Италид очсон жуулчдын хамгийн их идэх дуртай хоолнууд

Итали үндэсний хоол гэхээр толгойд хамгийн түрүүнд пицца, паста л буудаг. Гэтэл үнэн хэрэгтээ хэрэв та тус орныг зорих юм бол үүнээс ч илүү олон төрлийн амтат хоол таныг хүлээж байх болно. Ингээд хоолны урлагт гарамгай италичуудын гудамжны болон үндсэн хоолтой танилцацгаая.

Италид очсон жуулчдын хамгийн их идэх дуртай хоолнууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Риболлита (Ribollita)

Риболлитаг эрт дээр үед ядуусын хоол гэж үздэг байсан. Зарц нар талх болон ногооны үлдэгдэл цуглуулж гэртээ өдрийн хоол хийдэг байжээ. Үнэн хэрэгтээ энэ хоол салахын аргагүй амттай. Өдгөө Тосканы хамгийн амттай хоолны төрөлд багтдаг.

Риболлита (Ribollita)

2 Ризи болон Бизи (Risi e bisi)

Ризи болон бизи буюу “Будаа болон вандуй” нэртэй хоол нь Италийн хамгийн амттай хоолны төрөлд багтдаггүй ч маш сайхан үнэртэй. Нэрнээс нь харахад гол найрлагад нь будаа, вандуй ордог болохыг мэдэж болно. Амталсан шөлөн дээр будаа болон вандуйгаа хийгээд чанахад л хангалттай.

Ризи болон Бизи (Risi e bisi)

3 Биголи (Bigoli)

Та шпагеттинаас илүү амттай гоймон байхгүй гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш ээ, Италийн Венето мужийн бэлгэ тэмдэг болсон биголиг амсаж үзвэл таны бодол шууд л өөрчлөгдөх болно. Энэ гоймон нарийхан шпагеттиг бодвол бүдүүн, дотроо хөндий байдаг. Гурвалжин будаа болон галууны өндгөөр энэхүү гоймонг гар агаар хийдэг юм байна. Ихэнхдээ хуурай улаан дарсны сүмс, хүнсний ногоо, зэрлэг галууны махтай хольж иддэг.

Биголи (Bigoli)

4 Тортеллини буюу банштай шөл (Tortellini)

Италийн хойд хэсгийн оршин суугчдын хувьд “Тортеллинитэй шөл”-ийг баяр ёслолын зоог болгон барьдаг. Энгийн үед иддэг баншийг бодвол  тахианы шөлөн дээр чанаж, дээрээс нь пармезан бяслаг бага зэрэг цацсан байдгаараа ялгаатай.

Тортеллини буюу банштай шөл (Tortellini)

5 Канедерли (Canederli)

Тосканы риболлитагийн адилаар үүнийг талхаар хийдэг байна. Энэ удаа талхаа өндөг, сүүтэй хольж хутгаад бөөрөнхийлнө. Амт нэмэхийн тулд утсан гахайн мах, бяслаг, сүмстэй холиод дараа нь тахианы мах, үхрийн махны шөлөнд чанадаг.  Бэлэн болсон канедерлигээ шөлтэй нь эсвэл хуурайгаар нь цөцгийн тостой хольж иднэ.

Канедерли (Canederli)

6 Оссобуко (Osso buco alla Milanese)

Италид очсон үед тань "Амсахыг хүсэж байгаа нэг махан хоол сонго" гэвэл та оссобуког сонгоорой. Тугалны шилбэний махыг цагаан дарс, хүнсний ногоотой жигнэж, сармисны сүмстэй хамт өгдөг.  

Оссобуко (Osso buco alla Milanese)

7 Каччукко (Cacciucco)

Далайн гаралтай бүтээгдэхүүн идэх дургүй юм биш биз? Тэгвэл та каччуког амсаад энэ бодлоо бүр мөсөн орхих болов уу? Амтат далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн каччуко Ливорноос гаралтай. Загасчид зарагдаагүй үлдсэн загасаараа хоол хийсээр энэхүү амтат хоолны жор үүссэн байна. Хясаа, наймаалж, загасны махыг улаан лоольтой хольж халуун ногоотой, төрөл бүрийн ногоо, сармисаар амталсан шөлөнд болгоод шаржигнасан талхтай иддэг. Энэ нь маш амттай учир Сан-Францискогийн цагаачид өөрсдөдөө зориулж “чоппино” хэмээх хоолыг зохиож, Номхон далайгаас барьсан далайн гаралтай бүтээгдэхүүнээр каччуко маягийн хоол хийх болжээ.

Каччукко (Cacciucco)

8 Фокачча ди Рекко (Focaccia di recco)

Италийн Лигурию руу очих нэг шалтгаан бол Фокачча ди Рекко нэртэй хоол юм. Маш амттай хэрнээ, бас энгийн. Өөрөөр хэлбэл, энэ нь бяслагтай жигнэсэн талх аж.

Фокачча ди Рекко (Focaccia di recco)

9 Боттарга (Bottarga)

Боттаргаг хоол гэж хэлэхэд хэцүү бөгөөд ерөнхийдөө хоолны орц, зууш гэж хэлж болно. Энэ бол хөх цэнхэр туна эсвэл далайн хадран загасны хатаасан түрс юм. Маш сайхан амттай учир Италийн өмнөд зүгийнхэн хоолондоо хачир байдлаар хэрэглэдэг.

Боттарга (Bottarga)

10 Торроне (Torrone)

Торронегийн үүсэл гарал төдийлөн тодорхойгүй байгаа. Зарим нь Италийн Ломбардийд, бас нэг хэсэг нь Сицилид үүссэн гэж үздэг байна. Энэхүү хоолыг зөгийн бал, өндөгний шар, шарсан самар, цитрусын төрлийн жимсний хальсаар хийдэг бөгөөд хоолыг амссан даруйд таны амтлах мэдрэмж гайхалтай сэргэх болно.

Торроне (Torrone)

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()