Хятадууд дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээг бүтээжээ

Хятадын "Гуйзоу Лудияа" барилгын компани Гуйзоу мужийн Гуйян (Guiyang) хотын төв хэсэгт байрлах 121 метр Либиан бюлдинг (Liebian Building) цамхагт хиймэл хүрхрээ суурилуулж, саяхан ашиглалтад оруулжээ. Тус хүрхрээ нь цамхагийн 108 метрээс доош цутгадаг юм байна. 

Хятадууд дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээг бүтээжээ

Тус барилгын компанийн хэвлэлийн төлөөлөгч Чэн “Энэхүү хүрхрээний усны эх үүсвэрийг дахин боловсруулсан саарал ус болон борооны уснаас авдаг. Барилгын газар доор дөрвөн том усны нөөцийн сав, ус цэвэршүүлэх систем байдаг. Хүрхрээг ажиллуулахад нэг цагт 800 юанийн цахилгааны төлбөр гардаг. Иймээс зөвхөн тэмдэглэлт өдрүүдэд л нээхээр төлөвлөж байгаа” гэв. Ингэхдээ цахилгаан хэмнэхийн тулд өдөрт 10-20 минут л ажиллуулах гэнэ.

Хүмүүс энэхүү хиймэл хүрхрээг янз бүрээр хүлээж авсан байна. Зарим нь урьд хожид байгаагүй гайхалтай бүтээн байгуулалт хэмээн шагшран биширч байхад нэг хэсэг нь ус, цахилгаан, мөнгөний гарз хэмээн үзэж байна. 

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()