Интернэтийг шуугиулж буй 11 настай охин

Их Британийн иргэн Лео Бритон болон Лаурэн Кнокс нарын хүү таван наснаасаа эхлэн эгчийнхээ хувцсыг өмсөх дуртай болжээ. Тэд хүүгийнхээ энэ гаж сонирхлыг өөрчлөхийн тулд тоглоомон машин, баатруудын хүрэм авч өгч, эгчийнх нь даашинзуудыг нууж байсан ч төдийлөн амжилт олоогүй аж.

Интернэтийг шуугиулж буй 11 настай охин

Лео, Лаурэн нар хүүгээ бусдын адил элдэв зуршилгүй хүн болж өсөөсэй хэмээн хүсэж, сонирхлыг нь өөрчлөхийн тулд бүхнийг хийж үзжээ. Гэвч хүү нь эхэндээ зөвхөн эмэгтэйчүүдийн хувцас өмсөх сонирхолтой байсан бол сүүлдээ ижил хүйстнүүдийн "Royal Roulette Race" телевизийн шоуг нууцаар үздэг болсон аж.

Лаурэн маш их цочирдож хүүгээ уг нэвтрүүлгийг үзэхийг нь хатуу хорьсон боловч энэ нь тийм ч оновчтой арга биш байжээ. Хүү ээждээ уг шоунд гарч буй хүмүүс яг өөр шиг нь гэдгийг ойлгуулж, мөн яг тэдэн шиг харагдахыг хүсэж байгаагаа хэлсэн байна.

Түүнээс хойш Лаурэн хүүгийнхээ сонирхлыг хүлээн зөвшөөрч охидын хувцас, будаг шунх авч өгдөг болсон байна. Хүүгийнхээ нүүрэнд тодрох аз жаргалтай инээмсэглэлийг хараад Лаурэн зөв зүйл хийж байгаагаа ухаарч, хүүгээрээ бахархдаг болжээ.

"Violet Vicksen" гэх хуурамч нэрээр инстаграм хаяг нээсэн хүүгийн дагагчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд түүнийг хүмүүс өсөж буй од хэмээж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()