Австрали залуу дэлхий дээрх уурхайчдын үнэн дүр төрхийг илчилжээ

Австралийн гэрэл зурагчин Хю Браун (Hugh Brown) дэлхийн өнцөг булан бүрт уурхайн гүнд, олборлолт хийдэг ажилчдын бодит байдлыг харуулсан гэрэл зургууд авчээ. Тэрээр Энэтхэг, Пакистан, Болив, Гана, Мали, Сенегал зэрэг улсаар явж дараах фото сурвалжлагыг хийсэн байна.

Австрали залуу дэлхий дээрх уурхайчдын үнэн дүр төрхийг илчилжээ

Дэлхий даяар бараг 30 сая хүн маш хүнд хэцүү, гамшгийн нөхцөлд ажил эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэд галт уулын тогоо, уурхайн гүнд ажиллаж нүүрс, алт, мөнгө, зэс олборлодог. Хюгийн гэрэл зургаас та эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй хүмүүс хэчнээн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг болохыг олж харна. Ингэж ажиллачихаад тэдний зарим нь өдөрт ердөө нэг долларын орлоготой байдаг ажээ. Гэхдээ ийм нөхцөлд маш бага цалинтай ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө хүнд ажил хийдэг гэж боддоггүйг Хю олж мэдээд ихэд гайхсан байна.

Хю Браун (Hugh Brown)

1 Энэтхэгийн уурхайчид

Нүүрсний уурхайд ажиллаж буй энэтхэг эмэгтэй. Тэрээр Жарканд мужид амьдардаг юм.

Энэтхэгийн уурхайчид

Энэтхэгийн баруун хэсэгт хууль бусаар нүүрс олборлож байгаа залуу. “Ихэнх хүн миний авсан зургуудыг хараад уйтгар, гуниг мэдэрдэг. Гэхдээ миний хувьд тийм биш. Тэд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж ядарч байгаа нь үнэн боловч хотод амьдардаг хүмүүстэй л ижил ажлаа хийж буй шүү дээ. Нөхцөл байдал нь л ондоо” гэж гэрэл зурагчин Хю хэллээ.

Энэтхэгт нүүрсний уурхайн гүнд ямар ч хамгаалалтын хувцасгүй алхах уурхайчид. Тэд толгой дээрээ бараг 40 кг нүүрс авч явдаг. 

Энэтхэгийн нүүрсний уурхайд ажилладаг эмэгтэй. Тэрээр уурхай өөд хөл нүцгэн явдаг буудаг. Хэрвээ хөл алдаж унахад үхэх аюултай. 

Уурхайчдын амралтын цаг болжээ. Эмэгтэйчүүдэд бага ч гэсэн амрах цаг гарлаа.

2 Индонезийн уурхайчид

Индонезийн Баруун Жава мужид байрлах Ижен галт уулын тогооноос хүхэр олборлож байгаа эр. Ажилчид өдөрт 70 кг хүхэр үүрч гурван км зам туулдаг байна. Тэд өдөрт хоёр удаа ийнхүү явдаг бөгөөд хоногийн ажлын хөлсөндөө 0.09 доллар л авдаг.

Индонезийн уурхайчид

Ижен галт уулаас хүхэр олборлогчдын цуваа. Хю тэднийг дэлхий дээрх хамгийн өрөвдөлтэй хүмүүс мэт харагдаж байна хэмээн онцолсон.

Индонезийн Ижен галт уулын тогоонд хүхэр олборлодог эр.

Хүхрийн уурхайд ажиллах үед ам хамраа сайн битүүлж, хүчиллэг агаараар амьсгалахгүй байх ёстой. Харин амны хаалт хийгээгүй тохиолдолд эрүүл мэндэд маш хортой. Гэхдээ энд ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндийн аюулгүй байдалдаа анхаарах боломжгүй юм.

Индонезийн хүхрийн уурхайчин хүчиллэг агаараар амьсгалж уушги нь өвдсөндөө тэсэлгүй хашгирч байна.

3 Пакистаны уурхайчид

Пакистаны Карокорамын хязгаарт хууль бусаар үнэт эдлэл олборлогч энэ залуу 5000 метр өндөр хад өөд авирч, чулуу түүдэг гэнэ.

Пакистаны уурхайчид

Каракорамын хойд хязгаарт жилд ердөө гурван сарын туршид л үнэт эдлэл олборлох боломжтой байдаг. Учир нь эргэн тойрны хад чулуу өвлийн хүйтэнд нурж амь насанд эрсдэл үүсгэх аюултай. 

Махны худалдаачин тэнд ажиллаж байгаа уурхайчдын хүнсэнд хэрэглэх ямаануудыг туун очиж байна.  

Зураг дээрх буу барьсан эр аль нэг террорист бүлэглэлийн гишүүн мэт харагдаж байна уу? Тэгвэл тэр Пакистаны Каракорамын хязгаарт үнэт чулууны уурхайд өрөмдлөг хийдэг энгийн нэг ажилчин юм. 

Пакистаны Каракорамын хязгаарт ажилладаг уурхайчидтай Хю дурсгалын хөргөө татуулжээ.  

Үнэт чулуу олборлогчдын амралтын цаг эхэлжээ. Энд ажилладаг хүмүүс гурван сарын турш эндээ амьдрах шаардлагатай болдог гэнэ.

4 Камеруны уурхайчид

Камерун улсад авсан зураг. Өмнө нь боксчин байсан энэ залуу одоо элс олборлогч болжээ. Тэрээр ийнхүү усанд шумбан гурван цагийн дотор 1.7 тонн элс олборлодог гэнэ. Тэд нэг хувингаар 15 кг элс хутган гаргаж ирдэг гэхээр биширмээр байгаа биз.

Камеруны уурхайчид

Нуураас элс олборлохоор шумбаж байгаа залуу. Ийм ширүүн бороотойд нууранд шумбах нь маш аюултай юм. Учир нь энэ нууранд хортой могой байдаг гэнэ.

Камеруны элсний уурхайчин.

Элсний уурхайчид нуур руу нүцгэн шумбах нь элбэг тохиолддог.

5 Буркина Фасогийн уурхайчид

Африкийн Буркина Фасо улсын уурхайд ажиллаж байгаа жирийн нэгэн залуу. Энэ залуу амьдралаа сайжруулахын төлөө янз бүрийн ажил хийж үзжээ. Харин цалин мөнгө ахиу авахын тулд ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэнэ.

Буркина Фасогийн уурхайчид

Энэ алтны уурхайд бараг 10.000 хүн ийм хүнд нөхцөлд амьдарч байна.

Дээрх зураг дээр уурхайд ажиллахаар явж байгаа эмэгтэйчүүд харагдаж байна.

Буркина Фасогийн алтны уурхайд нярай хүүхдээ хооллонгоо алт угааж байгаа эмэгтэй.

6 Конго улсын уурхайчид

Бүгд Найрамдах Конго улсын чулууны уурхайн ажилчид.

Конго улсын уурхайчид

7 Боливийн уурхайчид

Боливийн мөнгөний уурхайд ажиллаж байгаа эр. Уурхайчид өдөрт найман цаг ийнхүү газрын гүнд ажилладаг аж.

Боливийн уурхайчид

Боливи улсын Серро Рико хот газар зүйн байрлалын хувьд дэлхий дээрх хамгийн өндөрт оршдог буюу далайн түвшнээс 4800 метр өндөрт өргөгдсөн газар байдаг гэнэ.

Боливи дахь уурхайчдын оршуулгын газар.

Боливийн Серро Рико хотын ойролцоох уурхайд ажилладаг эр. Түүний нүд улайж, ам нь хатжээ.

Энд ажилладаг уурхайчид түрдэг тэрэг дээр олборлосон мөнгөө зөөж байна. Энд ажиллах нь маш эрсдэлтэй бөгөөд өдөр бүр шахам нэг ажилчин нас барж байдаг гэнэ.

8
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()