Одоо та хүүхдээ ингэж хүмүүжүүлбэл ирээдүйд ийм болно!

Хүүхдийн хүмүүжил ямар байх нь аав ээж нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаас шууд шалтгаалдаг гэдэг. Энэ бол яах аргагүй үнэн. Хүүхдэдээ үлгэр жишээ байхаас гадна түүнтэй хэрхэн зөв, боловсон харилцах нь түүний ирээдүйн амьдралд нөлөөлдөг ажээ. Тэгвэл гэр бүлийн сэтгэлзүйч Наталья Барабаш доорх зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Одоо та хүүхдээ ингэж хүмүүжүүлбэл ирээдүйд ийм болно!
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 “Миний усны үхэрхэн”

Эцэг эхчүүд хүүхдээ бие бялдар, гадаад төрхөөр нь ямар нэгэн амьтантай өхөөрдөж зүйрлүүлэхээсээ өмнө бодох хэрэгтэй. Хүүхдээ бие томтой болохоор нь “усны үхэрхэн минь” гэж дуудвал өөрийгөө насан туршдаа тэр амьтантай зүйрлүүлэх болно.

Бид өөрсдөө ч мэдэхгүй хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь унагааж байдаг. Хэрвээ эцэг эх тань таныг “Гахайн тоорой” гэж дуудвал таатай санагдахгүй л болов уу.

“Миний усны үхэрхэн”

2 “Чи чинь охин хүүхэд”

Хүүхдийг багаас нь хүйсээр ялгаварлах нь тийм ч зөв хэрэг биш. “Охин хүүхэд цэх суудаг юм” гэж хэлдэг ч цэх суухгүй байлаа гээд хүү болчихно гэдэг юу л бол. Тиймээс хүү, эсвэл охиндоо хүйсийн ялгаатай байдлыг харуулах зүйлсийг бүү хэлээрэй. Учир нь ийм үг сонссон хүүхэд багаасаа өөрөө өөрийгөө ойлгохоо больдог. “Ээж надад охин хүүхэд цэх суудаг гэсэн. Би тэгж сууж чаддаггүй. Тэгэхээр би эрэгтэй юм байх даа” гэх бодол хүүхдэд өөрийн эрхгүй төрдөг. Ийм үг сонсож өссөн хүүхэд нэг бол бусдад таалагдах гэж хичээнэ, эсвэл өөрийнхөөрөө зүтгэдэг нэгэн болно.

“Чи чинь охин хүүхэд”

3 “Хүү юм чинь алзахгүй ээ”

Ихэнх тохиолдолд хөвгүүдийг бөмбөг тоглож, ваар унагаахад эцэг эхчүүд “Эрэгтэй хүүхэд угаасаа хөдөлгөөнтэй, юм эвдэлж л байдаг шүү дээ, яахав яахав” гэж хариу барьдаг.  Харин охидыг үргэлж цэвэр цэмцгэр бай гэдэг. Бас "Охин юм чинь уйлах нь аргагүй” гэлцдэг.  

Ийм үг сонсож өссөн хүүхэд “би эрэгтэй, эсвэл эмэгтэй юм чинь” гэдэг зангаа хаядаггүй. Багадаа ваар хагалаад загнуулдаггүй байсан хөвгүүд том  болоод хүний машин эвдсэн ч зүгээр гэдэг ойлголтод хүрдэг.

“Хүү юм чинь алзахгүй ээ”

4 “Хичээл дээрээ муу авбал цэвэрлэгч болно”

Хүүхдэдээ боловсрол, мэдлэг ямар чухал вэ гэдгийг ойлгуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг ойлгуулахдаа эцэг эхчүүд алддаг.  Хэрвээ “Хичээл дээрээ муу дүн авбал цэвэрлэгч болно” гэж хэлбэл хүүхэд дүн л чухал, сурч мэдэх нь огт хамаагүй гэсэн ойлголттой болно. Хэчнээн онц дүнтэй төгссөн ч толгойдоо мэдлэггүй бол хэрэг алга шүү дээ.

“Хичээл дээрээ муу авбал цэвэрлэгч болно”

5 “Түүнийг яах гэж цохьсон юм бэ?”

“Тэр чамайг яагаад цохисон юм бэ” гэсэн асуулт тавьж хүүхдүүдийн дунд гарсан маргааныг шийдэж болохгүй. Хэрвээ хүүхдэд ингэж хэлэх юм бол “Шалтгаан нь зөв бол зодолдож, цохиж байсан ч зүгээр юм байна” гэж ойлгодог болно. Энэ мэтээр хүүхэд том болсон ч өөрийнх нь зөв байвал бүх зүйлийг зодоон, цохионоор шийдсэн ч болох юм байна гээд ойлгочихно.

“Эхнэр цамц индүүдээгүй байсан” гээд л цохиод авах бол энүүхэнд болж хувирна. Хүүхдэд аливаа зүйлийг хүчээр биш, эвээр шийдэх ёстойг ой тойнд нь ортол нь заах хэрэгтэй. Хоёр хүүхэд ноцолдож байвал шалтгааныг нь асуулгүйгээр хэнийх нь зөв, буруу байсан ч хамаагүй бие биенээ гомдоож, өвтгөж болохгүйг ойлгуулаарай.

“Түүнийг яах гэж цохьсон юм бэ?”

6 “Гэхдээ чи минь ухаантай шүү дээ”

Хүүхдэдээ “гэхдээ” гэдэг үгээр эхэлсэн магтаалын үг огт хэлж болохгүй. Олон сайхан урмын үг хэлж байснаа “гэхдээ” гээд л эхэлбэл өмнө хэлсэн зүйлүүд нь утгаа алддаг. Хүүхдийг “гэхдээ” гэдэг үгээр өсгөх юм бол нийгмээс өөрийгөө тусгаарладаг нэгэн болж хувирдаг. Ийм хүмүүс олны дундаас андахгүй ялгарцгаадаг.  

“Гэхдээ чи минь ухаантай шүү дээ”

7 “Хамгийн гол нь эмэгтэй хүн зөв хүнтэйгээ гэрлэдэг юм шүү”

Охин хүүхдэд ингэж хэлж өсгөвөл биеэ тоосон нэгэн болдог. “Надтай суусан залуугийн буруугаас болж би ийм муу амьдарч байна” гэх мэтээр хосуудын харилцаанд нөгөө хүндээ буруугаа тохдог. Магадгүй ийм муу хүнтэй суусан нь өөрийнх нь буруу гэдгийг ойлгодоггүй. Ийм үг сонсож өссөн эмэгтэй хүүхэд өөрийгөө хөгжүүлдэггүй. Сайн ханьтай учрахын тулд өөрөө ч мөн адил сайн хүн байх ёстой.  Тэгж байж хүний сайн, мууг ялгаж чаддаг болно шүү дээ.

Нэгэнт босгосон амьдралдаа дассан эмэгтэй нөхрөөсөө салж чаддаггүй нь ганцаараа үлдэнэ гэхээс айдагтай холбоотой гэнэ.  

“Хамгийн гол нь эмэгтэй хүн зөв хүнтэйгээ гэрлэдэг юм шүү”

8 “Хөвгүүдтэй багаас нь л хатуу, чанга харилцах хэрэгтэй”

Ямар ч насны, ямар ч хүйсийн хүүхдийг хайрлах ёстой. Эрэгтэй хүүхэд юм чинь гээд эрхлүүлэхгүй, бас хатуу, хүйтэн харилцаж болохгүй. “Ингэж байж л эр хүн болно” гэдэг бодлоо хаях хэрэгтэй. Хүүхэдтэй хатуу, ширүүн харьцах тусам л том болоод тийм болдог.  

Хүүтэйгээ ширүүн харьцах нь зан төлөвшилтөд нь сөргөөр нөлөөлдөг. Хэнээс ч хайр, энэрэл мэдрээгүй хүн яг л тэр хэвээрээ хүнтэй харьцдаг болдог. Ойр дотны хэн нэгэн нь нас барсан ч уйлахгүй, амьдралын жам гээд  муухай царайлаад суух болно. 

“Хөвгүүдтэй багаас нь л хатуу, чанга харилцах хэрэгтэй”

9 Дүгнэлт

Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг алдаа болгоноо хянаж чадахгүй. Хүүхдийн сэтгэл зүйд зарим зүйл хэрхэн нөлөөлдгийг тэр болгон тэд мэддэггүй. Гэхдээ аав ээж нар хэлж, хийж байгаа бүх зүйлээ логикоор тунгаан бодож, өөрсдөдөө дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй.

Тухайлбал, эцэг эхийн тань хэлж, таныг гомдоож байсан үгсийг эргэн санаж, тэр бүх зүйлийг хүүхдэдээ хэлэхгүй байх хэрэгтэй. Эсвэл “Намайг жаахан хүүхэд байхад хүн надад ийм үг хэлбэл би яах байсан бол” гээд хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзээрэй.

Дүгнэлт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()