Түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 дээрмийн хэрэг

Их хэмжээний мөнгөтэй болох маш олон арга бий. Жишээлбэл, өдөр шөнөгүй ажиллах, мөрийтэй тоглоом тоглох, эсвэл их хэмжээний хөрөнгө өв залгамжлах гэх мэт. Хэрвээ дурдсан бүхнийг хийх боломжгүй бол аргаа барсан арга нь дээрэм байж мэдэх юм. Гэхдээ энэ бол мэдээж хууль бус зүйл учраас шоронд орох нь ойлгомжтой. Хамгийн алдартай дээрмийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн заримыг нь баривчилж, заримыг нь барьж чадаагүй боловч тэд хэсэг хугацаанд ч гэсэн мөнгөтэй байж үзжээ. Ингээд түүхэн дэх хамгийн алдартай дээрмийн  хэргийн талаар сонирхоцгооё.

Түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 дээрмийн хэрэг
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Изабелла Гарднерийн музейн дээрэм

Энэ бол дэлхий дээрх хамгийн алдартай дээрмүүдийн нэг бөгөөд одоог хүртэл гэмт хэрэгтнийг баривчлаагүй байгаа гэнэ. Энэхүү гэмт хэрэг 1990 оны гуравдугаар сарын 18-нд Бостон дахь Изабелла Гарднерийн музейд болсон байна. Цагдаагийн хувцас өмссөн хоёр дээрэмчин шөнийн цагаар музейд нэвтрэн оржээ. Тухайн өдөр Ариун Патрикийн баярыг тэмдэглэж байсан учир хүмүүс тэдэнд анхаарал огтхон ч хандуулаагүй аж. Ингээд сүмээс тэд үнэтэй чухал дурсгалын зүйлс хулгайлсан бөгөөд үүний дотор Рембрандтын “Галлилей нь далай дээр болсон шуурганы үеийн Христ” гэх алдарт бүтээл багтжээ. Ийнхүү хулгай хийснийхээ дараа залуус хамгаалагчийг хүлж орхиод гарч явсан байна.

Эдгээр бүтээлийг өдий хүртэл олоогүй байгаа гэнэ. Хэрвээ бүтээлүүдийг олж чадах юм бол таван сая ам.долларын шагнал өгнө хэмээн музейн удирдлагууд амладаг. Алга болсон бүтээлүүд 500 сая долларын үнэ хүрэх аж. Харин тэдгээр хулгайч яагаад тэнд байсан Ботичеллигийн бүтээлүүдийг аваагүй юм бол гэдэг нь олны гайхлыг төрүүлдэг.

Изабелла Гарднерийн музейн дээрэм

2 "Graff diamonds" үнэт эдлэлийн дэлгүүрийн дээрэм

Хамгийн сайн төлөвлөгөө ч нурах боломжтой гэдгийг энэ түүхээс харж болно. 2009 оны наймдугаар сард"Graff diamonds" үнэт эдлэлийн дэлгүүрт багтай дээрэмчид орж иржээ. Тэд клипний зураг авалтанд орох гэж байгаа хэмээн хэлж нүүр будагч мэргэжилтнүүдээр нүүрээ хувиргасан байна. Дээрэмчид дэлгүүрт орж ирж буу тулган 40 сая фунт буюу 65 сая долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дээрэмджээ. Залуус ул мөрөө баллахын тулд хэд хэдэн тээврийн хэрэгсэл ашигласан байна. Харамсалтай нь дээрэмчдийн нэг нь автомашинд гар утсаа үлдээснээр цагдаа нар тэднийг хялбархан олсон аж. Дээрэмчдийн багийн ахлагч Аман Кассай 23 жилийн хорих ял авч өдгөө шоронд байгаа бол бусад гишүүнд 16 жилийн ял оноосон байна. Гэхдээ дээрэмдсэн үнэт эдлэлийг одоо хүртэл олоогүй гэнэ.

"Graff diamonds" үнэт эдлэлийн дэлгүүрийн дээрэм

3 "Stardust" казинод гарсан дээрэм

Лас Вегас дахь казиног дээрэмдэнэ гэдэг тийм хялбар зүйл биш болохыг хүн бүр мэднэ. Гэхдээ л олон хүн ийм оролдлого хийжээ. Зарим нь дээрэм хийх гээд бүтэлгүйтэж байсан бол зарим нь амжилттай байж чадсан гэнэ. Хамгийн азтай нь дээрэмчин Билл Бреннан байжээ. 1992 оны есдүгээр сард Билл "Stardust" казинод ажилладаг байсан бөгөөд ээлжтэй байх үедээ өдрийн хоолондоо гараад эргэж ирээгүй аж. Үдийн цайндаа явахдаа тэрээр 500.000 доллар цүнхэндээ хийж авч явсан байжээ. Энэ нь казиногийн түүхэнд хамгийн энгийн бас хамгийн том дээрмийн нэг болсон юм. Билл хамгаалагчтай хуйвалдсан учир казиногоос хялбархан гарч явсан байх магадлалтай, магадгүй дараа нь хамгаалагч түүний амийг хороосон байж мэднэ гэж цагдаа нар үздэг. 

"Stardust" казинод гарсан дээрэм

4 Бразилийн төв банкны дээрэм

2005 онд болсон энэхүү дээрэм “Дэлхийн хамгийн том дээрэм” нэрээр Гиннесийн амжилтын номонд багтсан байна. Гэмт этгээдүүд нийт 71.6 сая доллар дээрэмдсэн бөгөөд жин нь 3.5 тонн орчим байжээ. Дээрэмчид банкнаас 78 метрийн зайд орших байшингийн доогуур зам хийж, нэг метрийн өргөнтэй төмөр хамгаалалтыг нэвтэрч агуулахад орж ийнхүү дээрмээ амжилттай хэрэгжүүлсэн байна.

Сэжигтнүүдийн нэг болох Луис Фернандо Рибейро дээрэм хийснээсээ хоёр сарын дараа хэн нэгэнд алуулсан байжээ. Харин бусад дээрэмчнийг барьцаалсан байсан гэнэ. Цагдаа нар дээрх мөнгөнөөс багахан хувийг нь л олж илрүүлсэн нь Бразилийн цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэсэн сэжиг төрүүлж байгаа аж. Энэхүү дээрмийн тухай цуу яриа одоог хүртэл тарсаар л байна.

Бразилийн төв банкны дээрэм

5 Дамиани дахь үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимын дээрэм

2008 онд болсон энэхүү дээрмийг хийхэд бас л газар доорх тунелийг ашигласан бөгөөд дээрэмчид цагдаагийн хувцас өмссөн байсан ч томоохон алдаа гаргажээ. Дээрэм хийсэн өдөр нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж байсан учир зарим үнэт эдлэлийг Холливудын одууд зүүсэн байжээ. Дээрэмчид ихэнх алдартан шагнал гардуулах ёслол дээр байгааг мэдэж байсан ч хамгийн үнэтэй бугуйвч болох 1865 алмаазан шигтгээтэй бугуйвч үзэсгэлэнгийн танхимд байхгүйг мэдээгүй аж. Гэхдээ тэд 30 сая долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлж чадсан байна. Дээрэмчдийг 2008 оны арванхоёрдугаар сарын 5-нд баривчилжээ.

Дамиани дахь үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимын дээрэм

6 "Securitas" компанийн дээрэм

Энэхүү дээрэм нь Их Британийн түүхэн дэх хамгийн том дээрэм гэнэ.  "Securitas" компанийн дээрэм 2006 оны хоёрдугаар сард болсон байна. Байгууллагын менежер залууг эргүүлийн цагдаа зогсоож, дараа нь барьцаалсан аж. Дээрэмчид энэ аргыг нэлээд ашигладаг. Энэ үед менежерийн гэр бүлийнхнийг бас барьцаалсан байжээ. Дараа нь тэднийг байгууллагын агуулахад аваачиж, бусад 14 ажилтны хамт хүлсэн байна. Ингээд дээрэмчид мөнгийг авч зугтсан аж. Хожим нь дээрэмчдийг баривчилж, Стюарт Ройл, Жеттмир Букпапа, Рожер Коуттс болон Эмир Хисенай  нарт насан туршид нь хорих ял оноожээ. Харин сэжигтэн Кейн Паттерсоныг одоо хүртэл баривчилж чадаагүй учир тэрээр хулгайлсан мөнгөөрөө хаа нэгтээ тансаг амьдарч байх магадлалтай.

"Securitas" компанийн дээрэм

7 "Бринкс" компанийн дээрэм

АНУ-ын Бостон хотод гарсан энэ хэргийг “Зууны дээрэм” гэж нэрлэхэд тохиромжтой. Хэдийгээр дээрэмчид бүх зүйлийг нарийн сайн төлөвлөсөн ч эцэст нь тэднийг Тагнуулын ерөнхий газрынхан баривчилсан байна. Дээрэм 1950 оны нэгдүгээр сарын 17-нд Бринк байгууллагад болсон аж. Дээрэм хийхээр хоёр жилийн турш нарийн төлөвлөж, он сар өдрийг нь хүртэл нарийн тооцжээ. 18.55 цагт дээрэмчид өөрсдийн түлхүүрээр хаалгыг онгойлгон орж ажилчдыг хүлээд 1.218.211 ам доллар бэлнээр, 1.557.183 ам долларын чек авч гарсан аж. Тагнуулын ерөнхий газрынхан энэхүү хэргийг зургаан жилийн турш судалсан байна. Эцэст нь найман хүнийг баривчилж, насан туршид нь хорих ял оноожээ. Баригдсан учир зууны шилдэг дээрэм амжилтгүй болсон бололтой.

"Бринкс" компанийн дээрэм

8 Антверпен дэх үнэт эдлэлийн төвийн дээрэм

Энэхүү дээрмийг мөн “Зууны дээрэм” гэж нэрлэж болох ч энэ нь Бринксийн дээрмээс хагас зууны дараа болсон юм. 2003 оны хоёрдугаар сард Леонардо Нотарбартоло ахлагчтай дээрмийн бүлгийнхэн Антверпен хотод байсан 100 сая долларын үнэтэй алмааз хулгайлсан байна. Тухайн үедээ энэ бол хамгийн том дээрэмд тооцогдож байв. Нотарбартоло урт удаан хугацааны турш энэхүү дээрмийг төлөвлөсөн бөгөөд хэргийг үйлдэхээсээ өмнө гурван жил шахам үнэт эдлэл хадгалж буй байранд оффисын өрөө түрээсэлж, хүмүүсийн итгэлийг олж авсан байна. Ийнхүү олон жилийн турш төлөвлөсөн ажил нь амжилттай бүтсэн ч азгүйтэж тэрээр хэргийн газар өөрийн идэж байсан гамбургерийг үлдээснээр цагдаа нар ДНК-ийн тусламжтайгаар түүнийг олжээ. Ингээд Леонардод 10 жилийн хорих ял оноосон боловч хугацаанаас нь өмнө сулласан байна. Түүний хэлж байгаагаар энэ нь захиалгат дээрэм байсан гэжээ.

Антверпен дэх үнэт эдлэлийн төвийн дээрэм

9 "Lufthansa" байгууллагын агуулахын дээрэм

Дээр дурдсан дээрмийн хэргүүдийн ихэнхийг нь дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд эднээс хамгийн алдартай нь 1978 онд болсон "Lufthansa" байгууллагын агуулахын дээрэм байсан юм. Энэхүү дээрмээс сэдэвлэж “The Nice Guys” хэмээх кино бүтээсэн байна. Энэ хэрэг Нью-Йоркийн Жон Кеннедигийн нисэх онгоцны буудал дээр болжээ. Гэмт этгээдүүдийн гол зорилго нь Германаас ирсэн мөнгөтэй агуулахыг дээрэмдэх явдал байсан юм. Дээрмийг Жимми Бёрк төлөвлөсөн бөгөөд Луккезийн дээрмийн бүлгийнхэнтэй хамтарч үйлдсэн байна. Тэд амжилттайгаар зургаан сая доллар хулгайлсан боловч бүтэлгүйтэж эхэлжээ.

Дээрэмчдийн нэг болох Эдвардс дээрэм хийхэд ашигласан фургонаа хаях ёстой байсан ч үүнийхээ оронд автомашин тавих хориотой газар хурууныхаа хээтэй хамт үлдээсэн байна. Холбооны мөрдөх товчооныхон Эдвардсыг Бёрктай холбоотой гэдгийг мэдэж байсан ч цагдаа нарт мэдүүлэг өгч амжилгүйгээр тэр амиа алджээ. Ингээд дээрэмтэй холбоотой хүн бүр эхнээсээ амта алдаж эхэлсэн юм. Гэвч үнэн хэзээд ялдаг учир 1985 онд Бёркийг Ричард Итоны аллагад сэжиглэж баривчилсан аж. Бёрк 1996 онд уушгины хавдар тусаж нас баржээ.

"Lufthansa" байгууллагын агуулахын дээрэм

10 Галт тэрэгний дээрэм

Алдарт дээрмийн талаар ярихад хүн төрөлхтний толгойд хамгийн түрүүнд энэ хэрэг орж ирдэг. Энэхүү дээрэм 1963 онд Английн Букингемширт болсон юм. Ронни Бигсийн хамтаар 15 дээрэмчин 2.6 сая фунт (өнөөдрийн ханшаар 46 сая фунт орчим)-тэй зугтсан байна. Тэд энгийн дээрмийн арга ашиглажээ. Гэрэл дохионы өнгийг өөрчилж, галт тэрэг ирж зогсмогц дотогш нэвтэрч мөнгө гаргаж хамгаалагчдад тушаасан аж. Мэдээж тэдний заримыг баривчилж чадсан бөгөөд 30 жилийн хорих ял оноосон ч нэг нь шоронд нас барсан байна.

Галт тэрэгний дээрэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()