Дуучин Дэми Ловато амиа алдах шахжээ

2018-07-25, 11:04
3,636

Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Дэми Ловато (Demi Lovato) өнгөрөгч мягмар гаригт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Өдгөө дөнгөж 26 настай дуучин бүсгүйд юуны учир ийм хорт зуршилд автах болов. Түүнд чухам  юу тохиолдсон юм бол? Дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

Дуучин Дэми Ловато амиа алдах шахжээ

Деми Ловато өөрийн хорт зуршлынхаа талаар олон нийт болон фэнүүддээ нээлттэй ярьдаг байсан юм. Тэрээр 17 настайдаа анх удаа кокайн хэрэглэж үзсэн гэдэг. Харин түүнээс жилийн дараа хар тамхи, архинд донтож бие нь муудаж байсан аж. Тухайн үед хэт их турж, бугуйгаа зүсэх зэргээр өөрийгөө шийтгэж байсан бөгөөд эмчилгээнд явснаар зургаан жилийн турш кокайнаас хол байж чадсан юм.

Дуучин бүсгүй маань өөрөө өөртэйгөө олон жилийн турш тэмцэж буй тухайгаа уран бүтээлдээ ч тусгадаг билээ. Гэтэл өнгөрөгч ням гаригт Дэми Калифорнид хийсэн тоглолтынхоо үеэр дууны үгээ хэд хэдэн удаа мартаж байсан гэнэ.

Дэми Лос-Анжелес хот дахь гэртээ даваа гаригийн орой үдэшлэг зохиож, найзуудаа урьсан бөгөөд энэ үеэр тэр архи их ууж, мансууруулах бодис хэрэглэж байсан гэнэ. Ямар нэгэн асуудал гарахаас сэргийлж найзууд нь хар тамхины үйлчлэлийг бууруулах наркан гэх хүчтэй эм авч явсан гэнэ. Ийнхүү Дэми мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, бие нь муудах үед найзууд нь  түүнд наркан тарьж, түргэн тусламж дууджээ.

Наркан ч нөлөөгөө өгч, хэсэг хугацаанд эмчилгээ хийсний дараа Дэмигийн бие сайжирч, ухаан орсон гэж түүний авга эгч мэдээлсэн байна. Энэ долоо хоногт Атлантик хотод  болох түүний тоглолтыг цуцалжээ.

Олны танил алдартнууд Дэмид санаа зовж, түүнийг хурдан тэнхрэхийг хүссэн сэтгэгдэл олноор нь үлдээжээ.

Шүүх, цагдаагийн байгууллагынхан Дэмиг геройн хэрэглэсэн хэмээн мэдээлсэн юм. Гэхдээ дуучны найз нөхөд нь түүнийг чухам юу хэрэглэснийг тодорхой хэлэхийг хүсээгүй гэнэ. Мөн Дэми ухаан орсон ч эмч болон цагдаа нарт ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснээ хэлэхээс татгалзжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()