Лондонд очвол заавал үзэх ёстой зүйлс

Аяллын компанийн хөтөлбөрт баригдаж, нөгөө л улиг болсон “Big Ben”, “London Eye” гэх мэт цөөхөн хэдэн газраар зочилсноор Английн Лондон хоттой бүрэн танилцаж чадахгүй. Тэгвэл Лондон хотын уугуул иргэд л мэддэг "амьдрал буцалсан" сонирхолтой газруудаар очихыг туршлагатай аялагч зөвлөжээ. Хэрвээ та Лондонд очих юм бол дараах зүйлсийг заавал очиж үзээрэй. Таны аялал гайхалтай болно гэж итгэж байна.

Лондонд очвол заавал үзэх ёстой зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Овьёосны кафе

Европчууд өглөөний цайндаа олон төрлийн амттай сериал буюу овьёос идэх дуртай байдаг. Харин энэхүү ретро кафег ах дүү хоёр нээжээ. Энэ 90- ээд оны загвартай кафед та хямд өглөөний хоол идэж болно.

Овьёосны кафе

2 Жүжигчин Эмма Уотсоны нуусан номыг олоорой

“BBC” агентлаг 2016 онд Английн жүжигчин Эмма Уотсон (Emma Watson) Лондон хотын метроны буудлын эргэн тойронд ном нуудаг гэж мэдээлжээ. Эмма номын хорхойтон гэдгээрээ алдартай юм. Тиймээс зорчигчдод зориулж метроны буудлын эргэн тойронд өөрийн гарын үсэг, сэтгэлийн үгтэй ном нуудаг юм байна. Эммаг бараг “номын дагина” ч гэж хэлж болно. Бас нэг сонирхолтой жишээ гэвэл тэрээр олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр “How To Be A Woman” гэх номыг дэлхийн өнцөг булан бүрд нуусан байжээ.

Жүжигчин Эмма Уотсоны нуусан номыг олоорой

3 “Summer Pop-Up” буюу зуны яармаг

Лондон хотод 1976 оноос хойш зуны улирал хэт халуун болсоор байна. Тиймээс хэрвээ зуны улиралд Лондон хотыг зоривол “Summer Pop-Up” яармагаар зочлоорой. Хүйтэн шар айраг, зайрмаг, усан сан гэх мэт таныг сэрүүцүүлэх бүх зүйл энд байна. Түүнээс гадна DJ ч мөн ая дуугаа тавьж хүмүүсийг зугаацуулдаг.

“Summer Pop-Up” буюу зуны яармаг

4 Зайрмагны музей

Лондон хотын иргэд америкчуудыг бодвол хуучинсаг үзэлтэй юм. Тиймдээ ч зайрмагны музей нь хүртэл ихэмсэг төрхтэй. Их Британийн Хоолны музей зайрмагт зориулсан музей бий болгосон юм. Энд 1750 онд бий болсон мөхөөлдөс ч байдаг.

Зайрмагны музей

5 Номын хорхойтнуудад зориулсан гайхамшигт номын сан

Лондон хотын нэг гайхалтай шинж чанар бол эртний үзэмж. Америкт зарим газрууд эртний уур амьсгал бүрдүүлэх гээд хэт их хичээсэн гоёл чимэглэлтэй байдаг. Харин Лондон хотод ямар ч хэтрүүлэггүй, биширмээр орчинтой номын сангууд бий. Дэлхийн хамгийн эртний номын сангууд зөвхөн энэ л хотод байдаг. Хуучин номын үнэр ханхалсан тав тухтай орчинд алдартай зохиолчдын бодит гар бичвэрүүдийг ч олж харах боломжтой.

Номын хорхойтнуудад зориулсан гайхамшигт номын сан

6 Өнгөлөг цагирган талх

Жирийн нэгэн нарийн боовны дэлгүүрийн цагирган боорцог биш харин Лондон хотын хамгийн амттай, маш чихэрлэг өнгөлөг боорцгийг танд танилцуулж байна. Лондоны зүүн хэсэгт байрлах “Beigel Bake” нарийн боовны дэлгүүр амтат нарийн боов хийдгээрээ өнө эртнээс алдартай. 24 цаг ажилладаг бөгөөд өдөрт 3000 цагирган боорцог хийдэг юм.

Өнгөлөг цагирган талх

7 Хотод байрлах фермээр зочлоорой

Лондон хотыг төсөөлөхөд таны толгойд лав малын ферм буухгүй байх. Гэхдээ хотод ирдэг жуулчдаас ялгарч хааяа нэг хотын төвөөс холдож үзээрэй. Хотын захад байрлах малын фермээр зочлоход гэмгүй. Таныг найрсаг, өхөөрдөм амьтад угтаж авна. Эзэд нь гаднын хүнд элэгсэг байдаг болохоор ямар ч асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Хотод байрлах фермээр зочлоорой

8 Ханхүүтэй таарах магадлал их

Хотын захын суурингийн жижиглэнгийн дэлгүүрээс та төрөл бүрийн амтат идээ, ундаануудыг худалдан авах боломжтой. Энд амтат талх, бяслаг, олон янзын гудамжны хоол зардаг. Хэдий хааны гэр бүлийн гишүүн ч ханхүү Харри (Harry) ийм төрлийн дэлгүүрээр олонтаа явж харагддаг байсан юм. Энэ газар долоо хоногийн долоон өдөр ажилладаг юм шүү.

Ханхүүтэй таарах магадлал их

9 Шерлок Холмсын хоолны газарт зоог бариарай

Алдарт мөрдөгч Шерлок Холмс (Sherlock Holmes)-ын төрөлх хот бол Лондон билээ. Тиймээс ч лондончууд  яг л япончууд покемоныг хэрхэн шүтдэгтэй адил хайртай баатраараа бахархдаг юм. Зохиол дээр түүний гэрийн хаяг “221B Baker Street” гэж гардаг. Тэгвэл яг энэ хаяг дор та Шерлокийн нэрээр нэрлэсэн зоогийн газраар зочлоорой.

Шерлок Холмсын хоолны газарт зоог бариарай

10 Лондоны давхар улаан автобус

Лондоны амьдралыг харуулсан энгийн хэрнээ маш агуу түүхийг агуулдаг зүйл бол хоёр давхар улаан автобус юм. Хотын захирагч энэ хотын бэлгэдэл болсон унааг ногоон өнгөтэй болгоно гэхэд оршин суугчид галзууртлаа уурлаж байсан юм. Чухам энэ л автобусанд суусны дараа та өөрийгөө хотын жинхэнэ оршин суугч мэт мэдрэх болно. Зөвхөн энэ автобусанд зориулсан музей хүртэл байдаг гээд бод доо. Та заавал Лондоны тээврийн музейгээр ороод гараарай.

Лондоны давхар улаан автобус

11 Таван евро төлөөд Шекспирийн театрт орох боломжтой

Английн алдарт зохиолч, яруу найрагч Шекспир (Shakespeare)- ийн “Globe” нэртэй театрт заавал очих ёстой. Энэхүү театрыг 1599 онд барьсан бөгөөд алдарт зохиолчийн хосгүй уран бүтээлээ толилуулдаг байсан хамгийн анхны бодит газар юм. Түүх, дурсамжаар дүүрэн энэ газарт ирснээр Шекспирийн жүжгийг үзэх боломжтой.

Таван евро төлөөд Шекспирийн театрт орох боломжтой

12 Гоё амттай бялуугаар ходоодоо баярлуулаарай

Амтат бялуу анх Англи улсад үүссэн. Хатан хаан Элизабет өдийг хүртэл өглөөнийхөө цайнд алимтай бялуу иддэг гэсэн. Сүүлийн үед махтай, ногоотой, бяслагтай гэх мэт бялууг маш олон төрлөөр нь англичууд чадварлаг хийдэг болсон. Тиймээс заавал идэж үзээрэй.

Гоё амттай бялуугаар ходоодоо баярлуулаарай

13 Төмөр замын 9 ¾ тавцангаар зочлоорой

Хүн бүхний хүсдэг Хогвартс (Hogwarts) сургууль руу энэ л ханыг нэвтлэн очиж болно. Харри Поттер (Harry Potter) зохиолын шүтэн бишрэгчид төмөр замын 9 ¾ тавцан гэж юуг хэлээд байгааг ойлгох л учиртай. Харри найзуудтайгаа энэ тавцанг нэвтлэн галт тэрэгт сууж сургуульдаа очдог. Харри Поттер зохиол маш их алдаршсан тул төмөр замынхан 9 ¾ тавцанг бий болгосон байна.

Төмөр замын 9 ¾ тавцангаар зочлоорой

14 Тауэр гүүрний дэргэдэх үдийн хоол

Лондон хотын бүх гүрийг ялгахад маш амар. Учир нь Холливудын олон кинонд гарж, хүмүүст дасал болсон. Тауэр гүүрний харагдах орчин маш үзэсгэлэнтэй ч жуулчид олноор шавдаг. Хэрвээ та хүмүүстэй зэрэгцэж, тухгүй суухыг хүсэхгүй бол гүүрний эргэн тойрны кафегаар зочилж, дэргэд нь байрлах зүлгэн дээр сууж үдийн хоол идэж болно.

Тауэр гүүрний дэргэдэх үдийн хоол

15 Лондон дахь Хятад хороолол

Лондоны ихэмсэг дүр төрхтэй адил хятад хороолол ч мөн адил үзэмж төгөлдөр харагдана. Хятад оршин суугчдаар дүүрэн тус хороололд 78 уушийн газар, 53 дэлгүүр байрладаг. Хоолнууд нь маш хямд гэнэ лээ.

Лондон дахь Хятад хороолол

16 300 жилийн түүхтэй цайны дэлгүүр

Англичуудыг цай уух дуртай гэж сонссон л биз дээ. Хүн бүр өглөөг цай ууж эхлүүлдэг. Англичууд цайны урлагаараа их бахархдаг. Тэгвэл та энэ бахархлыг нэг дороос харж, мэдрэхийг хүсвэл цайны дэлгүүрээр зочлоорой. Английн хамгийн алдартай “Twinings” цайны компани өөрийн гэсэн эртний дэлгүүртэй. Ойролцоогоор 1706 оноос хойш энэ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

300 жилийн түүхтэй цайны дэлгүүр

17 Зул сарын үеэр ирвэл...

Холливудын олон кинонд гардагчлан өвлийн улиралд Лондонд чамлахааргүй их цас ордог. Жил бүрийн Зул сарын баяраар лондончууд Байгалийн түүхийн музейн гадаах талбайд ирж тэшүүрээр гулгадаг.

Зул сарын үеэр ирвэл...

18 “The Tube” баар

Ретро загварын дотоод чимэглэлтэй “The Tube” баараар орохгүй бол та харамсана шүү. Өглөөний хоолноос эхлээд оройн зоог хүртэл олон төрлийн амттан, шар айргаар үйлчилдэг энэ газар нэг оройг заавал өнгөрүүлээрэй.

“The Tube” баар

19 Ногоон зүлгэн талбай

Лондон хотод үлэмж их байшин барилга байдаг ч амарч, зугаалахад тухтай зүлэгт талбай олон бий. Мөн зундаа гадаад талбайд ойр ойрхон үнэ төлбөргүй тоглолт болдог. Лондонд хүний хөл хөдөлгөөнөөс зугтах энэ мэт газар нэлээд бий шүү.

Ногоон зүлгэн талбай

20 Гудамжны хоолноос бүү хоцроорой

Зөвхөн Азийн оронд л гудамжны амтат хоолнууд дэлгэрсэн гэж бодож байвал та эндүүрчээ. Лондон хотын дүүргүүдийг тойроод орон орны хоол хийдэг гудамжны хоолны газрууд бий. Бангладеш, Солонгос, Энэтхэг, Бельги, Этиоп, Турк гэх мэт төрөл бүрийн хоолыг та нэг дороос идэх боломжтой.

Гудамжны хоолноос бүү хоцроорой

21 Салхилж явахад дэндүү гоё

Лондоны гудамжаар зугаалж явах нэг л таатай. Хотод олон янзын эртний зүйлстэй таарна. Дундад зууны үеийн байшингийн хажуугаар өнгөрөөд удаагүй байтал XXI зууны өндөр барилгуудтай таарна. Хажуугаар өнгөрөх хүн бүр нэг л элэгсэг, хээнцэр харагддаг. Нэг л тийм таатай хот яах аргагүй мөн.

Салхилж явахад дэндүү гоё

22 Лондон хотын төгс үзэмж

Лондон эртний хот. Гэхдээ шөнийн хотын амьдрал, мөн үзэмжээрээ Нью-Йорк хоттой өрсөлдөж чадна. Тэнгэр баганадсан 306 метр, 95 давхар “The Shard” барилгыг итали гаралтай архитектор Рэнзо Пиано (Renzo Piano) сүндэрлүүлсэн юм. Хэрэв энэ таныг алмайруулж чадаагүй бол хотын баар, ресторанууд нь үнэхээр халуухан шүү.

Лондон хотын төгс үзэмж

23 Өдрийн цай

Англичуудыг цайгүйгээр төсөөлшгүй. Жинхэнэ Лондоны амьдралыг амталъя гэвэл та жимсний чанамал, сүүн кремтэй гамбир, нарийн цагираган боов идээрэй. Ингээд зогсохгүй өргөст хэмхийн хавчуургатай талх идэж болно. Англи хүмүүс өдрийн цайг гэрийн аргаар хийж, идээд сурчихсан байдаг. Гэхдээ кафе ч мөн амтлаг сайхан боовтой өдрийн цайгаар таныг дайлна. 

Өдрийн цай

24 Хатан хааны хун шувууд

Лондон хотын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа та гол, нуурын ойролцоо явахыг оролдоорой. Та Хатан хааны хун шувуудыг олж харах нь лавтай. Англи улсын бүх хун шувуу Хатан хааны эзэмшилд байна гэх хууль 1400 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлчилж буй юм. Гэсэн хэдий ч та тэднийг ойроос харж, хажуугаар нь завьтай зугаалж болно.

Хатан хааны хун шувууд

25 Дээвэр дээрх зугаатай үдэш

Лондоны залуус уушийн газар хэсэж явдаггүй. Тэд заавал бааранд ч гэлтгүй хөгжилдөж чаддаг. Яаж гээч? Дээвэр дээрх баар. Лондонд олон байшингийн дээвэр дээр орой бүр үдэшлэг зохиогддог. Хэрвээ та ийм үдэшлэгт зочлохгүй бол харамсаж мэднэ шүү. Англи залуус найрсаг хэрнээ сайхан цэнгэж чаддаг.

Дээвэр дээрх зугаатай үдэш

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()