Бодит амьдрал дээрх хамгийн алдартай цуврал алуурчид

Кино найруулагчид гаж донтон, цуврал алуурчдын тухай кино бүтээх ихээхэн дуртай байдаг билээ. Кинон дээр сөрөг гол дүрийн баатрын зэрлэг балмад байдлыг тод харуулдаг бөгөөд үзэгчид ч айдаст автан автан үзэх сонирхолтой байдаг. Тэгвэл цуврал алуурчдын дүрийг ямар жүжигчин бүтээсэн, бодит амьдрал дээр ийм хэрэг гарч байсан эсэх талаар сонирхоцгооё.

Бодит амьдрал дээрх хамгийн алдартай цуврал алуурчид
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Петер Кюртен (Peter Kürten), "М"

XX зууны эхэн үеэр Дюссельдорфын цуврал алуурчны түүх Германыг донсолгож байсан юм. Петер архичин гэр бүлд өссөн бөгөөд насанд хүрмэгцээ аавынхаа зэрлэг балмад үйлдлийг дуурайж, хэрцгий явдлаараа түүнээс ч давж гарсан байна.

Петер Кюртен (Peter Kürten), "М"

Түүний эцэг нь охидоо тамлаж, зовоодог байсан учир Кюртен өсөж том болмогцоо эгч нараа хүчиндэж, амьтдыг хайр найргүй алах болжээ. Эцгийнхээ гэрээс явсны дараа Петер хулгай хийж, жаахан охидын амийг хороох болсон байна. Кюртенийг хулгай хийсэн хэргээр хэд хэдэн удаа шоронд хорьсон боловч хүн амины хэрэгт холбоотой гэх баримт нотолгоо олж чадахгүй байсан аж.

Тэрээр өөрийн хийсэн аллагуудын талаар хожим эхнэртээ дэлгэрэнгүй ярьсан бөгөөд эхнэр нь тэр даруй цагдаагийн байгууллагад ханджээ. Кюртенийг албан ёсоор есөн хүний амь хороосон гэж тогтоосон боловч тэрээр 69 хүн цааш харуулсан гэж мэдүүлэг өгсөн байна. 1931 оны долдугаар сарын 2-нд түүнийг цаазалжээ.

Петер Лорре болон Петер Кюртен

Энэхүү цуврал алуурчны түүхээс сэдэвлэж 1931 онд “М” хэмээх киног бүтээсэн бөгөөд Фриц Ланг найруулж, Кюртений дүрд австри, америк гаралтай жүжигчин Петер Лорре (Peter Lorre) тоглосон аж.

2 Хенри Ли Лукас (Henry Lee Lucas), “Henry: Portrait of a Serial Killer”

Хенри хүүхэд насаа маш хүнд хэцүү нөхцөлд өнгөрүүлжээ. Түүний ээж биеэ үнэлэгч, аав нь нэг хөлгүй хүн байсан гэнэ. Ээж нь түүнийг болон аавыг нь байнга зодож дээрэлхдэг байсны дээр үйлчлүүлэгчдээ гэртээ авчран нөхөр, хүүхдийнхээ нүдэн дээр "ажил"-аа хийдэг байжээ.

Харин Хенригийн эцэг өөрийн хайрыг тун хачирхалтай байдлаар илэрхийлж,  хүүдээ согтууруулах ундаа хийж өгдөг байсан гэнэ. 10 насандаа Хенри архинд орж, төд удалгүй амьтад болоод эмэгтэй хүний амийг хороох болжээ. Тэр өөрийнхөө ээжийн амийг ч мөн егүүтгэсэн гэнэ.

Хенри Ли Лукас (Henry Lee Lucas), “Henry: Portrait of a Serial Killer”

Хенрийг баривчилж 40 жилийн хорих ял оноосон ч 1970 онд түүнийг хугацаанаас нь өмнө сулласан байна. Гэвч хоёр жилийн дараа тэрээр өөрийн хамтрагчийн хамт дахин хүн амины хэрэг хийж, тэр ч байтугай хүний мах идэж, сатанизм урсгал сонирхох болсон гэнэ.

Цуврал алуурчин эрийг дахин баривчилж, энэ удаа насан туршид нь хорих ял оноосноор тэрээр 2001 онд нас баржээ. Хенри 100 гаруй хүний амь насыг хороосон гэж мэдүүлсэн ч 11 хэргийг нь албан ёсоор баталсан аж.

Майкл Рукер болон Хенри Ли Лукас

“Henry: Portrait of a Serial Killer” кино 1990 онд дэлгэцээр гарсан байна. Энэ кинонд найруулагч Жон Макнотон алуурчны сэтгэл зүйн дотоод ертөнцийг харуулахыг зорьсон гэнэ. Киноны гол дүр нь цуврал алуурчин Хенри болон түүний хамтрагч ухаан муутай, хоригдол хоёр аж.  Хенри Лукасын дүрийг Майкл Рукер бүтээсэн бөгөөд уг кино нь ямар ч эерэг дүр байдаггүйгээрээ алдартай.

3 Жон Кристи (John Christie), “10 Rillington Place”

Жон Кристи өөрийн золиосыг хийгээр хордуулж, хүчиндээд дараа нь үхтэл нь зоддог байсан гэнэ. Энэ аргаар тэрээр найман эмэгтэйн амь насыг хороосон бөгөөд эдгээр бүсгүйчүүдийн тоонд түүний эхнэр багтаж байжээ. Жон Кристигээс болж гэм буруугүй хүн цаазын ял сонссон аж.

Байшингаа зарсных нь дараа Жон Кристиг баривчилжээ. Шинэ гэрийн эзэн гэртээ засвар хийж байгаад хананд нуусан цогцостой шүүгээг олсон юм байна. Ингээд Жон Кристиг 1953 онд цаазаар авч, харин түүний оронд цаазлуулсан Тимоти Эвансыг цагаатгажээ.

Ричард Аттенборо болон Жон Кристи

Жон Кристи (John Christie), “10 Rillington Place”

1971 онд гарсан “10 Rillington Place” киноны Жон Кристигийн дүрийг Ричард Аттенборо (Richard Attenborough) бүтээсэн байна. 

4 Чарльз Старквезер, Кэрил Фьюгейт, (Charles Raymond Starkweather, Caril Ann Fugate) “Badlands”

Залуу хосууд гэрээсээ зугтаж, Америк даяар аялахаар шийдсэн байна. Гэхдээ тэдний аялал эхнээсээ дардан байсангүй. Аялалд гарахын өмнө залуу эцэг эх болон дүү Кэрилийнхээ амийг хороожээ.

Чарльз Старквезер, Кэрил Фьюгейт, (Charles Raymond Starkweather, Caril Ann Fugate) “Badlands”

Ийнхүү Америк даяар аялахдаа хосууд нийт 11 хүний бодийг хөтөлсөн юм. Тэдний аллагын зорилго нь ихэвчлэн дээрэм, эсвэл зүгээр л зугаацаж ийм үйлдэл хийж байсан гэнэ. Хосуудыг 1959 онд баривчилж Чарльзыг цахилгаан сандал дээр суулган цаазалсан бол Фьюгейтэд насан туршид нь хорих ял оноосон байна.

Мартин Шин, Сисси Спейсек нар болон Чарльз Старквезер, Кэрил Фьюгейт нар

1976 онд Фьюгейтийг суллаж, тэрээр овгоо өөрчлөн нөхөрт гарч, бусдын адил эгэл жирийн амьдарч байгаад хорвоог орхисон гэнэ.

1973 оны дэлгэцнээ гарсан “Badlands” кинонд хосуудын дүрийг Мартин Шин (Martin Sheen) болон Сисси Спейсек (Sissy Spacek) нар бүтээжээ.  Уг кино нь Бонни, Клайдын түүхтэй нэлээд төстэй бүтээл болсон гэнэ.

5 Альберт де Сальво (De Salvo, Albert), “The Boston Strangler”

Де Сальво ядуу гэр бүлд өссөн бөгөөд түүний эцэг нь архичин байсан учир эхнэр, хүүхдээ зодох нь жирийн үзэгдэл байв. Сальво 10 насандаа анхны удаа бэлгийн харилцаанд орж, үүнээс хойш нутгийн ижил хүйстэн залуучуудад өөрийгөө худалддаг болсон гэнэ. Үүнээс гадна тэрээр дэлгүүрээс хулгай хийдэг байжээ.

Де Сальво өөрийн хохирогчдыг боож амийг нь хөнөөдөг байсан аж. Ойролцоогоор 15-30 хүн егүүтсэн гэх тоо баримт бий. Түүнийг хүчингийн хэргээр баривчилсан ч мөрдлөгийн үеэр сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд тэрээр 13 хүний амийг хороосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ингээд түүнд насан туршид нь хорих ял оноосон ч 1973 онд шоронд хутгалуулж амь насаа алдсан байна.

Тони Кертис болон Альберт де Сальво

Альберт де Сальво (De Salvo, Albert), “The Boston Strangler”

The Boston Strangler” кинонд Сальвогийн дүрийг Тони Кертис (Tony Curtis) бүтээжээ. 2006 онд киног дахин шинэчилж, энэ удаад Мауро Ланнини (Mauro Lannini) тоглосон боловч үзэгчдэд төдийлөн таалагдаагүй гэнэ.

6 Жеффри Дамер (Jeffrey Dahmer), “Dahmer”

Дамерыг найман настай байхад хөрш нь хүчиндсэн байна. Түүний эцэг эх байнга хэрэлдэж муудалцдаг байсан бөгөөд Дамерыг ахлах ангид орох үед салжээ.

Сургуульд байхдаа тэрээр үхсэн амьтан сонирхож, амьтдын биеийн хэсгүүдийг гэртээ формальдегидтэй шилэн саванд хадгалж, тэр ч байтугай гэрийнхээ ард амьтны оршуулгын газар хүртэл хийсэн байна.

Жереми Реннер болон Жеффри Дамер

Жеффри Дамер (Jeffrey Dahmer), “Dahmer”

13 настай байхдаа Дамер өөрийгөө ижил хүйстэн гэдгийг мэдэж, 1978-1991 оны хооронд 17 эрэгтэйг хүчиндэж, дараа нь амийг нь хороосон гэнэ. Хамгийн аймшигтай нь нас барагсдын махыг тэрээр иддэг байжээ. Түүнийг баривчилсны дараа насан туршид нь хорих ял оноосон боловч хоригдлуудын гарт амиа алджээ.

2002 оны Dahmer” кинонд цуврал алуурчны дүрийг Жереми Реннер (Jeremy Renner) бүтээсэн байна. Эл бүтээлд амьдрал түүнийг хэрхэн алуурчин болгосон түүх гарах болно.

7 Андрей Чикатило, “Citizen X”

12 нас хүртлээ Андрей Чикатило шөнө орондоо шээдэг байсан учир ээж нь түүнийг байнга зоддог байсан гэнэ. 1946 оны СССР-ын их өлсгөлөнгийн үеэр тэрээр хүнд идүүлнэ хэмээн бодож гадаа гарахаас ч айдаг хүү байжээ. 1932-1933 оны Украины өлсгөлөнгийн үеэр түүний ах Степаныг хүмүүс хулгайлж, идсэн гэж ээж аав нь хүүдээ ярьж өгсөн аж. 

Андрей Чикатило хожим хүнтэй гэрлэж, охинтой болсон ч бага насны охид, хөвгүүдийг оролдож сексийн таашаал авах гаж зуршилтай нэгэн болон хувирчээ. Түүнийг хүүхдийн гаж донтон, хүн идэштэн гэж үзжээ.

Жеффри Деманн болон Андрей Чикатило

Андрей Чикатило, “Citizen X”

Үйлдсэн хэрэг нь илэрч баривчлагдсаныхаа дараа тэр өөрийн эрүүл мэндэд маш их анхаарах болсон гэнэ. Түүнчлэн хийсэн хэргээ наминчилж, уучлалт гуйсан захидлыг олноор бичиж байжээ. 1994 оны хоёрдугаар сарын 14-нд Андрей Чикатилог дагз руу нь буудан цаазалжээ.

1995 онд дэлгэцийн бүтээл болсон “Citizen X” киноны гол дүрийг Жеффри Деманн (Jeffrey DeMunn) бүтээсэн гэнэ. Энэхүү кино “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн юм байна. 

8 Роберт Хансен (Robert Hansen), “The Frozen Ground”

Аляскад амьдарч байсан цуврал алуурчин Роберт Хансен 1971-1983 оны хооронд 17 эмэгтэйг хүчиндэж, амийг нь хороосон байна. Аймшигт алуурчны гараас зугтаж чадсан 17 настай биеэ үнэлэгч Синди Поулсон түүнийг баривчлахад тусалжээ. Тэрээр Синдиг хулгайлсныхаа дараа зодож тамлан, хүчирхийлж байсан гэнэ.

Алуурчны гараас дөнгөж мултармагцаа Синди цагдаагийн байгууллагад очсон ч биеэ үнэлэгчид хэн ч итгэхгүй байлаа. Азаар мөрдөгчдийн нэг нь энэ хэргийг хүлээн авч, мөрдлөг хийсний ачаар Хансены буруутай болохыг баталсан байна.

Роберт Хансен (Robert Hansen), “The Frozen Ground”

Робертод насан туршид нь хорих ял оноосон боловч тэрээр 2004 онд нас баржээ.

Жон Кьюсак,  Роберт Хансен

2013 онд  олны хүртээл болсон “The Frozen Ground” кинонд Робертын дүрийг Жон Кьюсак (John Cusack) бүтээсэн байна. Киноны найруулагчаар 50 Cent  ажиллаж, мөрдөгчийн дүрд Николас Кейж (Nicolas Cage) тогложээ.

9 Жон Гейси (John Gacy), “Gacy”

Жон Гейсигийн хохирогчид нь өсвөр насны хөвгүүд байжээ. Тэрээр автомашинаар зугаалж ганцаараа явж буй хөвгүүдийг дуудан машиндаа суулгаад хамтдаа үдшийг өнгөрүүлэх санал тавьдаг байсан гэнэ.

Жон Гейси (John Gacy), “Gacy”

Энэ аргаар Жон Гейси 33 хөвгүүнийг хүчиндэж, амийг нь хороожээ. Нас барагсдын цогцсыг тэрээр хаядаггүй, гэрийнхээ хонгилд хадгалдаг байсан гэнэ. Үүнээс гадна Жон Гейси баяр ёслолын үеэр алиалагчийн дүр бүтээдэг байжээ.

1978 онд тэрээр нэгэн хохирогчийг ухаангүй байдалтай үлдээж, цэцэрлэгт хаясан байна. Хүү эмнэлэгт хүргэгдэж, гэмт хэрэгтний талаар ярьжээ.

1978 онд Жон Гейсиг баривчилсан бөгөөд түүний гэрийн хонгилоос 29 цогцос олсон байна. Мөн дөрвөн хохирогчийн цогцсыг гол руу хаяснаа тэр хүлээжээ. 1994 онд Жон Гейсиг тарианы тусламжтайг цаазаар авсан юм.

Марк Холтон, Жон Гейси

2003 онд дэлгэцийн бүтээл болсон “Gacy” кинонд алуурчны дүрийг Марк Холтон (Mark Holton) бүтээсэн нь гадаад төрхөөрөө гэмт хэрэгтэнтэй тун адилхан байжээ. Хэдийгээр гунигтай түүх өгүүлсэн ч шүүмжлэгчдэд кино таалагдаагүй гэнэ.

10 Карл Панцрам (Carl Panzram), “Killer: A Journal of Murder”

Карл Панцрам хүн төрөлхтнийг үзэн яддаг байсан учир АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигтай, зэрлэг алуурчны тоонд багтдаг аж. Тэрээр Миннесотад герман гэр бүлд өссөн ч найман настайгаасаа архи ууж, "Библи" уншихаас татгалзах болсон гэнэ.

11 настайд нь ойр дотных нь болон үеийн хүүхдүүд нь түүнийг цаг ямагт доог дохуу хийн шоолж, тэнэг мулгуу хэмээн муулдаг байсан нь Карлын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, тэрээр алуурчин болжээ.  Карл Панцрам гадаадын орнуудаар явж хулгай хийж, шатааж болох бүхий л зүйлсийг шатаах болсон гэнэ. Нэгэн удаа тэрээр өөрөөсөө ах гудамжны хүүхдэд хүчиндүүлснээр эрэгтэй хүн болон хүүхэд хүчиндэх гаж сонирхолтой болсон аж.

Карл Панцрам (Carl Panzram), “Killer: A Journal of Murder”

1920 онд Карл Ерөнхийлөгч Уильям Тафтын гэрээс хулгай хийж, тоносон эд зүйлсээрээ завь худалдан авч, цуст аялалдаа гарсан юм.

Ийнхүү аялж байхдаа замдаа таарсан хүн болгоныг дээрэмдэж, хүчиндэж, эцэст нь амийг нь хороодог байжээ. Африкт хүрмэгцээ тэрээр нутгийн уугуул иргэдээр матар хооллосон байна.

Ингээд цагдаа нар түүнийг баривчилж, дүүжлүүлж цаазаар авах ял оноосон юм. 1930 онд ялаа эдлэхийн өмнө тэр “Хурдан хөдлөөч. Чиний оронд байсан бол би олон арван хүнийг дүүжлэх байсан” гэж хэлсэн нь олныг гайхашруулсан байна. 

Жеймс Вудс болон Карл Панцрам

1995 онд дэлгэсэнд гарсан “Killer: A Journal of Murder” киноны зохиолыг Карл Панцрам өөрөө бичсэн гэнэ. Шоронгийн захирагч түүнд энэхүү зохиолыг бич хэмээн тушаасан бөгөөд алуурчин эр өөрийгөө сайхан сэтгэлтэй нэгэн, харин муу хүмүүсийн хохирогч болж байгаа мэтээр бичсэн аж. Алуурчны дүрийг Жеймс Вудс (James Woods) бүтээжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()