж.

Аварга том шар зөгий

Харин хамгийн том шар зөгий дараах зураг дээр харагдаж байна.

5 Хог идсэнээс болж үхсэн халим

Амнаас нь асар их хог цувсан, үхсэн халимны энэ зургийг та өмнө нь харж байсан уу. Энэ нь бодит биш бөгөөд Филиппин дэх “Greenpeace”-ийн гишүүд хүмүүсийн анхаарлыг татаж, далайд, байгальд хог хаяхыг зогсоох зорилгоор ийм баримал хийжээ. Гэхдээ бодит байдал дээр далайн олон амьтан хог хаягдлын улмаас зовж тарчлан үхэж буй билээ.

Хог идсэнээс болж үхсэн халим

6 Эртний сансрын нисгэгч

XVI зуунд Испани улсын Саламанка хотод баригдсан “New Cathedral” сүмийн хээ угалз дунд яагаад орчин үеийн сансрын нисгэгч дүрслэгдсэн юм бол? Энэ асуулт сошиалд ихээхэн маргаан дауулсан. Тэгвэл асуудал их энгийн. Учир нь 1992 онд уран бүтээлч Жеронимо Гарсия (Jeronimo Garcia) сүмийг сэргээн засварлах явцдаа зарим нэг хөшөөг шинэчилсэн байна. Жеронимо сансрын нисгэгчийг XX зууны бэлгэ тэмдэг болгон бүтээсэн гэнэ.

Эртний сансрын нисгэгч

Зайрмаг барьсан хөшөө ч мөн энд байдаг.

7 Чонын сүрэг

Цахим ертөнцийн их мэдэгч нөхөд зураг дээрх чонын сүргийг ийнхүү тайлбарлажээ. “Сүргийг тэргүүлж яваа гурван чоно хөгшин эсвэл өвчтэй байдаг, харин дараах тав нь хамгийн хүчтэй, хамгийн сүүлд яваа нь сүргийн ахлагч" гэжээ. Уг зургийг авсан эр ч мөн чонын сүрэг ийм байдлаар ан хийдэг гэж хэлсэн юм.

Гэхдээ бодит байдал дээр чонон сүргийг хамгийн хүчтэй  гурван чоно нь ахалж явдаг гэнэ.

Чонын сүрэг

8 Тулааны үеэр гичий эр чонынхоо хүзүүг хамгаалдаг

Интернэтэд доорх зургийг хараагүй л гэж бүү хэлээрэй. Олон хүн тус зургийг цахим сүлжээндээ тавьсан байгаа харагддаг. Чонын тулааны үеэр гичий нь эр чонынхоо хүзүүг тас хазуулахаас хамгаалан зогсож байна хэмээн уярмаар түүх зохиож, зургийн дор тайлбар бичсэн байдаг.  

Гэхдээ энэ зургийг авсан гэрэл зурагчин Жин Пол (Jean Paul) үүнийг үгүйсгэжээ. Нэг чоно түлхэгдээд нөгөө чоныг нуруугаараа мөргөх үед санаандгүй зургийг нь авч амжсан гэнэ. Тэр ч бүү хэл зураг дээрх чононууд гурвуулаа эм чоно ажээ.

Тулааны үеэр гичий эр чонынхоо хүзүүг хамгаалдаг

9 Москва хотын дээгүүрх “мөхлийн” дүр зураг

Ямар ч фотошоп ашиглаагүй гэх энэ алдартай зураг олон хүний гайхширлыг төрүүлсэн байх. Үнэн хэрэгтээ тэнгэр үзэсгэлэнтэй харагдаж байсан нь үнэн. Тиймээс ч гэрэл зурагчин Марьеке Мандемакер (Marieke Mandemaker) энэ дүр зургийг дурандаа буулгаж чадсан юм. Харин дараа нь Москва хотын Крымийн гүүрний зургийг доор нь фотошопоор нэмж өгчээ.

Москва хотын дээгүүрх “мөхлийн” дүр зураг

10 “Hubble” телескопоор авсан оддын дундах диваажингийн зураг

Үнэхээр л оддын дунд диваажин байдаг юм болов уу гэх бодлыг төрүүлэх энэ сайхан дүр зургийг график дизайнерийн мэргэжилтэн Адам Феррисс (Adam Ferriss) бүтээжээ.  

“Hubble” телескопоор авсан оддын дундах диваажингийн зураг

Гэхдээ энэ зургийн жинхэнэ хувилбар нь “Omega Nebula”-гийн бөөгнөрлийн зураг юм. Дашрамд дуулгахад хангалттай өндөр хүчин чадалтай маш сайн телескопын тусламжтайгаар энэ үзэгдлийг харж болно.

11 Хятад байцааг хуурамчаар хийдэг

XXI зуунд бүх зүйлийг хуурамчаар хийж болно гэх бодлоо орхих хэрэгтэй. Гэхдээ үл мэдэх шингэнээр хийсэн байцаа жинхэнэ байцаанаас дутах юмгүй адил харагдаж болно. Харин энэ хуурамч ногоог дэлгүүрт зардаг гэж үү? Огтхон ч үгүй.  

Хятад, Япон, Солонгост ийм төрлийн хиймэл ногоог хоол хийхээс бусад зүйлд ашигладаг юм байна.

12 Буудлын өрөө олдоогүй учраас тэр өөрийнхөө хөшөөний хажууд унтсан

Алдарт жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) өөрийн инстаграм хуудсандаа доорх зургийг оруулжээ. Жүжигчин эр үнэндээ тоглоом шоглоомоор ийн зургаа авахуулсан ч түүнд итгэсэн хүн цөөнгүй байлаа.

Калифорни мужийн Амбан захирагч асанд зочид буудалд өөрөө олдохгүй байна ч гэж юу байх вэ.

Буудлын өрөө олдоогүй учраас тэр өөрийнхөө хөшөөний хажууд унтсан

13 Метронд унтаж байсан залуугийн дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч асан зургаа авахуулжээ

“Ээж ээ, би өнөөдөр Барак Обама (Barack Obama)-тай таарсан!” гэж энэ залуу хэлэхийг хүссэн байх. Фотошопын ид шидийг харуулсан зураг үүргээ гүйцэтгэж интернэт ертөнцийг шуугиулаад авсан шүү. 

Метронд унтаж байсан залуугийн дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч асан зургаа авахуулжээ

Бодит зураг дээр нь унтаж буй залуу байхгүй байгаа биз. Гэхдээ зураг дээрх унтамхай эр алдартнуудын зураг дээр өөрийгөө “хавчуулаад” сурчихсан нөхөр гэнэ лээ.

14 АНУ-д хэт халсны улмаас машин хайлж байна

Америкийн Аризона мужид халлаа халлаа гэхэд ингэтлээ хайлуулна гэж юу байх вэ. Эдгээр машин цаг агаар хэт халсны улмаас хайлаагүй, харин гараашт тавьсан байх үед нь гал гарсан учраас ийнхүү гэмтжээ.

АНУ-д хэт халсны улмаас машин хайлж байна

15 Меланиа Трампын эмээ ЗХУ-ын нисгэгч байсан

Меланиа Трамп (Melania Trump)-ын эмээд Ольга Орлифф (Olga Orliff) гэх нэр хүртэл өгчээ. Гэхдээ орос нэр гэхэд эргэлзээтэй юм. Үнэндээ энэ бол АНУ-д 1957 онд бүтээсэн “Jet Pilot” буюу “Нисгэгч” киноны гол дүрийн жүжигчин Жанет Лигийн зураг юм.

Меланиа Трампын эмээ ЗХУ-ын нисгэгч байсан

Чухам яагаад Меланиа Трампын талаар ийм хачин мэдээ гарсан нь тодорхойгүй.

16 Өнчирсөн Ирак охины зураг

Энэ зургийг хараад зарим хүн нулимс тэсэлгүй дуслуулдаг. Мэдээж дайны хүнд хэцүү цаг үед жирийн иргэд, хүүхдүүд хэрхэн зовж шаналж байгааг төсөөлөх аргагүй. Зураг дээр охин асфальтан зам дээр ээжийгээ зураад энгэрт нь хэвтэж байна. Ээжийгээ дайнд алдаад санаж бэтгэрч байгаа мэт. Гэхдээ санаа зовох хэрэггүй ээ. Охин элэг бүтэн ээж, аавтайгаа хамт амьдардаг. Энэ зургийг түүний үеэл авчээ. Мөн энэ охин Иракт биш Иранд амьдардаг юм.

Өнчирсөн Ирак охины зураг

Зургийг авсан ах нь охиныг гадаа зураг зурж тоглож байгаад зүгээр л унтчихсан гэсэн юм. Харин тэр энэ эгдүүтэй дүр зургийг авахгүй өнгөрч чадаагүй гэнэ.

59
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()