Ашиг олохын тулд худалдааны газрууд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Маркетингийн менежерүүд хэрэглэгчид, худалдан авагчдыг үргэлж ажиглаж, судалж байдаг бөгөөд энэхүү судалгааныхаа ачаар ээлжит сурталчилгаагаа тэд хийдэг юм. Хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээнд тулгуурласан маркетингийн сурталчилгаа явуулж, харин та үүнд нь хүүхэд шиг хууртаж, их хэмжээний бараа худалдан авдаг. Маркетингийн менежерүүдийн уран нарийн арганд хамгийн ухаалаг, туршлагатай худалдан авагчид хүртэл хууртдаг байна. Ингээд маркетингийн менежерүүд хэрхэн ажилладаг талаар сонирхоцгооё.

Ашиг олохын тулд худалдааны газрууд биднийг хэрхэн хуурдаг вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Харагдах байдал

Хэт их өлссөн хүнийг залахад амархан байдаг. Учир нь өлсгөлөн хүнд сайхан хоолны зураг харуулахад л ходоод улам хоржигнож, арааны шүлс асгарч, гар шууд хэтэвч рүү явдаг байна. Хоолны зураг авдаг гэрэл зурагчид их хэмжээний орлого олдог. Зураг дээрх хоол ихэвчлэн бодит байдлаас илүү амттай харагддаг билээ. "Макдональдс"-ын бургерийг харахад л мэдэгдэнэ. Тусгай программын тусламжтайгаар ямар ч хоолыг илүү амттай харагдуулах боломжтой. Жимс болон хүнсний ногоон дээр усны дуслууд нэмэхэд илүү амттай харагдуулдаг бол бусад төрлийн хоолны хамгийн чухал хэсгийг илүү тодруулж өгдөг байна. 

Харагдах байдал

2 Сурталчилгааны эсрэг уриа

Маш ухаалаг шийдвэр. Байгууллагууд үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж авахын тулд тодорхой уриа гаргадаг. Тухайн байгууллага зөвхөн борлуулалт биш таны мөнгөнд ч бас анхаарал хандуулж байгаа мэт сурталчилгаа зохиодог байна. Жишээлбэл, аяллын хувцас зардаг "Patagonia" байгууллага дэлгүүрт зарж буй хувцасныхаа нэг дээр нь “Энэ курткийг битгий худалдаж ав” хэмээн бичсэн байжээ. Энэ нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, энэхүү сурталчилгааны ачаар байгууллагын борлуулалт 40 хувиар нэмэгдсэн аж.

Сурталчилгааны эсрэг уриа

3 Хямд бараа бүтээгдэхүүн

Энэ аргад бараг хүн бүр л хууртдаг. Тэд хүмүүсийн сэтгэл санаанд шууд нөлөөлдөг аж. Эхлээд маш үнэтэй бараа бүтээгдэхүүн танилцуулж, харин дараа нь хэд дахин хямдарсан мэтээр сурталчилдаг байна. Гэтэл үнэн хэрэгтээ хоёр дахь танилцуулгын бараа тухайн байгууллагад их хэмжээний ашиг авчирдаг. Бас харьцуулалт хийсэн сурталчилгаа их явуулдаг. Жишээлбэл, ижилхэн үнэтэй хоёр машины сурталчилгааг авч үзье. Эхний машин нь илүү тансаг, чамин бол хоёр дахь нь энгийн мэт харагдана. Мэдээж, хүмүүс ижилхэн үнэтэй юм чинь гээд нэгдүгээр хувилбарыг сонгох болно. Энэ нь байгууллагад ихээхэн ашиг авчирна.

Хямд бараа бүтээгдэхүүн

4 Үнэтэй бараа хямд болох нь

Хоёр барааг зэрэгцүүлэн байрлуулъя. Эхнийх нь 100 рубль, хоёр дахь нь 150 рублийн үнэтэй гэж төсөөлье. Харин хоёр бараа хоорондоо бараг ижилхэн учир хэн ч илүү 50 рубль төлөхийг хүсдэггүй. Хэрвээ энэ барааны хажууд дахин 200 рублийн үнэтэй бараа байрлуулбал 150 рубль боломжийн үнэтэй мэт санагдана. Энэ аргыг зах, кафе, ресторан, супермаркетуудад их ашигладаг. Хямдралтай гэх сурталчилгаа хүнд нөлөөлдөг бөгөөд хямдарсан бараа хараад мэдээж шууд авахыг хүснэ шүү дээ.

Үнэтэй бараа хямд болох нь

5 Грюэны эффект

Архитектор Виктор Грюэн дэлхийн хамгийн анхны "битүү" их дэлгүүрийг үүсгэн байгуулсан хүн юм. Түүний ачаар гудамж мэт дэлгүүрүүдээр бид худалдан авалт хийх болсон. Цонхгүй, цаггүй хэдий ч дотор нь гэрэлтэй, аз жаргалтай байдаг учир цаг хугацаа өнгөрснийг хэн ч анзаардаггүй. Энэ дэлгүүрт ямар ч хүн уруу таталтанд орох магадлалтай. Харин супермаркетад хүмүүс илүү ухаалгаар тооцоолж чаддаг.

Грюэны эффект

6 Үнэтэй биш ч, бага хэмжээтэй

Худалдан авалт хийхэд гадаад үзэмж маш ихээр нөлөөлдөг. Худалдан авагчдын урмыг хугалахгүйн тулд байгууллагууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүйгээр харин хэмжээг нь багасгадаг байна.  Ихэнх худалдан авагчид үүнийг анзаардаггүй. Зураг болон савлагаа нь ижилхэн байвал бүтээгдэхүүн өөрчлөгдөөгүй хэмээн тэд боддог. Ингээд л байгууллагууд хангалттай ашгийг олж чаддаг байна.

Үнэтэй биш ч, бага хэмжээтэй

7 Хуурамч үнэ

Худалдан авагчид хямд үнээр үнэтэй барааг худалдаж авч байгаадаа ихээхэн олзуурхдаг. Тиймээс та өөрийгөө илүү ашигтай наймаа хийсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ борлуулагч л үргэлж ашигтай ажилласан байдаг юм. Үнийн цаасан дээр буй шинэ болон хуучин үнэ нь яг үнэндээ хуурамч байдаг. Зүгээр л хуучин үнийн дүнг 20 хувиар нэмж, харин тухайн бараа яг л хуучин үнээрээ борлуулагддаг гэсэн үг юм. Гэхдээ хямдарсан гэх бичиг илүү таатай, бас ашигтай харагддаг. Хуучин үнийг нь санах хүн үгүй л болов уу.

Хуурамч үнэ

8 Антропоморфизм

Антропоморфизм гэдэг нь бараа бүтээгдэхүүний савалгаан дээр сонирхолтой зураг байрлуулахыг хэлнэ. Жишээлбэл, хүүхэлдэйн киноны баатрууд бодит байдал дээр гарч ирэх нь худалдан авагчдын ялангуяа хүүхдүүдийн анхаарлыг ихээр татдаг учир борлуулалт өсдөг байна. Тухайн бараа төдийлөн чанартай биш байсан ч гэсэн хүмүүс худалдаж авдаг аж.

Антропоморфизм

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()