Ким Кардашианы шинэ дүр төрх

2018-07-30, 15:00
9,587

Америк бүсгүйчүүдийн шүтээн болсон Ким Кардашиан (Kim Kardashian) саяхны нэг өдөр романтик болзоонд явж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэр хэнтэй болзсон юм бол? Дүр төрх, имижээ багагүй өөрчилсөн түүнийг фэнүүд нь таньсан болов уу? Кардашианыг хэрхэн өөрчлөгдсөнийг доорх мэдээллээс үзнэ үү.

Ким Кардашианы шинэ дүр төрх
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Телевизийн шоуны од Ким Кардашиан өөрийн нөхөр Канье Уэст (Kanye West)-тэй романтик оройн зоог барихаар бямба гаригийн үдэш гадагш гарахдаа ийнхүү папарацийн дуранд өртжээ.

Ким сүүлийн үед бялдаржуулах төвөөс салахаа больсон бөгөөд эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийж буй гэнэ. Харин нөхөртэйгөө ийнхүү болзох үедээ тэр өөрийн шинэ дүр төрхөө харууллаа.

Ким нэлээд их жин хаясан бөгөөд үсээ богиносгон тайрчээ. Харин нөхөр Канье нь сүүлийн сар хатгаа тусаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болоод ч тэр юм уу, ядрангуй харагдсан. 

Канье эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа сэтгэл санаа нь хямарч амиа хорлох бодол төрсөн гэдгээ фэнүүдээсээ нуугаагүй юм. Гэхдээ одоо муухай бодлоосоо ангижирсан гэдэгт түүний эргэн тойрны хүмүүс итгэлтэй байгаа аж. Учир нь аль хэдийнэ гурван хүүхдийн эцэг түүнд гэр бүлээс нь илүү чухал зүйл гэж үгүй. Ямар ч сэтгэлийн дарамтанд орсон байлаа ч үр хүүхдээ хаяад хорвоог орхихгүй гэдгээ Канье хэлсэн юм.

Магадгүй үүнийгээ батлан эхнэртэйгээ оройн болзоонд гарсан биз ээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()