Хүнд хэрхэн цус сэлбэж байсан тухай итгэмээргүй түүхэн баримтууд

Таны хандивласан цус гурван хүний амь авардгийг мэдэх үү. Өнөө үед хүний амь аврах хамгийн том үйл бол цусаа бэлэглэх явдал юм. Гэхдээ одоогоос өмнөх цаг үед мэдээж ийм байгаагүй. XX зуунаас өмнө цус сэлбэлтийг маш болхи аргаар хийдэг байсны дээр хүний амь аврахад энэ нь чухал гэдгийг ч хүмүүс тэр бүр ойлгодоггүй байсан юм. Ингээд танд цус сэлбэлтийн талаарх итгэмээргүй баримтуудыг хүргэе.

Хүнд хэрхэн цус сэлбэж байсан тухай итгэмээргүй түүхэн баримтууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Анхны туршилтууд

XVII зуунд сэтгэцийн эмгэгийн үед л цус сэлбэх шаардлага гарна гэж үздэг байсан юм. Тиймээс 200 жилийн дараа л төрсний дараа их хэмжээний цус алдаж байсан эмэгтэйд анх удаа цус сэлбэжээ.  

Гэхдээ энэ нь хоёр зууны турш эмч нар цус сэлбэлтийн талаар ямар нэгэн судалгаа хийгээгүй гэсэн үг биш. 1657 онд Лондон хотод эмч Кристофер Врэн (Christopher Wren) шар айраг, улаан виног нохойны венийн судсанд тарьжээ. Гэтэл хөөрхий нохой согтож эхэлсэн тул энэ туршилтыг амжилттай болсон хэмээн үзсэн байна. Үүнээс хойш хожим найман жилийн дараа Английн эмч Ричард Лоувер (Richard Lower) анх удаа амьтнаас амьтанд цус сэлбэжээ.

Тэрээр нохойг үхлүүт болдтол нь цусыг нь юүлээд, түүний артерийн судас руу өөр нохойн цус сэлбэжээ. Ингээд өрөвдөлтэй хөөрхий амьтныг буцаан амьдруулсан аж. Ийнхүү Лоувер хүний цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаанд цус сэлбэх нь маш чухал гэдгийг олж илрүүлсэн байна. Үүний дараа Европ даяар цус сэлбэлтийн талаарх олон янзын судалгаа, туршилт хийгдэх болжээ.

Анхны туршилтууд

2 Цусаа өгвөл алтан зоосоор шагнана

1628 оныг хүртэл Ромд өөр хүний цусыг биедээ сэлбэх нь эрүүл мэндийн хувьд ч, оюун санааны хувьд ч эерэг нөлөөтэй хэмээн үздэг байжээ. Ромын эзэнт гүрний үед боолуудын тулаанд ялагдаж, нас барсан гладиаторын цусыг уувал тухайн дайчны эрч хүч, эр зоригийг өөртөө авна гэдэгт итгэдэг байв.  

Харин 1492 онд VIII Пап ламыг комд ороход 10 настай хөвгүүдийг цусаа өгвөл нэг ширхэг алтан зоосоор шагнана гэж амлаж байсан гэдэг. Мэдээж энэ явдал нь амжилтгүй болж цусаа өгсөн гурван хүү нас барж, Пап лам ч хорвоог орхисон гэдэг.

Цусаа өгвөл алтан зоосоор шагнана

3 1667 онд Францад хонины цус хүнд сэлбэж байв

1667 онд Францад 15 настай, цус ихээр алдсан хүүд доктор Жан Баптист Денис (Dr. Jean-Baptiste Denys) хонины цус сэлбэж эмчлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Хүү азаар амьд үлджээ. Денис ийнхүү дахин нэг хүнд туршилт хийхэд бас амжилттай болсон гэнэ. Харин гурав дахиа энэ аргаа туршиж үзтэл тэр хүн нас барсан аж. Үүнээсээ болж Денис хүний аминд хүрсэн хэргээр хорих ял эдэлжээ. Ийнхүү Францад цусыг хүнд зөвшөөрөлгүй сэлбэхийг хориглосон байна.

1667 онд Францад хонины цус хүнд сэлбэж байв

4 Сүнсэн бие

Хамгийн анхны амжилттай цус сэлбэлтийг хониноос хүн рүү шилжүүлсэн гэдэг. Гэхдээ зүгээр ч нэг хонийг сонгоогүй юм.

Олон төрлийн амьтны цусыг хүнд сэлбэж байсан олон тохиолдол бий. XVII зуунд хүнд цус сэлбэх нь тухайн цусны “эзнийх” нь сүнс адилхан хүний биед орно гэж үздэг байжээ. Тиймээс эмч нар цус авах, цус сэлбэх хүмүүсийн харьцааг олохыг зорьжээ. Заримдаа тухайн хүний дуртай, шүтэж явдаг амьтных нь цусыг сэлбэдэг байсан гэнэ. Ийнхүү тус амьтных нь сүнс хүн рүү ороод тайвшруулна гэж итгэдэг байв.

Нөгөөтэйгүүр ичимхий, зожиг хүнд илүү эр зоригтой аймшиггүй амьтны цус сэлбэснээр тухайн хүн илүү эрч хүчтэй нэгэн болно гэдэгт итгэдэг байжээ.

Сүнсэн бие

5 Мөнхийн залуу болгох рашаан

XVII зуунд Германы нэгэн эмч залуу хүний халуун цусыг өөртөө сэлбэх нь мөнхийн залуу байлгах рашаан юм гэж хэлжээ. Энэ үзэл баримтлал явсаар ЗХУ-ын эмч Александр Богданов (Alexander Bogdanov)-ыг 1924 онд өөрийн биед залуу хүний цус сэлбэхэд хүргэжээ.

Богданов цус сэлбэх замаар хүнийг залуужуулж болно гэсэн судалгаанд өөрийгөө зориулсан дэлхийн хамгийн анхны эмч юм. Өөртөө залуу хүний цус сэлбэх болгондоо өөрийгөө эрүүлжиж, эрч хүчээр сэлбэгдэж байна гэж тэрээр үргэлж хэлдэг байв. Харамсалтай нь мөнх амьдралтай болох хүсэлдээ автсан Богданов эцэстээ хумхаа, сүрьеэ өвчин тусаж нас баржээ.

Харин орчин үеийн судалгаагаар залуу хүний шинэхэн цус сэлбэснээр аливаа зүйлээс айх мэдрэмж багасаж, хурдан хугацаанд суралцах чадвартай болж, ой санамж сайжирдаг болохыг тогтоожээ. Тиймээс эрдэмтэд цус сэлбэснээр хүнийг залуужуулах боломжтой гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор болсон юм.

Мөнхийн залуу болгох рашаан

6 Үхсэн хүний цусыг сэлбэх боломжтойг олж нээжээ

Цусны бүлгийн талаар 1901 онд Австрийн эмч Карл Ландштейнер (Karl Landsteiner) олж нээхээс өмнө цус сэлбэлтийн улмаас  маш олон золгүй явдал тохиолдож байсан юм. Цусны бүлгийг нээн илрүүлсэн нь Дэлхийн I дайны үеэр олон мянган хүний амийг аварсан буянтай ажил  болсон юм.

Тулааны талбар дээр шархадсан дайчдад шууд цус сэлбэх шаардлага гарч байсан юм. Дайны дараа сэлбэх цусыг чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн нөөцлөх, хадгалах талаар эрдэмтэд судалжээ. Харин 1930 он гэхэд ЗХУ-ын эрдэмтэд Владимир Шамов, Сергей Юдин нар үхсэн хүний цусыг хэсэг хугацаанд хадгалаад ашиглаж боломжтой гэдгийг олж нээжээ.

1930 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Юдин анх удаа үхсэн хүний цусыг амьд хүнд сэлбэсэн нь амжилттай болсон юм. Ийнхүү Орос даяар цусыг хөргөгчинд хадгалах болжээ. Хожим өнөөгийн цус хадгалах зориулалтын хөргүүр бий болсон түүхтэй юм.

Үхсэн хүний цусыг сэлбэх боломжтойг олж нээжээ

7 Гэнэтийн хямрал

1938 он гэхэд Дэлхийн II дайн эхлэх нь тодорхой болсон үе. Тухайн үед Лионел Витби (Lionel Whitby) гэгч хүн Английн армийн цус сэлбэлтийн үйлчилгээний захирагчаар томилогджээ. Гурван жилийн дараа АНУ Европ, Африк руу цус тээвэрлэх боломжгүй болсон учир АНУ-ын холбоотнуудад цусны нөөц дутагдаж эхэлсэн гэнэ. Лионел Витби шархадсан дайчдад нөөцөнд байгаа цусыг хуваарилах хэцүүхэн даалгавар авчээ.

Байлдааны талбарт Английн шархадсан цэргүүдэд шинэхэн цус сэлбэн амьдруулж байхад харин америк цэргүүд олноороо нас барж байжээ. Энэхүү явдалд уурссан Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт (Franklin Roosevelt) Английн Ерөнхий сайд Уинстон Черчиль (Winston Churchill)-д шаардлага хүргүүлснээр Английн цэргүүдэд хуваарилсан цусыг америк цэргүүдэд ч мөн сэлбэж эхэлсэн байна. Энэ явдал 1945 он хүртэл үргэлжилсэн юм.

Гэнэтийн хямрал

8 Донорын цус ДОХ-ын вирус тээсэн эсэхийг дотор илрүүлж чаддаггүй

1984 онд ХДХВ буюу ДОХ нь цусаар дамжиж, халдварладаг гэдгийг олж илрүүлжээ. Энэ нь хамгийн анхны ДОХ-ын тохиолдлыг илрүүлснээс хойш гурван жилийн дараах явдал юм. Жилийн дараа Америкийн цус хадгалах төвүүд энэ төрлийн вирусийг таньж, илрүүлдэг төхөөрөмж суурилуулах болжээ. Гэхдээ тус төхөөрөмж нь тийм ч үр дүнтэй биш байлаа.

1993 он гэхэд Америкт ДОХ туссан хүний тоо 1098-д хүрсэн байв.  Энэ нь олон нийтийн дунд энэ төрлийн халдварт өвчин томоохон цочроо үүсгэсэн юм. Тэр ч бүү хэл ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн тэн хагас нь ижил хүйстнүүд байсан гэдэг.

Өнөөдөр ДОХ-ын шинжилгээг өндөр түвшинд авдаг болсон. Гэсэн ч ДОХ-ын вирус хүний биед орсноос хойш 3-12 долоо хоногийн дараа л илэрдэг. Тиймд ДОХ-ын вирус тээгч энэ үедээ цусаа өгвөл хамгийн нарийн технологи ч долоо хоногийн дотор илрүүлж чаддаггүй юм байна. Америкийн “CDC” эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жилд цусаа өгсөн 16 сая хүний 11 нь ДОХ-той байдаг гэжээ. Үүгээр тогтохгүй, эрүүл мэндийн байгууллагууд, цус, цусан бүтээгдэхүүн хангамжийн төвүүдэд ДОХ-ын вирустэй цус жилдээ 20 илэрдэг байна. Энэ байдлаараа жилд ДОХ тусах хүний тоо улам нэмэгдэх аюултай юм.

Донорын цус ДОХ-ын вирус тээсэн эсэхийг дотор илрүүлж чаддаггүй

9 Сүсэг бишрэл

Америкийн ая зохиогч, дуучин Селена Квинтанилла Перез (Selena Quintanilla Perez) 1995 оны гуравдугаар сард Иоланда Салдивар (Yolanda Saldivar) гэгч сувилагчид буудуулсан аймшигт хэрэг гарчээ. Тэрээр маш их цус алдсан бөгөөд эмч нар бүсгүйд цус сэлбэхийг аав нь эсэргүүцсэнээс болж тэрээр харамсалтайгаар амиа алджээ. Дуучин бүсгүй маш их цус алдаж нас барсан гэдэг.

Селенагийн аав “Jehovah’s Witness” гэх сүсэг бишрэлтэй нэгэн байв. Харин ийм шүтлэгт хүнд цус сэлбэх нь нүгэлд тооцогддог юм. Ийм итгэл бишрэлийн үр дүнд маш олон хүн хорвоог орхиж байсан гэдэг.

Сүсэг бишрэл

10 ДОХ-той хүний тоо нэмэгдсээр

Өмнөд Африкийн Мпумаланга дүүргийн Делмас нэртэй газарт гэгээн цагаан өдрөөр хар тамхины наймаачид ажлаа чөлөөтэй явуулж байдаг. Хар тамхинаас хамааралтай хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг нь ч үүнтэй холбоотой юм.

Хууль бус наймаачид хүмүүсийг хуурч хархны хор, цэвэрлэгээний бодис хольж хийсэн, муу чанарын героин зардаг юм. Харин хар тамхи авах чадваргүй хүмүүс мансуурсан хүмүүсийн цусыг өөрт тарьж хамт мансуурах аргыг хэрэглэдэг ажээ.

Мансуурч, хордож үхэсэн хүмүүсийн тоо буурч байгаа ч, эсрэгээрээ ДОХ тусах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Судалгаагаар Өмнөд Африкийн иргэдийн 15 хувь нь хар тамхинаас хамааралтай бол хүүхдүүдийнх нь 50 хувьд нь мансууруулах бодис туршиж үзсэн байдаг аж.

ДОХ-той хүний тоо нэмэгдсээр

3
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()