Японы дунд сургуульд мөрддөг итгэмээргүй дүрмүүд

Хүүхэд сургуульд сурснаар олон чадвар, дадал эзэмшдэг шүү дээ. Хэдийгээр зарим хүүхэд сургуульд сурах дургүй байдаг ч өглөө эрт босох, гэрийн даалгавар хийх, анхаарлаа төвлөрүүлэх зэргээр сургуульд байхдаа олж авсан мэдлэг, дадал зуршил нь бүхий л амьдралынх нь туршид хэрэг болдог нь үнэн билээ. Гэхдээ улс орон бүрийн хүүхдүүд өөр өөр орчинд суралцдаг. Сургууль бүхэн өөрийн гэсэн дүрэмтэй. Тухайлбал, Японы сургууль Америкийнхаас тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Одоо та бүхэнд Японы сургуульд хэрэгждэг итгэмээргүй дүрмүүдийн талаар танилцуулъя.

Японы дунд сургуульд мөрддөг итгэмээргүй дүрмүүд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Цаг барихгүй бол шийтгүүлдэг

Японы бүх сургуульд хамгийн эхний хичээл өглөөний 08.30 цагаас эхэлдэг. Хэрвээ хүүхдүүд таван минут л хоцорвол тэднийг шийтгэдэг. Хоцорсон хүүхдүүд долоо хоногийн турш бусдаасаа эрт ирж сургууль цэвэрлэх шаардлагатай болдог байна. 

Цаг барихгүй бол шийтгүүлдэг

2 Сурагчид өөрсдөө анги танхимаа цэвэрлэдэг

Японы сургуулиудад үйлчилгээний ямар ч ажилчин хэрэггүй. Сурагчид анги танхим, ариун цэврийн өрөө, коридороо өөрсдөө цэвэрлэж, угаадаг. Тэд хичээлийнхээ бус цагаар анги танхимынхаа тоосыг арчиж, шалаа шүүрдэж, угаадаг юм.

Сурагчид өөрсдөө анги танхимаа цэвэрлэдэг

3 Ангидаа өдрийн цайгаа уудаг

Хоолны газар руу орохын хооронд хүүхдүүд ангидаа ширээгээ засаад хоол идэхэд бэлэн болгодог. Дараа нь тогооч анги танхимаар явж хүүхдүүдэд хоолыг нь таваглаж өгдөг. Мөн яагандаа хоол огт үлдээж болохгүй. Таваг дээрх бүх зүйлийг идэж дуусах ёстой юм.

Ангидаа өдрийн цайгаа уудаг

4 Усанд сэлэлтийн хичээл маш чухал

Сургалтын хөтөлбөрт усанд сэлэлтийн хичээлийг заавал тусгаж өгсөн байдаг. Японы ихэнх сургууль усан сантай. Хэрвээ тус хичээлд тааруу дүн авбал зун нь зайлшгүй давтлага авах шаардлагатай болдог гэнэ.

Усанд сэлэлтийн хичээл маш чухал

5 Сурагчид гадаад төрхөө өөрчилж болохгүй

Уг дүрэм Японы бүх сургуульд хамаардаггүй ч ихэнх нь дагадаг байна. Сурагчид нүүрээ будаж, үснийхээ өнгийг өөрчилж, хөмсгөө ч янзалж болохгүй.

Сурагчид гадаад төрхөө өөрчилж болохгүй

6 Зарим сургууль бямба гаригт хичээллэдэг

1992 оныг хүртэл сурагчид долоо хоногт нэг л өдөр амардаг байжээ. Одоо ихэнх сургуулиуд таван өдөр хичээллээд хоёр өдөр амардаг ч  зарим сургууль одоо ч бямба гаригт хичээллэдэг ажээ.

Зарим сургууль бямба гаригт хичээллэдэг

7 Сурагчид үерхэж болохгүй

Дунд сургуулийн сурагчид хоорондоо үерхэж болохгүй гэсэн дүрэм мөрдөгддөг. Бусад сурагчдын анхаарлыг сарниулахгүй байлгахын тулд дээрх дүрмийг зохиожээ.

Сурагчид үерхэж болохгүй

8 Зуны амралт 5-6 долоо хоног л үргэлжилдэг

Японд сурагчдын зуны амралт бусад улс орныг бодвол харьцангуй богино байдаг. Мөн сурагчид зун хичээлээ давтаж, даалгавраа хийхийн зэрэгцээ олон нийтийн ажилд оролцдог.

Зуны амралт 5-6 долоо хоног л үргэлжилдэг

9 Ахмад настнаа хүндэлж бөхийдөг

Ахмад настай багш нартаа сурагчид онцгой хүндлэл үзүүлдэг юм. Хичээл эхлэхэд, тарахад сурагчид багшдаа заавал бөхийж ёсолдог.

Ахмад настнаа хүндэлж бөхийдөг

10 Охид, хөвгүүд үсээ хэрхэн засуулах тухай дүрэм бий

Охид үсээ олон янзын өнгөөр будах хориотойн дээр чёлкоо хөмсөгнөөс доош ургуулж болохгүй. Харин хөвгүүд үсээ хэт урт ургуулах хориотой. 

Охид, хөвгүүд үсээ хэрхэн засуулах тухай дүрэм бий

11 Сургууль дотор гар утас ашиглаж болохгүй

Сурагчид завсарлагаагаар сургуулийн хашаан дотор л утас ашиглаж болно. Сургууль дээр л биш бол хичээлээ тараад сургуулийн орчноос гараад утсаа ашиглах нь чөлөөтэй. 

Сургууль дотор гар утас ашиглаж болохгүй

12 Дүрэмт хувцсаа элдвээр өөрчилж, янзалж болохгүй

Сурагчид дүрэмт хувцсаа элдвээр өөрчилж, чимэглэж болохгүй. Илүү дутуу зүйл оруулахгүйгээр дүрэмт хувцсаа өмсөж хэвших хэрэгтэй байдаг. Мөн цэвэрхэн, нямбай арчилж сурах ёстой юм.

Дүрэмт хувцсаа элдвээр өөрчилж, янзалж болохгүй

13 Сурагчид бие дааж хичээл хийдэг

Олон цагаар хичээл орох болбол багш нар амралтын өрөөнд ордог. Тэр хооронд хүүхдүүд бие дааж хичээлээ хийдэг. Багш нар хэсэг хугацааны дараа ирж шалгадаг юм байна.

Сурагчид бие дааж хичээл хийдэг

14 Сурагчид дүрэмт хувцсан дээрээ давхарлаж хувцас өмсөж болохгүй

Хэрвээ цаг агаар сэрүүн, анги танхим хүйтэн байвал сурагчид дүрэмт хувцсан дээрээ өнгө алагласан хувцас өмсөж болохгүй. Харин тэдэнд ижил өнгийн дулаан дүрэмт хувцас сургуулиас нь өгдөг.

Сурагчид дүрэмт хувцсан дээрээ давхарлаж хувцас өмсөж болохгүй

15 Насанд хүрээгүй хүүхдүүд 22.00 цагаас хойш гадуур явж болохгүй

Дээрх дүрэм улс орон даяар хэрэгждэггүй. Зөвхөн Токио, Ёкохама гэх мэт том хотод насанд хүрээгүй сурагчид оройн 22.00 цагаас хойш гадуур явж болдоггүй.

Насанд хүрээгүй хүүхдүүд 22.00 цагаас хойш гадуур явж болохгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()