Сурталчилгаа (15)
Хаах

Үхлээс амьд мултарч чадсан ч...

2018-07-19, 17:55
9,567

"Эцсийн зогсоол" (Final Destination) аймшгийн киног үзээгүй хүн ховор биз ээ. Өөрт оногдсон бэрх хувь заяанаасаа хэчнээн зугтах гэж оролдсон ч тэд чаддаггүй. Дараах хүмүүсийн амьдралд аймшигт үйл явдлууд тохиолдож байсан ч тэд азаар амьд гарсан байна. Гэхдээ тэдний хорвоод амьдрах хугацаа удаан үргэлжлээгүй юм. Тэд бүгд маш харамсалтай үйл явдлын гол дүр болжээ. Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол?

Үхлээс амьд мултарч чадсан ч...

1 Дахин амилсан Фагиль Мухаметзянова

2011 онд Фагиль Мухаметзянова гэгч эмэгтэй гэртээ байхдаа ухаан алджээ. Эмч нар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж оношилсон байна.  

Гэтэл тэрээр үхээгүй байв. Түүнийг оршуулах ёслол болж байх үед Фагиль гэнэт ухаан оржээ. Гэхдээ эргэн тойрны хүмүүсээ харж цочирдоод дахин ухаан алдсан аж. Түүнийг эмнэлэгт хүргээд 12 минутын дараа зүрхний шигдээсээр нас барсныг нь эмч нар хэлсэн байна. 

Фагилийн нөхөр “Түүний нүд анивчиж байсан болохоор бид тэр дор нь л эмнэлэг рүү авчирсан. Тэр минь ойролцоогоор 12 минут дахин амилсан. Гэхдээ буцаад нүд аньсан. Нас барсан гэж анх оношилсон эмч нарт үнэхээр уур хүрч байна. Юу болсныг нь мэдмээр байна” гэсэн юм. Ийнхүү нөхөр нь эмч нарыг шүүхэд өгөхөөр шийджээ.

Дахин амилсан Фагиль Мухаметзянова

2 “Purple Aces” багийн сүүлийн гишүүн Дэвид Фурр

1977 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Америкийн Индиана мужийн Эвансвиллийн их сургуулийн сагсан бөмбөгийн “Purple Aces” багийнхан Теннесси мужийн сургуулийн багийн эсрэг тоглохоор онгоцоор Мурфрисборо хотыг зорьжээ. Гэтэл онгоц хөөрөөд удаагүй байхдаа жолоодлогоо алдаж ойролцоох тариан талбайд осолдсон байна. 

25 хүн газар дээрээ нас барсан бол гурван хүн ослын дараахан, нэг нь эмнэлгийн орон дээрээс хорвоог орхижээ. “Purple Aces” баг 30 хүнтэй байсан бөгөөд нэгээс бусад нь бүгд нас баржээ. Амьд үлдсэн залууг Дэвид Фурр (David Furr) гэдэг байсан юм.

Дэвид нэгдүгээр курсийн оюутан байсан бөгөөд багийнхантайгаа хамт онгоцоор нисээгүй аж. Түүнийг азтай гэж хэлж болох ч ослоос хойш ердөө хоёр долоо хоногийн дараа хүнд зодуулж нас баржээ. 

“Purple Aces” багийн сүүлийн гишүүн Дэвид Фурр

3 Азтай бас азгүй Е Мэн Юань

Хятадын иргэн 16 настай Е Мэн Юань 2013 онд “Asiana Airlines”-ийн 214 дугаартай нислэгээр Хятадаас Өмнөд Солонгос улсыг зорьж явжээ. Харамсалтай нь сууж явсан онгоц нь буух үедээ осолдсон бөгөөд Е Мэн онгоцноос үсэрч зам дээр шидэгдэн амьд гарсан ч түүнийг галын машин ирээд мөргөчихжээ.

Гал хамгаалагчид ослын газар руу яарч яваад зам дээр хэвтэж байсан охиныг анзаараагүй байна. Эл онгоцны ослоор ердөө гуравхан хүн нас барсан бөгөөд нэг нь Е Мэн аж.

Охины эцэг эх агаарын тээврийн уг компанийн эсрэг маш олон гомдол гаргаж, уйгагүй хөөцөлдөж байгаад хоёр жилийн дараа шүүхдэхээ больсон гэнэ.

Азтай бас азгүй Е Мэн Юань

4 Халдлагад өртөж нас барсан Жессика Гави

Спортын шинэхэн сурвалжлагч Жессика Гави (Jessica Ghawi) Канадын Торонто хотод 2012 оны зургадугаар сард болсон зэвсэгт халдлагын үеэр амьд гарч чаджээ. Тэрээр өдрийнхөө хоолыг захиалж, гадаа талбайд идэхээр төлөвлөж байсан гэнэ.

Гэтэл үүнээс ердөө хэдхэн хормын дараа буун дуу гарч, хүмүүс хашгирч, үймээн самуун дэгдсэн аж. Халдлагын үеэр хоёр хүн нас барж олон зуун хүмүүс бэртсэн байна. Энэ үйл явдлаас хойш хоёр сарын дараа Жессика Америкийн Колорадо мужид болсон халдлагын үеэр харин амиа алджээ. “Харанхуйн хүлэг баатар” киноны нээлтийн үеэр нэгэн эр буу гаргаж ирж 12 хүнийг буудаж алсан юм.

Халдлагад өртөж нас барсан Жессика Гави

5 Жүржийн хальснаас болж амиа алдсан Бобби Лич

Бобби (Bobby Leach) өндрийн нислэгийн үзүүлбэр хийдэг нисгэгч байжээ. Тиймээс түүний амьдрал үргэлж дээсэн дөрөөн дээр байсан гэж хэлж болно. Нэг удаа өөрийн хамгийн сайн хийдэг үзүүлбэрээ толилуулж байгаад золтой л үхчихээгүй байна. Тэрээр Ниагра хүрхрээнээс торхонд суун доош үсэрчээ.

Ийм төрлийн үзүүлбэр үзүүлсэн зарим хүн тэр дороо нас барсан удаатай. Гол нь унахдаа сайн бэхэлгээтэй байх ёстой гэнэ. Харин Бобби төмөр саван дотор суугаад үсрэхээр шийдсэн нь золоор амжилттай болсон юм.

Тэр цагаас хойш хэдэн жилийн дараа тэрээр Шинэ Зеланд улсад илтгэл тавихаар уригдаад алхаж яваад жүржийн хальсан дээр хальтирч унасан гэнэ. Ийнхүү гэмтэж тэр нь сүүлдээ хавдар болж, хөлөө тайруулахад хүрсэн байна. Хөлний мэс заслын дараа түний бие улам муудаж эцэст нь нас баржээ.

Жүржийн хальснаас болж амиа алдсан Бобби Лич

6 Аав хүү хоёр тэнгэрт нас эцэслэжээ

2007 онд болсон онгоцны ослоос Филлис (Phyllis Jean Ridings) гэгч эр аав Эльзи (Elzie Warren)-гийн хамтаар ямар ч бэртэлгүй амьд гарчээ. Тэр хоёр өөрсдийн гараар онгоц бүтээсэн бөгөөд нисэж байхад нь гал гарчээ.

Харин дөрвөн жилийн дараа тэдэнд өмнөхтэй яг ижил зүйл тохиолджээ. 2011 онд Техас мужид онгоцны шоунд оролцож, туршилтын онгоц жолоодож явтал гал гарч, ослын буулт хийж амжилгүйгээр агаарт онгоц нь дэлбэрч нас барсан гэнэ. 

Аав хүү хоёр тэнгэрт нас эцэслэжээ

7 Есдүгээр сарын 11-ний аймшигт ослоос амьд үлдсэн ч...

Хильда Иоланда Майоль (Hilda Yolanda Mayol) гэгч эмэгтэй Америк дахь Дэлхийн худалдааны төвийн доод давхрын уушийн газарт  ажилладаг байсан юм. Есдүгээр сарын 11-ний үйл явдлын өглөө тэрээр тус барилгын нэгдүгээр давхарт байсан бөгөөд золоор тус аймшигт үйл явдлаас амьд гарч чаджээ. Гэхдээ түүний амьд явах мөч тийм ч удаан үргэлжлээгүй юм. Ердөө хоёрхон сарын дараа 2001 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн “American Airlines”-ийн 587 дугаартай нислэгийн сүйрэлд өртжээ. Уг онгоцны ослоор 265 хүн нас барсан юм.

Хильда ердөө 26 настайдаа хорвоог орхижээ. Тухайн үед тэрээр ээж болон хүүхдүүдтэйгээ уулзахаар Доминикан улс руу нисэж байжээ. Хачирхалтай нь тус нислэгийн үеэр амиа алдсан хүмүүс дотор есдүгээр сарын 11-ний үйл явдлаас амьд үлдсэн хэд хэдэн хүн явж байсан гэдэг.

Есдүгээр сарын 11-ний аймшигт ослоос амьд үлдсэн ч...

8 Өөрийгөө хэрхэн үхэхийг мэдэж байсан Маркус Гарви

Хар арьстан, африк гаралтай Ямайкийн улстөрч Маркус Гарви (Marcus Garvey) шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцдэг нэгэн байсан юм. 1940 оны зургадугаар сарын 10-ны өдөр тэрээр өөрийн амьдралын талаар нэгэн зөгнөл уншжээ. Түүнийг ядуу, ганцаардмал, алдар нэргүй нэгэн болж үхнэ гэж тэнд бичсэн байв. Ийм зүйл сонссоны дараа Гарви хоёр ч удаа зүрхний шигдээс болж нас баржээ. Гарви үхлээ хуураагүй боловч, хэрхэн үхэхээ мэдэж байсан юм.

Өөрийгөө хэрхэн үхэхийг мэдэж байсан Маркус Гарви

9 Онгоцноосоо хоцорч, амьд үлдсэн ч машины ослоор амиа алдсан Йоханна Гантхалер

Италийн өндөр настан Йоханна (Johanna Ganthaler) 2009 онд Бразилд нөхөртэйгөө амрахаар шийджээ. Тэрээр Парисаас Бразил руу “Air France Flight” 447 нислэгийн билет захиалсан байсан ч амжиж сууж чадалгүй онгоцноосоо хоцорсон аж. Гэхдээ тус нислэг Атлантын далайд осолдож 228 зорчигч бүгд нас барсан гэнэ. 

Йоханна амьд үлдсэндээ бурханд талархаад нөхөртэйгөө Парисаас Итали руу буюу гэр рүүгээ машинаар буцахаар болсон байна. Гэхдээ тэднийг Австрид явж байтал сууж явсан машин нь ачааны машинтай мөргөлдөж, Йоханна эмнэлэгт нас барсан бол нөхөр нь хүнд бэртсэн ч амьд үлджээ.

Онгоцноосоо хоцорч, амьд үлдсэн ч машины ослоор амиа алдсан Йоханна Гантхалер

10 Жессика де Лима Рол

Бразилийн нэгэн шөнийн цэнгээний газар 2013 онд гал гарч 200 гаруй хүн нас баржээ. 21 настай Жессика (Jessica de Lima Rohl) тус газар үдэшлэг зохион байгуулсан гол хүн нь аж. Тэр үдэш түүний найз залуу үдэшлэгээ болиулж, гэртээ үлдэхийг түүнээс гуйсан аж. Гэхдээ тэр үдэшлэг зохион байгуулсан ч хайртай залуугийнхаа үгэнд орж гэртээ үлджээ.

Гэртээ хоцорсноор тэр өөрийнхөө амийг аварсан байх. Харин хэдхэн өдрийн дараа хосууд машинтай явж байгаад ачааны машин мөргөсөн гэнэ. Бүсгүй газар дээрээ нас барсан бол залуу нэг өдрийн дараа эмнэлэгт өөд болжээ.

Жессика де Лима Рол

11
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()