Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модель Жизель Бюндхений зуны амралт

Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Бразилд байдаг гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой. Учир нь Бразил гаралтай супер модель Жизель Бюндхен (Gisele Bündchen) сүүлийн 15 жилийн турш "Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч" хэмээх алдрын эзэн болж яваа. Супер модель бүсгүй саяхны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт Коста-Рикагийн далайн эрэг дээр амарч байгаад папарацийн дуранд өртжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модель Жизель Бюндхений зуны амралт

Өдгөө 37 настай загвар өмсөгч маань саяхныг хүртэл бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модельд тооцогддог байсан. 2015 онд тэрээр дахин загварын тайзнаа алхахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр нөхөр, гурван хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, жинхэнэ утгаараа “ээж” байх цаг нь ирсэн гэж үзсэн бололтой.

Түүний нөхөр Том Брэди (Tom Brady) бол америк хөл бөмбөгийн нэртэй тамирчин бөгөөд “New England Patriots” багийн хамгаалагч билээ. Хосууд гурван хүүхэдтэй. 

Том Жизель хоёр анх 2006 онд танилцжээ. Тэр үед Том хуучин найз бүсгүй жүжигчин Брижет Мойнахан (Bridget Moynahan)-аас салаад удаагүй байсан юм. Жизельтэй үерхээд удаагүй байхад нь жүжигчин Брижет Томын хүүхдийг тээж байгаагаа олон нийтэд зарласан юм. Жизель Томд маш их хайртай байсан учир хүүхдийг нь төрсний дараа өөр дээрээ авч ээж нь болжээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа хосууд гэрлэлтээ батлуулсан аж. Ийнхүү гурван хүүхдийн аав ээж болсон байна.

Тэд ийнхүү гэр бүлээрээ Коста-Рикагийн далайн эрэгт амарчээ.

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()