Ус уух хувьтай хүмүүс...

Урт удаан насалж, бүх хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай амьдрахыг хүн бүр л хүсдэг шүү дээ. Харамсалтай нь таныг ч огтхон ч анзаарах сөхөөгүй байхад үхэл таны хажууд эргэлдэж байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Харин энэ удаа танд үхэж болох нөхцөл байдлаас амьд гарч чадсан хүмүүсийн сонирхолтой түүхийг танилцуулъя.

Ус уух хувьтай хүмүүс...

1 Үхлээс аварсан түлхүүр

"Шөнийн Сталкер" хэмээх хочтой, цуврал алуурчин энэ залуугийн жинхэнэ нэр нь Ричард Рамирес. Тэрээр аллагыг хамгийн дээд зэргээр хийдэг нэгэн бөгөөд 1980-аад оны дунд үед жилийн хугацаанд 13 хүний амийг хороосон байна.  Харин түүний ээлжит золиос зэрлэг алуурчны гараас зугтаж чадсан юм.

Нэгэн шөнө алуурчин эр Мария Эрнандез хэмээх бүсгүйг машины зогсоолоос гэр хүртэл нь дагасан байна. Ард нь хэн нэгэн дагаж явааг мэдсэн Мария эргэж хартал Рамирес түүн рүү буудсан гэнэ. Азаар бууны сум Мариягийн гартаа барьж байсан түлхүүрэнд ойсон байна. Хэдийгээр зөвхөн хуруугаа гэмтээсэн ч Мария үхсэн мэт жүжиглэж газарт унажээ. Рамирес бүсгүйн амийг хороосон гэдэгтээ итгэлтэй болж түүнийг хэсэг өшиглөж байгаад гэр рүү нь явжээ. Энэ үед Мария босож, гэр рүүгээ явсан ч Рамирес яг өөдөөс нь гарч ирж таарчээ. "Намайг бүү буудаач" гэж бүсгүйг хэлэхэд царай нь цонхийсон Рамирес түүнийг хий үзэгдэл байна гэж бодон ухаан жолоогүй арилж өгчээ. Ингээд бүсгүй цагдаад мэдүүлэг өгч, цуврал алуурчныг баривчилжээ.

Үхлээс аварсан түлхүүр

2 Гэр бүлээрээ далайд амиа алдах дөхжээ

1971 онд 10 настай Нейл Робертсон хүү аавдаа дэлхийг тойрон аялал хийх санал тавьсан байна. Аав нь түүний саналыг хүлээн авч, гэр бүлийнхээ фермийг заран 13 метрийн урттай “Люсетта” завиар дэлхийг тойрохоор шийджээ. Ийнхүү гэр бүлээрээ, зургуул Английн Фалмутаас Галапоггийн арал руу аяллаа эхлүүлсэн байна.

Эхлээд аялал амжилттай болж тэд 1.5 жилийг далайд өнгөрүүлж бараг л Төв Америкт дөхөж очжээ. Гэтэл нэг өдөр завь руу нь аварга махчин загаснууд довтолсноор завины суурь эвдэрч, ус нэвчиж эхэлсэн байна. Ийнхүү завь живж байгааг мэдсэн тул запас резинэн завин дээрээ суужээ. Гэсэн ч Робертсоны гэр бүлийнхэн ердөө 10 хоногийн хэрэглээний устай үлдсэн гэнэ. Тэд далайн тэг дунд байсан учир гар аргаар дэгээ хийж загас барьж амь зогоож байсан юм.

Мөн сувилагчаар ажилладаг байсан ээж нь нэгэн өвөрмөц аргыг олсон аж. Тэрээр борооны усыг тосож авч, бургуй тавих замаар өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ шингэнийг нөхөж байв. Бүдүүн гэдэс ус шингээдэг учир далайн аялагчид хордохгүйгээр усны хэрэгцээгээ хангаж байжээ. Үүний ачаар тэд 38 хоногийн турш далайд байж чадсан бөгөөд Японы загасчлалын завьтай явсан хүмүүс Робертсоны гэр бүлийг аварсан байна.

Гэр бүлээрээ далайд амиа алдах дөхжээ

3 Хөнгөн хийт онгоцноос үсэрсэн акробатчин

Акробатын авьяасыг өдөр бүр ашиглах нь юу л бол. Харин хоёр төрлийн зүйлд л хэрэгтэй. Нэг нь галзуу байрлалаар секс хийх бол, нөгөө нь акробатын үзүүлбэр хийхэд тустай. Гэхдээ шатаж буй хөнгөн хийт онгоцноос маш хурдан гарах чадвар энгийн хүнээс илүү акробатчинд байдаг аж. Үүнийг 1937 оны тавдугаар сарын 3-нд акробатчин Йозеф Шпа баталсан юм. Энэ өдөр тэрээр “Гинденбург” хөнгөн хийт онгоцонд бусад зорчигчийн хамт сууж явжээ. Гэнэтхэн онгоц унаж эхэлсэн байна. Зоригтой зорчигч онгоцны цонхыг хагалж гарсан ч онгоцны доод хэсгээс барьж зүүгдэж явахаас өөр аргагүй болжээ. Түүнд ердөө хоёр сонголт л байв. Нэгдүгээрт дэлбэрч үхэх, хоёрдугаарт 12 метрийн өндрөөс унах. Йозеф Шпа хоёр дахийг нь сонгожээ. 

Энэ тохиолдолд энгийн хүн бол унахдаа бүх ясаа гэмтээх байсан бол энэ эрийг түүний мэргэжлийн онцлог аварсан байна. Тэрээр “Би агаараас газардахдаа хөл дээрээ буугаад, агаарт дахин эргээд нүүрээрээ унасан” гэжээ. Шпа шагайгаа л гэмтээсэн гэнэ. 

Хөнгөн хийт онгоцноос үсэрсэн акробатчин

Ослын талаар бичлэгийг “Гинденбург” онгоцыг тосохоор ирсэн кино найруулагч нар бичиж авчээ. Энэхүү бичлэгийн харвал та аюулыг илүү бодитоор мэдрэх боломжтой.

4 Далайд төөрсөн хүмүүс хөхний сүүгээр хооллосны хүчинд амьд үлджээ

Доминикан улсад санхүүгийн хямрал нүүрлэсний улмаас иргэд нь Пуэрто-Рико руу шилжин суурьших болсон юм. Гэхдээ ийнхүү дүрвэн зугтахад маш их тэсвэр тэвчээр хэрэгтэйг иргэд яс махандаа тултал мэдэрчээ. Учир нь Пуэрто-Рико хүрч чадалгүй хүмүүс замдаа далайн усанд туугдан, төөрч байв. Доминиканы 16 иргэн хоёр сарын цалингаараа төлбөр төлж, Пуэрто Рико хүрэх завинд суусан боловч замд гарсан хойно нь завины луужин ажиллагаагүй болжээ. Тэд хаашаа явж байгаагаа ч мэдэхээ больж, зүг чигээ алдаж, дээр нь хоол хүнсний нөөц нь ч дуусчээ. Харин золоор энэ завин дээр авралын элч болсон Фаустина Мерседес хэмээх бүсгүй явж байжээ.

Хэсэг хугацааны дараа ундны ус нь ч дууссанаар хүмүүс ангаж үхэх аюулд орсон байна. Харин завин дээр сууж явсан  Фаустина бүсгүй нэг настай хөхүүл охинтой байсан бөгөөд Пуэрто-Рико явахдаа хүүхдээ гэртээ үлдээжээ. Хамт явсан эгч нь анх түүнд хөхний сүүг нь уух санал тавьсан аж. Удалгүй завин дээр явсан найман эрэгтэй, долоон эмэгтэй өдөр бүр ээлж ээлжээрээ Фаустинагийн хөхийг хөхөж, сүүгээр нь хооллож байсан гэнэ. Харин Фаустинагийн эгч  Елена амнаасаа дүүгээ хооллож байжээ. Завь чиглэлээ алдаж төөрснөөс хойш 12 хоногийн турш далай дээгүүр явсан ч азаар тэд зорьсон газраа хүрсэн байна.

Далайд төөрсөн хүмүүс хөхний сүүгээр хооллосны хүчинд амьд үлджээ

5 Аймшигт галаас амь мултарсан нь

Та өмнө нь галан юүлүүрийн талаар сонсож байсан уу? Энэ бол галан торнадо юм. 1949 оны наймдугаар сард Монтана ууланд ийм үзэгдэл болсон бөгөөд аврах багийнхан ойн түймэртэй андуурч шүхрээр бууж ирсэн байна.

Харин гал сөнөөгчид юу юугүй дүрэлзсэн улаан гал дунд орчихсон бөгөөд галан торнадо тэдний араас элдэж буй мэт нэхсэн гэнэ. Амьд гарах үгүйгээ мэдэхгүй байсан тэд уулын оргил өөд яаралтай мацсан байна.  Гэхдээ энэ нь буруу сонголт байсан юм.

Гал маш аюултай түвшинд ойртож эхлэхэд багийн ахлагч Вэг Жож айсуй галыг сөргүүлэн гал тавьсан байна. Ийнхүү гал асаасан шалтгаан нь галын тойрогт буй хүчилтөрөгч нь амьд гарах нөхцөлийг бүрдүүлэх байжээ. Гэхдээ энэ санаа багийнханд нь утгагүй санагдсан учир тэд уул өөд мацсаар байсан гэнэ. Энэхүү аймшигт түймрээс аврах албаны 16 хүнээс багийн ахлагч Вэг Жож тэргүүтэй гурван хүн л амьд гарч чадсан байна.

Аймшигт галаас амь мултарсан нь

Амьд үлдсэн гурван хүн бусад шигээ уулын орой руу мацалгүй хөндийгөөр тойрон гарч чадсан учир ийнхүү аврагджээ.

6 Бодит Робинзон Крузо

Даниел Дефогийн бичсэн Робинзон Крузогийн түүх маш сонирхолтой зохиол билээ. Харин энэ түүхийг бодит амьдралаас сэдэвлэсэн тухай та сонссон уу. Жинхэнэ Робинзоныг тэвчээргүй зангаас нь болоод нөхөд нь хашраахын тулд Чилийн Маса-Тьерра арал дээр үлдээсэн байна. Түүний нэрийг Селькирк гэдэг байсан юм. Бодит байдал дээр түүнд Пятница нэртэй найз байгаагүй аж. Тэрээр арал дээр дөрвөн жил, дөрвөн сарын турш ганцаараа амьдарчээ.

Өөрийгөө хооллож, хувцаслахын тулд тэрээр зэрлэг ямаа агнадаг байсан гэнэ. Чүдэнз, дарь нь дуусах үед Селькирк зэрлэг ямаа агнах аймшигтай гэмээр арга сэджээ. Нялх ишигнүүдийг ихэвчлэн барьж, хөлнийх нь шөрмөсийг тасалснаар хурдан гүйх чадваргүй болгож байсан аж. Ийм арга замаар тэрээр өөртөө ойрын нэг жилийнхээ хүнсний хэрэгцээг бэлдэж авчээ. 

Селькиркийг  ийнхүү арал дээр ганцаардаж, амьд үлдэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл гаргаж байх зуур түүний найзуудын сууж явсан завь осолдсон ажээ. Селькиркийг далайн эрэг дээр хаясан нь түүний амийг аварсан байна. Магадгүй тэд осолдоогүй байсан бол  Селькиркийг эргэж ирж авах байсан нь ойлгомжтой.

Бодит Робинзон Крузо

7 Автомашины радиотарын ус ууж амьд үлдсэн бүсгүй

23 настай Анжела Эрнандес (Angela Hernandez) долдугаар сарын эхээр автомашины осолд орж, долоо хоногийн турш Калифорнийн далайн эрэг дээр аврагчдыг хүлээж суусан аж. Жийп автомашинтай явж байгаад бүсгүй жолоогоо алдаж, замаас гарсан бөгөөд 60 метрийн өндөр хадан цохионоос унасан ч азаар амьд үлдсэн гэнэ. Гэхдээ Анжелагийн зовлон үүгээр дууссангүй, хэрхэн өлбөрч үхэхгүй байх вэ гэдэг хүндхэн 

Автомашины радиотарын ус ууж амьд үлдсэн бүсгүй

Бүсгүйг долдугаар сарын 6-наас хайж эхэлжээ. Анжела жийп  машинаа саяхан бэлгэнд авсан учир Монтери хотын далайн эргээр зугаалж үзэхээр шийдсэн юмсанж. Цагдаа нар автомашиныг хаднаас унасан байж болзошгүй гэж огт төсөөлөөгүй учир эрэн хайх ажиллагаа удаашрах гол шалтгаан болсон байна.

Ингээд долоо хоногийн дараа Анжелаг тун санаандгүй байдлаар буюу хэсэг аялагчид далайн эрэгт амрах гэж яваад олсон байна. Бүсгүйг олох үед тэрээр ихэд сульдаж ядарсан байсны дээр эвдэрсэн машиныхаа радиотараас ус ууж байсан гэнэ.

Монтери хотын цагдаа нар үүнийг тун азтай тохиолдол гэж үзэж байгаа аж. Тэрээр өндрөөс унаад амьд үлдээд зогсохгүй долоо хоногийн турш хоолгүй байж чадсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()