Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тэрбумтан бүсгүйчүүд

Хүмүүсийн ихэнх нь дэлхийн хамгийн баян эрхмүүдийн эхний тавд хэн хэн багтдагийг цээжээрээ мэддэг. Харин одоо танд үзэсгэлэнтэй тэрбумтнуудыг танилцуулъя. Эдгээр бүсгүй хурц ухаантайн нэгэн адил төгс үзэсгэлэнтэй ажээ. Америкийн нэгэн мэдээллийн сайт дараах бүсгүйчүүдийг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаасныг орчуулан хүргэж байна. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тэрбумтан бүсгүйчүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

20 Сара Блэйкли- 1 тэрбум

Сара Блэйкли (Sara Blakely) бол Америкийн бизнес эрхлэгч эмэгтэй юм. Тэрээр ретүз, хөхөвч, өмд үйлдвэрлэдэг “Spanx” компанийг үүсгэн байгуулсан ажээ. Нэг хэсэг тус брэндийн бүтээгдэхүүнийг авч өмсөж үзээгүй бүсгүй ховор байлаа.

Сара Блэйкли- 1 тэрбум

19 Серра Сабанчи- 1.1 тэрбум

Серра Сабанчи (Serra Sabanci) бол Оздермир Сабанчи (Ozdemir Sabanci)-гийн охин юм. Түүний аав Туркийн бизнесмэн бөгөөд улсдаа хамгийн томд орох аж үйлдвэр, санхүүгийн “Sabanci Holding” корпорацийн хоёр дахь өв залгамжлагч байсан юм. Гэхдээ аав нь бусдын гарт амиа алдсан гэнэ. Харин одоо Серра тус корпорацийн удирдах зөвлөлийн гишүүн болжээ.

Серра Сабанчи- 1.1 тэрбум

18 Александра Андерсэн- 1.2 тэрбум

Александра Андерсэн (Alexandra Andresen) болон түүний эгч Катрина (Katharina Andresen) нар дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын тоонд зүй ёсоор ордог. Тэдний аав Норвегийн томоохон компаниудын нэг “Ferd”-ийн эзэн юм. Алессандра морь унах хоббитой гэсэн.

Александра Андерсэн- 1.2 тэрбум

17 И Со Хюн- 1.3 тэрбум

И Со Хюн (Lee Seo-Hyun) бол БНСУ-ын “Samsung” корпорацийн ерөнхийлөгч И Кун Хи (Lee Kun-hee)-гийн хоёр дахь охин юм. Тэрээр тус корпорацийн “Samsung C&T” хувцас, загварын хэлтсийн захирлаар ажилладаг бөгөөд компаниа хувцас загварын салбарт тэлж өргөжүүлсэн гавьяатай нэгэн аж.

И Со Хюн- 1.3 тэрбум

16 Перенна Кей- 1.3 тэрбум

“Forbes” сэтгүүл 2014 онд Перенна Кей (Perenna Kei)-г хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэж байсан юм. Тухайн үед тэрээр дөнгөж 24 настай байв. Tүүний аав  үл хөдлөх хөрөнгийн “Logan” корпорацийн эзэн юм. Перенна Лондоны Эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор корпорацийн 85 хувийг эзэмшдэг аж.

Перенна Кей- 1.3 тэрбум

15 Линси Снайдер- 1.3 тэрбум

Америкийн алдарт “In-N-Out” түргэн хоолны сүлжээ компаний 50 хувийг Линси Снайдер (Lynsi Snyder) 30 настайдаа өвлөн авчээ. Харин 35 насандаа компанийнхаа үлдсэн хувийг авч, тэрбумтан болсон гэнэ. Тэр цагаас хойш сүлжээ ресторан нь гурав дахин томорч, олон сая үйлчлүүлэгчтэй болжээ.

Линси Снайдер- 1.3 тэрбум

14 Жейн Лоудер- 1.4 тэрбум

Гоо сайхны “Estee Lauder” брэнд, компанийн үүсгэн байгуулагч Эсте Лоудерын зээ охин Жейн Лоудер (Jane Lauder) дүү Айриний хамт компанийн үйл ажиллагааг хянадаг. Мөн “Clinique” хэмээх охин компани үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажилладаг гэнэ.

Жейн Лоудер- 1.4 тэрбум

13 Айрин Лоудер- 1.85 тэрбум

Эгчийнхээ хамтаар “Estee Lauder” гоо сайхны брэнд, компанийг өв залгамжилж авсан Айрин Лоудэр (Aerin Lauder) өдгөө 46 настай. Түүний эгч ч мөн энэ жагсаалтанд багтсан юм. Тэрээр тус брэндийг үүсгэн байгуулагч эмээгээ нас барсны дараа 1992 оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд 2004-2016 онд захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллажээ. Харин 2012 онд өөрийн гэсэн “AERIN” брэндээ байгуулжээ. Энэ нь үнэт эдлэл, үнэртэй ус, гэрийн чимэглэл зардаг компани юм.

Айрин Лоудер- 1.85 тэрбум

12 Ивонне Бауир- 2.4 тэрбум

Германы бизнес эрхлэгч Ивонне Бауир (Yvonne Bauer) өдгөө 41 настай. Тэрээр  “Bauer” хэвлэлийн групп компанийн 85 хувийг эзэмшдэг гэнэ. Тус группийг түүний элэнц өвөө 1875 онд үүсгэн байгуулжээ. Ингэснээр Ивонне 600 сэтгүүл, 400 гаруй контент, радио, телевизийн 50 сувгийг эзэмшдэг болжээ.

Ивонне Бауир- 2.4 тэрбум

11 Татьяна Казираги- 2.4 тэрбум

Татьяна (Tatiana) 2013 онд Монако улсын хааны гэр бүлийн гишүүн Андрей Казираги (Andrea Casiraghi)- тай хуримаа хийсэн юм. Гэхдээ тэрээр зүгээр ч нэг хааны удмын хүн биш ээ. Татьянагийн өвөө “Bavaria” шар айрагны брэндийг  үүсгэн байгуулагч ажээ. Гэхдээ тэрээр шар айрагны компани өвлөж авснаас гадна өөрийн гэсэн хувцасны брэнд бий болгож, олсон ашгаасаа гар урлалын чиглэлийн уран бүтээлчдэд хандивладаг гэнэ.

Татьяна Казираги- 2.4 тэрбум

10 Мэри Беснер Бьювалот- 2.5 тэрбум

Мэри Беснер Бьювалот (Marie Besnier Beauvalot) 2000 онд Францын “Lactalis” сүү, сүүн бүтээгдэхүүний компанийн цор ганц өв залгамжлагчаар тодорсон юм. Түүний аав тус компанийг 1933 онд үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө энэ нь Европын сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэр болжээ. Гэхдээ Мэри одоогоор тус компанийн 27 хувийг л эзэмшдэг юм.

Мэри Беснер Бьювалот- 2.5 тэрбум

9 Ана Лучия дэ Матто Барретто Виллела- 3.6 тэрбум

Ана Лучия дэ Матто Барретто Виллела (Ana Lucia de Mattos Barretto Villela) бол Бразилийн хамгийн эртний болоод хамгийн том банкийг үүсгэн байгуулсан гэр бүлийн гишүүн юм. Түүний ах 1994 онд хүүхдийн боловсрол, аюулгүй байдлын асуудал хариуцдаг “Alana Institute” нэртэй ашгийн бус байгууллага байгуулсан бөгөөд өдгөө Ана тус байгууллагын ерөнхийлөгчөөр ажилладаг.

Ана Лучия дэ Матто Барретто Виллела- 3.6 тэрбум

8 Тамара Экклистоун- 3.6 тэрбум

Тамара Экклистоун (Tamara Ecclestone)-ы аав бол Их Британийн бизнесийн магнат, хэвлэл мэдээллийн “Formula One Group” группийн захирал Берни Экклистоун (Bernie Ecclestone) юм. Тансаг амьдралтай Тамара загвар өмсөгч, телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан гэнэ. Харин 2006 оноос хойш “Formula One Group” группэд ажиллах болсон байна.

Тамара Экклистоун- 3.6 тэрбум

7 Холли Брэнсон- 3.8 тэрбум

Холли Брэнсон (Holly Branson) бол алдартай бизнес эрхлэгч Ричард Брэнсон (Richard Branson)-ы охин юм. Түүний хөрөнгө 3.8 тэрбум ам.долларт хүрдэг. Тэрээр анагаах ухааны чиглэлийн сургууль төгссөн бөгөөд “Chelsea and Westminster Hospital” эмнэлгийн мэдрэлийн тасагт ажиллаж байжээ. Харин одоо аавынхаа үүсгэн байгуулсан “Virgin” группийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг юм.

Холли Брэнсон- 3.8 тэрбум

6 Дилан Лорен- 4.2 тэрбум

“Ralph Lauren” брэндийн үүсгэн байгуулагч, алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорен (Ralph Lauren) үзэсгэлэнтэй охинтой юм. Түүнийг Дилан (Dylan Lauren) гэдэг бөгөөд чихэр, амттан үйлдвэрлэдэг томоохон компани ажиллуулдаг гэнэ. Түүний “Dylan's Candy Bar” компанийн Нью-Йорк дахь үйлдвэр нь дэлхийд томд  тооцогддог ажээ.

Дилан Лорен- 4.2 тэрбум

5 Атина Онассис- 5 тэрбум

Нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог байсан Грекийн худалдааны магнат Аристотель Онассис (Aristotle Onassis)-ын ач охин бол Атина Онассис (Athina Onassis) юм. Түүний эцэг эх, ах дүүс нь бүгд харамсалтайгаар нас барсан бөгөөд хамгийн сүүлд хүүхэд нь дөнгөж төрөөд амьсгал хураажээ. Үүний дараахан тэр нөхрөөсөө салсан байна. Одоо Атина мэргэжлийн морь сургагч болсон гэнэ. Хэдий ямар нэгэн бизнес эрхэлдэггүй ч Грекийн ойролцоох Скорпио арлыг худалдан авч байсан юм.

Атина Онассис- 5 тэрбум

4 Шарлотт Казираги- 5.7 тэрбум

Монако улсын гүнжийн хоёр дахь охин Шарлотт Казираги (Charlotte Casiraghi) өдгөө 30 настай. Тэрээр Монакогийн хаан ширээнд залрах хүмүүсийн 11 дүгээрт жагсдаг гэнэ. Шарлотт одоо сэтгүүлч, зохиолч мэргэжлээрээ ажилладаг гэнэ.

Шарлотт Казираги- 5.7 тэрбум

3 Маргарита Луи-Дрейфус- 8.1 тэрбум

“Louis Dreyfus" группийн томоохон захирал Маргарита Луи- Дрейфүс (Margarita Louis-Dreyfus) орос-швед гаралтай тэрбумтан юм. Тэрээр асрамжийн газарт өссөн бөгөөд худалдааны сургуулийг борлуулагчийн мэргэжлээр төгсчээ. Харин 1988 онд Швейцарийн Цюрих хотоос Лондон руу нисэж байхдаа Роберт Дрейфүс (Robert Louis-Dreyfus)-тэй танилцсан байна. Тэд хожим 1992 онд гэрлэж гурван хүүхдийн эцэг эх болжээ.

Маргарита Луи-Дрейфус- 8.1 тэрбум

2 Аманда Хэрст- 8.7 тэрбум

Дөнгөж 32 настай Аманда Хэрст (Amanda Hearst)-ийн хөрөнгө аль хэдийнэ 8.7 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрээр Америкийн “Hearst” хэвлэлийн корпорацийн өв залгамжлагч юм. Мөн Аманда “Friends of Finn” нэртэй хүмүүнлэгийн байгууллагын үүсгэн байгуулагч аж. Үүгээр зогсохгүй “Marie Claire” сэтгүүлтэй хамтран ажилладаг гэнэ.

Аманда Хэрст- 8.7 тэрбум

1 Лoурин Поувелл Жобс- 14 тэрбум

“Apple” компанийн үүсгэн байгуулагч агсан Стив Жобс (Steve Jobs)-ын эхнэр тэрээр “Emerson Collective” ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч юм. Түүний компани боловсрол, хүрээлэн буй орчин, нийгмийн шударга ёс, хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх өмгөөллийн бодлого хэрэгжүүлдэг юм. Мөн Лаурин амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд их, дээд сургуульд ороход нь санхүүгийн туслалцаа үзүүлдэг “Board of College Track” нэртэй компани үүсгэн байгуулжээ.

Лoурин Поувелл Жобс- 14 тэрбум

32
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()