Сурталчилгаа (15)
Хаах

Английн телевизийн шоуны од үе мултарсан амрагаасаа хүүхэдтэй болохыг хүсчээ

Хүн дурлахаараа сохор болдог гэдэг. Телевизийн шоуны од бүсгүйд ухаангүй дурласан жирийн нэгэн залуу наргил модон дор амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг эдэлжээ. Чухам тэдний түүх хэрхэн өрнөсөн юм бол? Энэ жил 40 нас хүрсэн Английн телевизийн шоуны од, загвар өмсөгч, дуучин, зохиолч Кэйти Прайс (Katie Price) шинэ найз залуутайгаа Тайланд улсад аялж байгаад папарацийн дуранд өртжээ.

Английн телевизийн шоуны од үе мултарсан амрагаасаа хүүхэдтэй болохыг хүсчээ

Кэйти гурван удаа гэрлэж байсан бөгөөд дөрвөн хүүхдийн ээж юм. Тэрээр хамгийн сүүлийн нөхөр тайчигч залуу Киеран Хайлер (Kieran Hayler)-ээсээ энэ онд салсан юм. Нөхөр нь хүүхэд асрагчтай нь амрагийн харилцаанд орсныг мэдээд Кэйти салах шийдвэр гаргажээ.

Харин энэ оны тавдугаар сараас эхлэн Кэйти бялдаржуулах төвийн багш Крис Бойсон (Kris Boyson )-той учир ургуулсан юм. Крис 29 настай. Мөн од бүсгүй маань Крисийг амьдралынх нь жинхэнэ хань гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэнэ.

Кэйти Крис хоёр ийнхүү дурлалдаа шатаж Тайланд улсын үзэсгэлэнт байгальд амарчээ. Хажуугаар өнгөрч, зураг авах хүмүүсийг ч анзаарах сөхөөгүй тэд тас тэврэлдэн, халуухан үнсэлцэж юм.

Кэйти нэгэн удаа “OK!” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Крисийг жинхэнэ эр хүн гэсэн бөгөөд түүнээс огтхон ч хол байхыг хүсэхгүй байгаа гэнэ. “Тэр өөрийн гэсэн ажилтай, нэр алдарт шунадаггүй хүн болохоор бид хоёрын харилцаа удаан үргэлжилнэ гэж найдаж байна” гэж хэлсэн юм.

Мөн тэрээр Крисээс хүүхэдтэй болохыг хүсэж байгаа аж. Аль хэдийнэ хосууд хүүхдийн талаар яриад амжсан бөгөөд Крис ч түүний дөрвөн хүүхэдтэй танилцсан гэнэ лээ.

10
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()