Сурталчилгаа (15)
Хаах

Санаанд оромгүй аргаар тэрбумтан болсон вьетнам залуу

Вьетнам улсад сүүлийн үед шувууны үүрний бизнес ид хөгжиж байгаа гэнэ. Хараацай шувууны энэ үүрийг хүмүүс хүнсэндээ хэрэглэдэг учраас эрэлт хэрэгцээ асар өндөр аж. Илүүдэл зардал багатай, ажиллах хүч шаардлагагүйн дээр эрэлт ихтэй энэ бүтээгдэхүүний бизнес тун ашигтай юм байна. Энэ байдлыг ажигласан вьетнам залуу нэгэн ухаалаг арга сэджээ. 

Санаанд оромгүй аргаар тэрбумтан болсон вьетнам залуу

Хятадын зарим зоогийн газарт энэ хоолыг 30-100 ам.доллараар зардаг. Ийм хоол хийхэд зориулсан шувууны нэг кг үүр даруй 10.000 ам.долларт хүрнэ гээд бод доо. Хамгийн гол нь шувуу үүрээ шүлсээрээ барьдагт л үнэ цэнэ нь байгаа хэрэг. Тэр үүрийг усанд дэвтээхэд яг л жүүс шиг амттай  болно. Энэ хоол эрүүл мэндэд бас их ашигтай, багтраа өвчнийг анагааж, бэлгийн чадавхийг дээшлүүлж залуужуулдаг гэнэ. 

Үүр олж авахад хамгийн хэцүү нь хараацай хадан хавцлын оройд үүрээ барьдаг. Түүнээс гадна эмэгчин нь бараг бүтэн сар болж байж нэг үүр барьж дуусгадаг юм байна.  

Харин Ван Ли гэдэг залуу өндөр уул, хадан хавцалд үүрээ засдаг байгалийн зэрлэг шувуудыг өсгөж үржүүлж, үүрийг нь авах мэргэн арга олжээ. Энэ санааныхаа ачаар тэрээр сард хэдэн сая долларын орлого олох болсон байна. 

Хятадууд 400 гаруй жилийн өмнө шувууны үүрээр шөл хийдэг болсон бөгөөд өдгөө энэ бизнес таван тэрбум ам.долларын зах зээлтэй болтлоо өргөжжээ. Индонези улсад шувууны үүр цуглуулахын тулд жилд ДНБ-ийхээ 0.5 хувийг, мөн загас агнуурын ажиллах хүчний 1/4-ийг зориулдаг байна. 

21
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()